35 хүртэлх насныханы ирээдүйн карьерт хэрэг болох 35 зөвлөгөө

0

Бидний санал болгож буй энэхүү түүвэр зөвлөмж танд хэрэг болох санаануудын уурхай болж чадна. Сайтар танилцаад хэрэгтэй гэснээ өөрийн болгож аваарай. Бусад нь ч гэсэн таны цаашдын хөгжилд хэрэг болох байх.

35 хүртэлх насныханы ирээдүйн карьерт хэрэг болох 35 зөвлөгөө 1

1. Өөрийн танилцуулгыг elevator pitch загвараар үргэлж хурцалж, сайжруулах

Elevator pitch – гэдэг нь яг л лифтэнд болж буй яриа адил маш товч танилцуулгын загварыг хэлнэ.
Мэдээж ингэсэн тохиолдолд таны танилцуулга байнга өөрчлөгдөж таарах боловч “Та юу хийдэг вэ” гэсэн асуултанд түгдэрч сандрах ёсгүй юм. Таны яриа хүн мартахын аргагүй сайн, цэгцтэй, товч байх хэрэгтэй. Тиймээс та өөрийнхөө тухай хэлэх гэсэн санаагаа эмхэлж, цэгцлэх цаг заавал гаргах нь зүйтэй.

2. Өөрийн супер чадлыг олж мэд

Өөрөөр хэлбэл юуг хамгийн сайн чаддагаа мэдэж байх хэрэгтэй. Бизнесс эрхлэгч Тина Рот Айзенбергийн хэлснээр түүнтэй учирч байсан хамгийн амжилттай яваа хүмүүс бүгд өөрийнхөө юуг хамгийн сайн чаддагаа мэддэг гэнэ. Жишээ нь MIT Media Lab болон Rhode Island School of Design-ыг удирдаж байсан Жон Маэда энэ бол “сониуч зан маань” гэж хариулж байсан бол Brain Pickings блогийг хөтлөгч Мария Попова “шантрашгүй зан” гэж хэлжээ. Харин Айзенберг өөрийнхөө супер хүчийг урам зориг гэж тодорхойлсон байна.

3. Өөрийн дутагдалтай талыг мэдэх

Нөгөө талаас та юунд сулхан бэ гэдгээ мэдэх нь бас чухал. Гэхдээ энэ нь өөрийгөө голоход биш харин хэнийг, ямар чадвартай хүнийг хөлслөх, хамтарч ажиллах, өөрийн арга барилыг сайжруулах, ажлаа зөв хувиарлах (та илүү их цагийг өөрийн чаддаг зүйлд зарцуулах) зэрэгт хэрэгтэй.

4. Үүрэг хувиарлаж сурах

Хэн ч бүхнийг хийж чадахгүй. Тиймээс та юунд цагаа зарцуулах вэ гэдгээ маш тодорхой мэдэж байх хэрэгтэй. Мөн түүнээс дутуугүй чухал зүйл бол ажлын хувиарлалтыг үр дүнтэй хийж, эрх үүрэг болон хариуцлагыг тохирох хүнд нь шилжүүлж байх чадвартай байх нь чухал.

5. Өөрийн хүрэх өндөрлөгийг тодорхой мэдэх

Таны амьдралд олон янзын боломж тохиолдох ба үүнээс болж та цаг зав, хүч энергиэ дэмий зүйлд зарцуулахгүй байх нь чухал. Тиймээс та юу хүсэж байгаагаа, юунд хүрэхээр төлөвлөж байгаагаа шударгаар тогтоох хэрэгтэй ба огт санаа тавих хэрэггүй гэж үзсэн зүйлсийн жагсаалт гаргах нь зөв. Ингэснээр та өөрийн карьерийн талаар шийдвэр гаргах бүрт дэмий зүйлийн талаар бодож цаг алдахгүй.

6. Та өөртөө бахархмаар ямар нэг зүйл хий

Ямар ч зүйл байж болох ба энэ нь таныг санагдуулах эд зүйл, үйлдэл байж болно эсвэл та амьдралдаа заавал хийнэ гэсэн юм ч байж болох юм. Хамгийн гол нь таны танилцуулга, “хувийн хэрэгт” та өөрөөрөө бахархмаар ямар нэг зүйл байх ёстой.

7. Бүтэлгүй явдлаасаа сургамж ав

Бүтэлгүй явдлаа ил зарлаад байх нь утгагүй. Мэдээж хүн болгон л хэзээ нэгэн цагт хожигдож, бүтэлгүйтэж явсан. Гэхдээ үүнийг бичээд зарлаад байх нь чухал уу эсвэл тэр бүтэлгүй явдлаас зохих дүгнэлт хийж, сургамж авах нь зөв үү? Хариулт ойлгомжтой.

8. Өөрийн хэмжээ хязгаарыг томруул

Та 30 хүний уулзалт хийж чадахаа мэднэ. Харин 100 хүний олон хоногийн хурал зөвлөгөөнийг яах бол? Энэ нь таны сурсан, чаддаг хэмжээнээс давсан байгаа. Харин та үүнийг хийх гэж заавал оролдох ёстой. Эцсийн дүндээ таны хэмжээ хязгаар хаа байгааг та мэдэхгүй учир өөрийн ая тухтай хэмжээнээс давсан үйлдэл хийж турших ёстой. Заавал шүү.

9. Таныг айлгадаг зүйлийг хий

Энэ нь таны боломж бололцоог улам нэмэгдүүлнэ. Магадгүй хурал зөвлөгөөн дээр илтгэл тавих ч юм уу, ажил төрлийн том ахиц гаргах, бүр онцгой гэвэл дурсамжаа ч бичиж болох юм. Таныг жинхэнэ айлгадаг зүйлээ хийх гээд оролд. Явсан нохой л яс зуудаг биз дээ?

10. Эргэх холбоог авч сур

Залуу мэргэжилтнүүдэд Хилари Клинтон ингэж зөвлөж байсан байна: “Шүүмжлэлийг анхааралтай хүлээж ав. Гэхдээ өөртөө биш шүү.”
Энэ нь таниас хүлээж байсан тэр хэмжээнд хүрэхгүй байгаа салбар, зүйлээ мэдэж тодорхойлох хэрэгтэй гэсэн үг болохоос хэлсэн болгоныг хүлээн зөвшөөрвөл танд өөртөө итгэх итгэл гэж юу ч байхгүй болно. Тиймээс шүүмжлэлээс хэрэгтэйгээ л ав.

11. Эргэх холбоог өгч сур

Та даргынхаа хэт их хяналтыг хамт олны уур амьсгалыг эвдэж байгааг хэлмээр байдаг юм уу эсвэл таны доод ажилтан хуралдаа цагтаа ирэх ёстой гэдгийг мэдэгдүүлэх хэрэгтэй байдаг. Энэ бол байдаг л ажлын явц. Та энэхүү эргэх холбоог өгч сурах хэрэгтэй ба эрт тусмаа л сайн.

12. Үгүй гэж хэлж сур

Таны хэлдэг үгнээс хамгийн хэцүү нь байх. Гэтэл энэ үгийг хэлж сурах нь таны цаашдын ажил төрөлд тун их нөлөөтэй билээ. Тиймээс энэ үгийг хэрэглэж сур.

13. Итгэл даах хүн олныг ол

Таны карьер дэх хамгийн чухал актив таны танил тал, холбоо сүлбээ гэдгийг бид урд нь ч ярьж байсан энэ удаа ч бас ярих болно. Бас танилууд олонтой болоход цаг хугацаа хэрэгтэй учир яг одоо эхэл.

14. Танд ажил төрлийн шатаар ахих талаар зөвлөгөө өгч чадах хэд хэдэн хүн олж ав

Танд ажил төрөлтэй холбоотой аль ч асуудлаар сайн зөвлөгөө өгч чадах хэд хэдэн хүн байх хэрэгтэй ба тэдний нэг нь ээж чинь байх нь зөв болов уу.

15. Интернэт дэх таны дүр төрх дээр ажиллах

Өнөөдөр Google болон бусад сошиал медиагаар таны тухай гарч ирж байгаа зүйл бол таны тухай хамгийн өнгөц мэдээлэл юм. Тиймээс энэ тал дээр яаралтай ажиллаж эхэл. Хуучин болон эргэлзээтэй зүргаа устга, Simple Wash ашиглан өөрийн талаар эргэлзээ төрүүлэх мэдээллийг алга болгох нь чухал. Үүний дараа Google-ээр бусад хүн таны тухай юу харж байгааг байнга шалгаж байх хэрэгтэй.

16. Linkedln дэх өөрийн хуудсаа сайжруул

Linkedln дэх таны хуудас гэдэг бол таны нүүр царай, таны үнэт актив. Ирээдүйн үйлчлүүлэгч, ажил олгогч, таны ажил төрлийн холбоотой байж болох хүмүүс таныг хайж байвал тэд хаашаа хандах бол? Мэдээж Linkedln. Тиймээс таны хуудас таны хүнд хүргэх гэсэн санааг чинь агуулж чадаж байгаа эсэхийг нь хянаж бай.

17. Өөрийн хамгийн сайн гэсэн ажлуудаар портфолио (хийсэн ажлын тайлан, танилцуулга, жагсаалт…) хий

Энэ нь таны бичсэн эссэний жагсаалт, жил бүрийн ажлын тайлан, хувийн веб-сайт гээд таны юу хийж чаддагийг харуулсан юу ч байж болно. Энэ портфолиог даргадаа эсвэл ирээдүйн ажил олгогчдоо үзүүлэхийн тулд үргэлж гарын дор бэлэн байлгах хэрэгтэй.

18. Худалдаж сурах хэрэгтэй (өөрийгөө ч юм уу эсвэл ямар нэг зүйл)

Та хаана ч ажилладаг байсан байлаа, хэзээ нэгэн цагт ямар нэг зүйлийг хэн нэгэнд худалдах хэрэгтэй болно. Ийм чадварыг одооноос өөртөө суулга.

19. Хэлэлцээ хийж сур

Яагаад гэвэл энэ нь таны хүсэж байгаа болон танд байх ёстой зүйлийг олж авах цорын ганц боломж. Хэрвээ та ийм зүйл урьд нь хийж үзээгүй бол хамгийн багаас нь эхлэх зүйтэй. (жишээ нь даргатайгаа таны оролцох хуралдааны зардлыг гаргуулах талаар ярь.)

20. Удирдаж сур

Таны удирдлагын өгсөн үүрэг даалгавар зөв буруу, удирдлагын арга барил ямар байх нь хамаагүй ба зөвхөн шуурхай, яг таг гүйцэтгэх нь чухал гэсэн буруу ойлголт их тархсан байдаг. Харин та нөхцөл байдлыг удирдаж, залж чаддаг байгаад даргадаа өөрийнхөө бодлыг ойлгуулж, түүнийгээ хамгаалж чаддаг бол та “их хол явах” болно.

21. Сайн захидал бичиж сур

Хэрвээ бичсэн захиа санаанд чинь таараагүй (эсвэл даргад таалагдахгүй байхаар) бол түүнийг хэзээ ч бүү илгээ. Тиймээс бичиж байгаа захиагаа сайн шалга. Мэргэжилтнүүдээс зөвлөгөө ав. Танд маш их ажиллах шаардлагатай санагдаж байж болох ч (үнэхээр ч тэгнэ) ингэх нь зөв юм шүү. (яваандаа танд улам бүр амар болно)

22. Гар барих аргад суралц

Гар барих байдлаас их юм ойлгогдоно. Түүний анхны сэтгэгдэлд нөлөөлөх нөлөө маш их юм. (нэгэн захирал адилхан 2 мэргэжилтнээс сонгох бол аль сайн гар барьдгийг нь сонгоно гэж хэлж байсан гэдэг.)

23. Таны ажлыг удирдан явуулахад хэрэг болох систем ол

Энэ таны гар утас зэрэг бусад хөдөлгөөнт хэрэгсэл дээр ажиллах боломжтой, танд шаардлагатай болон шаардлагагүй зүйлийн төрөл бүрийн жагсаалт, элдэв апп байж болох бөгөөд та ажлынхаа арга барилыг солих эсвэл таны хэрэглэдэг апп өөрчлөгдөх зэрэг жижиг бэрхшээл учирч болох ч юу таны төлөө ажиллаж байгаа болон юу танд саад болж байгааг мэднэ гэдэг нь таны ажлын үр дүн өндөр байхад маш тустай.

24. Та ямар үед хамгийн үр бүтээлтэй байдгаа мэдэж ав

Танд ажиллах ямар ч хүч, урам зориггүй үед ямар нэг зүйл хийх шиг хэцүү, утгагүй зүйл үгүй. Тиймээс та хамгийн үр бүтээлтэй байдаг үеэ хий хоосон өнгөрөөх юм уу, чадал хүчгүй үедээ янз бүрийн ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй. Тиймээс та хэзээ, ямар нөхцөлд хамгийн үр бүтээлтэй байдгаа сайн мэдэж авч түүндээ тааруулж ажлын график хийх нь чухал.

25. Танд хэдэн цагийн нойр хэрэгтэйгээ мэдэж аваад түүнийгээ мөрд

Сургуульд байх үедээ энэ талаар хангалттай туршлагатай болсон байх. Хэрвээ тэгж чадаагүй бол унтах гэдэг маш чухал юм шүү.Таны бие организмд хичнээн цагийн нойр хэрэгтэй байна түүнийг нь “өгөх” хэрэгтэй. Үүнээс таны эрүүл мэнд, ажил хөдөлмөрт гаргах амжилт чинь хамаарна.

26. Стресстэй тэмцэж сур

Стресс таны амьдралыг удирдаж, сүйрүүлж чадна. Хэрвээ стресс танд бэрхшээл учруулж эхлэх л юм бол түүнийг таслан зогсоох ёстой. Хэрвээ та стресстэй өөрөө тэмцэж чадахгүй бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй.

27. Үргэлж уучлал гуйхаа боль

Уучлал гуйж байна гэдэг нь та эелдэг найрсаг байж, хамт олонтойгоо дотносож байгаа хэрэг гэж бодож болох ба ялих шалихгүй юм болгонд, өөрт хамааралгүй зүйлд, хэт олон удаа уучлал гуйх нь харин таныг тойрон байгаа хүмүүст таны талаар өөдгүй ойлголт өгөх болно. Тиймээс яг л хэрэгтэй үед уучлал гуйх хэрэгтэй ба харин хамт ажилладаг нөхөр чинь ямар нэг аваад өгөөч гэж гуйхад уучлал гуйх шаардлага байхгүй.

28. Хуурамч дүрийн синдромоос сал

Та шинэ ажилд орсон ч юм уу эсвэл шинэ албан тушаалд очсон ч бай хүн болгоныг хуурамч дүр төрх дагах гээд байдаг. Харин энэ хуурамч дүр төрх таны амжилтанд маш их саад болно шүү. (өөрийгөө үнэлэх үнэлгээнд ч тэр)

29. Б хувилбар бэлд

Хэрвээ таныг маргааш халчихвал яана? Хэрвээ хариулт байхгүй бол Б хувилбар бэлдэх цаг болжээ. Мэдээж элдэв муу муухай явдлын тухай бодно гэдэг олигтой зүйл биш ч нэгэнт асуудал гарах үед сандарч,”уймарч тэвдэн учраа олохоо больсон амьтны” оронд тодорхой төлөвлөгөөтэй юу хийхээ мэдэх хүн байх нь илүү дээр.

30. Өөр ажил давхар эрхлэх гээд оролд

Та хэзээ нэгэн цагт консалтингаар ажиллах юмсан гэж бодож байсан уу? эсвэл интернэт дэлгүүр ч юм уу, автомашины худалдаа? Оролдоод үз. Бүтэлтэй бол танд орлогын шинэ суваг, шинэ карьер бий болох ба ядаж л өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаас салах болно.

31. Тэтгэвэртээ хөрөнгө оруул

Таны карьерийн эхэн үед мөнгө хураана гэдэг маш хэцүүг ойлгож байна. Гэхдээ аль болох эрт эхэл.

32. Өөртөө хөрөнгө оруул

Ажил төрөл эрхлэх арга барил, түүнтэй холбоотой бүх л зүйл хурдан өөрчлөгдөж байгаа энэ үед Олимпийн өндөрлөгт байхын тулд өөрийн арга барилаа байнга сайжруулж байх ёстой. Гэхдээ энэ нь заавал аспирантад сурах ёстой гэсэн үг биш бөгөөд өөр амархан, хямдхан олон арга бий.

33. Бусдад хөрөнгө оруул

Та өөрийн мэдлэг туршлагаа бусад шинэ залуу нөхдөдөө зааж сурга. Ингэвэл та өөрөө ч сэтгэл хангалуун байх болно.

34. Хүсэхгүй байгаа зүйлээ мэдэж ав

Та 35 ч юмуу 95 настайдаа ямар хүн байхаа мэдэх нь чухал биш бол харин дуртай ажил төрлөө эрхэлмээр байгаа бол энэ талаар бодох цаг болж. Юу хүсэж байгаагаа мэдэх эхний алхам нь юу хүсэхгүй байгаагаа мэдэх явдал юм. Дарангуйлагч босс баймааргүй байна уу? эсвэл худалч амьтан болмооргүй байна уу? гэх мэтээр хувилбаруудыг хасаад байхад танд юм илүү тодорхой харагдаж эхлэх болно.

35. Зорьсон зүйлдээ хүрнэ гэж өөртөө амла

Юу хүсэж байгаагаа мэдэж байгаа бол түүнийхээ төлөө зүтгэ. Мэдээж карьер нь олон жилээр бүтээгдэх зүйл бөгөөд түүний хажуугаар танд сонирхолгүй зүйлсийг хийж цаг алдаад яахав. Тиймээс та өөрийн хайртай, дуртай зүйлээ л хийнэ гэж өөртөө амла.

 

5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *