Амьдралын шалгалт: Та амьдралын эдгээр хатуу ширүүн бодит үнэнийг мэдэрч чадвал илүү хүчтэй болох болно!

3

Амьдралын янз бүрийн хүнд хэцүү байдалтай тулгаран, түүнийг давж байж та илүү сайжирч хүчирхэг болж чадна. Зарим үед бид чухам ямар байдалтай байгаагаа таньж мэдэхэд маань амьдралын дээрх шалгалтууд тус болдог билээ.

Хэрвээ та өөрийнхөө амьдралыг өөрчлөх гэж хүсэж байгаа бол эрвээхий болон солонгын хойноос хөөцөлдөх, таны амьдралд юу болж байгааг гайхан удаан харж суухаа болих хэрэгтэй.

Бид бүгдэд хэрхэн амьдарч байгаа талаараа бодох өөрийн гэсэн дадал зуршил бий бөгөөд үнэндээ бид амьдарч байна уу эсвэл бүх юм урсгалаараа явж байна уу гэдэг нь бас сонирхолтой.

Бид өөрсдөдөө хариулт олоход хэцүү асуулт тавих үедээ бидний амьдралд чухам юу уйтгар гуниг авчирдаг талаар ойлгож эхлэх бөгөөд энэ нь биднийг илүү хүчтэй болоход тусална.

Ингээд амьдралын хатуу үнэн юу болох, түүнийг хүлээж авч чадвал та илүү хүчирхэг болох 8 үнэнийг танилцуулъя

1. Та эргэн ирэхгүй байж болзошгүй

Олон хүн өнгөрсөн амьдралаараа амьдарч, ямар нэг зүйлийг өөрөөр хийх байсан тухай, тийм боломж гарах тухай мөрөөдөн байдаг. Бид уйтгар гунигтаа шаналж, өөртөө болон бусдад ямар муу зүйл хийсэн тухайгаа бодож түгшиж байх нь элбэг.

Гэтэл энэ бүхэн нь ямар ч ач холбогдолгүй зүйл гэдгийг та мэдэх хэрэгтэй. Нэгэнт өнгөрсөн хойно дахин үнэт цагаа ийм зүйлд зарж, сэтгэл түгших ямар хэрэгтэй юм бэ?

Та өнгөрснөө өнгөрсөн чигээр нь хүлээж авч чадвал одоогийн амьдралаараа амьдарч ирээдүйн төлөвлөгөө гаргаж чадах болно.

Өнгөрснөөс сургамж авч ирээдүй рүү алх.

2. Завгүй байна гэдэг нь үр бүтээлтэй байна гэсэн үг хараахан биш

Бид бүгд л завгүй. Одоо үүнийгээ дуусгаж жинхэнэ бодит ажил хий.

Завгүй дүр эсгэх нь үр дүнтэй байна гэсэн үг биш.

Завгүй байх нь үр бүтээлтэй байна гэсэн үг биш бөгөөд та өөрийнхөө өмнө тодорхой зорилго тавиагүй үед таны тэр завгүй байдал тань ямар нэг амжилтад хүрэхэд огт тус болохгүй. Та ямар нэг зүйлээр завгүй байж болно. Ихэнх нөхцөлд таны завгүй байх нь илүү яаралтай зүйлд анхаарал хандуулахаас зайлсхийх, түүнийг хийхгүй байх гэсэн хамгаалалт, шалтаг болдог байна.

Та өглөөний 10 цаг хүртэл орноосоо босдоггүй боловч яагаад шөнө орой болтол ажиллах хэрэгтэй болдог тухайгаа гайхан боддог бол ажлынхаа хуваарийг эргэн нэг хараарай. Өдөрт 24 цаг байх боловч түүнийг хэрхэн ашиглах нь зөвхөн танаас шалтгаалах зүйл. Цаг хугацааг үр дүнтэй зарцуулах нь таны үр бүтээл багатай байдгийг тэр дор нь өөрчлөх болно.

 

3. Танд цаг хугацаа үнэхээр бий

Хүн болгонд адилхан 24 цаг байдаг боловч яагаад зарим нь илүү ихийг бүтээж чаддаг байна аа?

Та хяналтын жагсаалт, төлөвлөгөө гаргаад өөрийнхөө цаг хугацааг удирдаж хянах гэж оролд. Та бусад хүмүүст ямар ч цаг завгүй байгаагаа ярьсаар ядарсан, түүнээс залхсан бол ямарваа нэг зүйлд заавал цаг гарга.

Танд цаг хугацаа байгаа бөгөөд та тэр цагийг хэрхэн зарцуулах нь зөвхөн таны мэдэх хэрэг, таны сонголт. Та үүнийг хүлээж авах үгүй нь хамаагүй, энэ бол үнэн зүйл юм.

Тиймээс танд ямар нэг зүйлд, хэн нэгэн хүнд зарцуулах цаг үгүй бол энэ нь таны л буруу.

Хэрвээ ямар нэг зүйл эсвэл хэн нэгэн хүн танд чухал бол та үүнд цаг гаргаж л таараа. Энэ бол хатуу боловч үнэн зүйл.

Та өөрийгөө энэ бүхнээс өмгөөлөх болгонд таны нэгэн хэсэг тань үхэж байгаа юм шүү.

 

4. Та маргааш хүртэл амьдарч чадахгүй ч байж магад

Та маргааш өглөө сэрэхгүй байж магадгүй учир юмыг бүү хойш тавь.

Энэ нь та өөрийгөө дуустал ядраах, сая долларын өр тавь… гэсэн үг биш бөгөөд таны амьдралын мөч болгон тань таны хүсэж байгаа тэр амьдралд зориулагдсан байг гэсэн үг юм.

Хэрвээ та турах гэж, тэрхүү илүүдэл жинг үгүй болгох гэж бодож байгаа бол үүнд хүрэхэд туслах тэр л зорилгыг өмнөө тавь.

Ажилдаа үнэн дургүй юу? Тэгвэл та өдөр болгон дуртай явах тийм зүйлдээ цаг гарга.

Магадгүй маргааш тийм шийдвэр гаргахад дэндүү оройтсон ч байж болох юм шүү.

5. Амжилтгүй явдал бол төлөвлөгөөний нэгэн хэсэг

Танд таалагдах үгүй нь хамаагүй, та ялагдаж, бүтэлгүйтэж л таарна. Зарим нэг нь ийм зүйлийн дараа сэргэн дээшилж байдаг бол бидний ихэнх нь өөрийгөө өрөвдөж, шавар балчиг дотроо суусаар байдаг.

Бидний амьдралд болж байгаа бүх зүйлийг бид хянаж чадахгүй ч тодорхой зүйлтэй холбоотой зүйлийг харин хянаж чадна.

Хэрвээ та бүтэлгүйтлийг төлөвлөгөөний нэг хэсэг гэж хүлээж авч чадвал та илүү их амжилтад хүрч чадах билээ.

 

6. Амьдрал бол төгс зүйл биш

Амьдрал сайхан. Гэхдээ тэр маань хэцүү, бохир муухай, зовлонтой, уйтгар гунигтай гээд олон талтай.

Амьдрал олон талтай бөгөөд төгс зүйл биш. Та аз жаргалтай байхын тулд үүнийг хүлээж авах л хэрэгтэй.

Ирээдүйд бий болж болох аз жаргалтай амьдралыг эрж хайхын орон танд яг одоо байгаа тэр амьдралаар амьдарч аз жаргалтай байхыг одооноос хичээ.

Баярлах, талархах гэдэг зүйл бол таны амьдралд ид шидийн өөрчлөлт авчрах бөгөөд аз жаргал, эрүүл мэнд, үр бүтээл болон бусад өөр олон зүйлд тань нөлөөлөх болно. Та өөрийн амьдралдаа чухам юунд баярлаж талархаж байдаг талаараа бичиж, жагсаалт гаргах гэж үзээрэй.

Та өөрийнхөө амьдралаас чухам юу хүсэж байгаа талаар өөрөөсөө асууж, түүндээ хүрэх арга зам олоорой.

 

7. Хийх дуртай тэр л зүйлээ хий

Энэ дэлхий дээр бидний амьдрах хугацаа богинохон байдаг учир амьдралаа чухам дуртай тэр зүйлдээ л зарцуул.

Та ажиллах гэж, байрныхаа мөнгийг, бусад өр төлбөрийг төлөх гэж, дараа нь үхэх гэж төрөөгүй.

Таныг аз жаргалтай болгож, урам зориг өгч байгаа тэр л зүйлээ хий. Энэ таныг илүү урам зоригтой сайхан амьдрахад тань туслах болно.

Та унших дуртай бол унших цаг зав ол. Хоол хийх дуртай бол хоол хийх тэр цагийг өөртөө гарга. Дэлхийгээр аялах хүсэлтэй бол нислэгийн тийзээ захиалж эхэл.

Туршлага нь амьдралыг илүү үнэ цэнэтэй болгоно.

8. Та өөрөөсөө өөр хэнд ч, юунд ч найдах хэрэггүй

Та үүнийг ойлгохын тулд хүнд хэцүү зам туулж болох бөгөөд таныг танаас өөр хэн ч анхаарч халамжлахгүй.

Таны найз нөхөд, бүр гэр бүлийнхэнд чинь таныг хэрхэн яаж амьдарч байгаагаас өөр санаа зовох зүйл их бий.

Та өөрийн амьдрал, аз жаргал, амжилтыг хариуцах хүн. Болохгүй бүтэхгүй зүйл гарч ирэхэд та түүнийг хүлээж авч чаддаг байх хэрэгтэй. Танд найз нөхөд, гэр бүл бий, тэд таныг дэмждэг байсан ч эцсийн эцэст та өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж чаддаг байх ёстой. Хэрвээ та хэн нэгэнд, өдөр шөнийн аль нэг цагт найдаж болохгүй гэж бодогдож байвал амьдралын хатуу үнэнээр бол та түүнд хэзээ ч найдах хэрэггүй юм.

Таныг анхаарч, санаа тавих хүмүүсийн дунд байх нь сайхан боловч та хэрхэн амьдрахаа зөвхөн өөрөө шийдэж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх билээ.

Та амьдралын энэ бодит үнэний тухай юу гэж бодож байна? Танд өөр нэмэх ямар нэг зүйл байна уу? Коммент дээр харамгүй бичээрэй.

12
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *