Дэлхий дээрх хамгийн хачирхалтай бас сонирхолтой 10 музей

0

Музейн чиг үүрэг нь нийгэмд урлаг соёл, мэдлэгийн суурь боловсрол олгох зорилготой. Гэхдээ зарим нэг музейнүүд өөр замаар явахаар шийджээ. Энэхүү нийтлэлээр та бүхэн утгагүй эд зүйлс дэлгэсэн музейнүүдтэй танилцах болно.

Суултуурын музей

tripxoxo.com

Шинэ Дэлид та суултуурын олон улсын музей болох Сулабхагаар зочилж болно. Уг музей зөвхөн энэ “сэнтий”-д л зориулагджээ. 4500 жилийн түүхтэй эртний суултуураас авахуулаад маш ховор загварын суултуурыг ч эндээс сонирхож болно.

 

Урлагийн гологдсон бүтээлийн музей

izbrannoe.com

Музейд байрлуулсан урлагийн бүтээлийн үзэсгэлэн – нэг их шинэ мэдээ биш, гэхдээ дэлхий дээрх хамгийн гологдсон бүтээл гэхээр ховор үзэсгэлэнд тооцогдож эхэлнэ. Урлагийн муу бүтээлийн музей АНУ-ын Массачусеттэд байрладаг. Алдартай зураачдын хогийн бүтээлээс эхлээд дөнгөж бийр гартаа барьж сурч байгаа хүмүүсийн бүтээлүүд ч музейн үзвэр болжээ.

 

Муу усны хоолойн музей

aroundprague.cz

Тэр чигтээ зөвхөн муу усны хоолойд зориулсан музей Парист байдаг. Муу усны хоолойгоор аялал хийж үүний түүх, техник үзүүлэлт, ажиллах зарчмыг сонирхож болно. Музейн гарах үүдэнд уламжлал ёсоор дэлгүүр ажилладаг. Тэнд юу зардаг нь сонирхолтой л санагдаж байна.

 

Анагаахын эргэлзээ төрүүлмээр багаж хэрэгслийн музей

infoniac.ru

Анагаахын шинжлэх ухаан хүний амьдралыг аврах зорилготой маш олон төрлийн багаж хэрэгсэлтэй. Бас зохион бүтээх явцад амжилтгүй болсон эд зүйлс ч бий. Анагаахын эргэлзээ төрүүлмээр багаж хэрэгслийн музей АНУ-ын Сент-Полд байрладаг. Инээд хүргэмээр, бас үнэхээр аюултай төхөөрөмжүүд ч байх ажээ. Энэ хотод очвол заавал үзэх музейд тооцогдоно.

 

Фаллосын музей

vladtime.ru

Исландын Фаллосын музей нь зөвхөн фаллостоо л зориулагдсан буюу өөрөөр хэлбэл бэлэг эрxтний музей юм. Энд бүх төрлийн бөгөөд бүх хэмжээний үзвэрүүдийг дэлгэн тавьжээ. Энэ музейд цөөн биш эрчүүд өөрийнхөө бэлэг эрxтнийг хандивласан. Шууд тастаад өгөөгүй нь мэдээж, өөд болсныхоо дараа донор болгосон гэж ойлгоорой. Бас бэлэг дурсгалын дэлгүүртэй – энэ сэдвийн бүх л төрлийн жижиг сажиг эд зүйлс, бэлгэвч зардаг ажээ.

 

Аванос үсний музей

chezgalip.com

Үс сонирхдог хүмүүст хамгийн сайхан музей – Аванос үсний музей Туркт байдаг юм. Энд 16 мянга гаруй хүний үсний дээжийг сонирхож болно. Өөрийн үзвэрийн тоогоороо дэлхийд дээд амжилт тогтоосон музей юм.

 

Шархалсан зүрхний музей

billionnews.ru

Бүтэлгүй хайрын түүхийг тэр болгон эргэн дурсахыг хүсдэггүй ч гэлээ үүнд зориулсан бүхэл бүтэн музей ажиллаж байна. Хагацлын музей Хорватад байдаг. Өнгөрч улирсан хайрыг санагдуулах бүх л зүйл энд дэлгээстэй: бөгжнөөс авхуулаад хайрын захидал, бэлгэнд авч байсан зөөлөн тоглоом, тэр бүү хэл сeкс тоглоом хүртэл бий. Энд үнэндээ байхгүй юм алга…

 

Шимэгч хорхой судлалын музей

tripadvisor.com

Шимэгч хорхой судлалын музей Японд байдаг. Уг музейг 60 жилийн тэртээ доктор Свтуро Камегаи үүсгэн байгуулжээ. Дaйны дараа халдварт өвчин японы ард түмэнд их гай зовлон авчирч байсан гэдэг. Мэгуро музей дэлхийд ганцхан л байдаг, хүний биед байдаг амьд биетийн музей юм. Уг музейн үзвэр нь 54 мянган төрлийн шимэгч хорхойноос бүрдэнэ.

 

Кунсткамера

rogaine-spb.ru

Петр I хааны санаачилгаар Санкт-Петербургт байгуулагдсан Кунсткамера музей нь Оросын анхны музей хэмээгддэг. Урьд нь анагаах ухааны зорилгоор ашиглагдаж байсан музейд сая гаруй эд зүйлсийг дэлгэж үзүүлжээ. Кунсткамера музей нь өнөөдөр мутаци, хөгжлийн гажгийг харуулсан музей болсон юм.

 

Нохойны хүзүүвчний музей

infocaini.com

Английн Кент гүнлэгийн Лидс цамхагт байрлах нэгэн хачирхалтай музейд XV—XVII зууны үеийн нохойнуудын эртний хүзүүвчүүдийг дэлгэн тавьсан байдаг. Хүрц үзүүртэй төмөр хүзүүвчээр нохойныхоо амийг араатнаас хамгаалдаг байв. Дараа нь хүнд төмөр хүзүүвч орчин үеийн ширэн хүзүүвчээр солигджээ. Уг музейг жил болгон хагас сая гаруй хүн үзэхээр зорин ирдэг.

Танд эдгээр хачирхалтай музейнууд дээр очих боломж гарвал хамгийн түрүүнд алийг нь үзэх байсан бэ?

25
Ха ХаХа Ха
17
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *