Энэ хүнсний ногоог хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж хэвшээрэй: нүдний харааг сайжруулж, хорт хавдраас сэргийлнэ!

2

Та брокколид дуртай юу? Дэлхий даяар олон хүүхэд энэ хүнсний ногоонд тийм ч дуртай байдаггүй бөгөөд энэ нь буруу юм. Зарим хүмүүс хэдийгээр дургүй боловч брокколи бол хамгийн эрүүл хүнсний ногоонуудын нэг гэдэгтэй маргах арга байхгүй.

Брокколи нь цэцэгт байцаатай төстэй хүнсний ногоо бөгөөд тоонолжин ургамлын төрөл зүйлд харъяалагддаг. Энэ бяцхан хүнсний ногоо олон төрлийн шим тэжээлээр баялаг бөгөөд бага калори агуулдаг байна. Хэрэв та эрүүл бас балансыг хангасан хоолны дэглэм баримтлах гэж байгаа бол энэ хүнсний ногоо төгс тохирно. Брокколи ширхэглэг ихтэйгээс гадна витамин К, C болон кали, төмөр зэрэг эрдэс бодисуудаар баялаг юм. Мөн брокколиг өдөр тутмын хоол хүнсэндээ ашиглан олон төрлийн амттай хоол хийх боломжтой.

Тэгвэл хамтдаа брокколигийн ашиг тусыг илүү дэлгэрэнгүй байдлаар мэдэж авцгаая.

Брокколигийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Брокколи найрлагандаа их хэмжээний ширхэглэг агуулдаг

Нэг аяга брокколи /ойролцоогоор 91 гр/ найрлагандаа 2.3 гр ширхэглэг агуулдаг бөгөөд энэ нь нэг өдөрт хоол хүнснээс авах шим тэжээлийн 5-10%-ийг хангана. Ширхэглэг ихтэй хоол хүнс нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй жин нэмэхээс сэргийлнэ. Мөн эрдэмтэд энэ хүнсний ногооны тусламжтай олон төрлийн өвчнөөс эрүүл мэндээ хамгаалах боломжтой гэдгийг хэлж байна.

 

Брокколи олон төрлийн витамин болон эрдэс бодисоор баялаг

Брокколи олон төрлийн эрдэс бодис болон витаминаар баялаг бөгөөд найрлагандаа дээр дурдсанчлан витамин C, К1 болон фолат, кали, мангани, төмөр зэрэг эрүүл мэндэд ач тустай эрдэс бодисуудыг агуулдаг. Эдгээр химийн элементүүд бие организмд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй цусыг хүчилтөрөгчөөр хангадаг байна. Витамин К1 амин дэмийн хувьд ясыг бэхжүүлэх болон цус бүлэгнэхээс сэргийлэх үйлчилгээтэй. Харин витамин C амин дэм дархлааны системийг сайжруулж, арьсыг эрүүл болгоно.

 

Брокколи хорт хавдар тусахаас сэргийлнэ

Зарим судалгаагаар брокколиг хоол хүнсэндээ хэрэглэснээр олон төрлийн хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг болох нь батлагджээ: уушги, гэдэс, хөx, түрүү булчирхай болон ходоодны хорт хавдар гэх мэт. Яагаад гэвэл брокколи найрлагандаа “иситоканат” гэх органик найрлагыг агуулдаг байна. Хэдий тийм ч дахиад хэд хэдэн судалгаа хийх шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагын зүгээс хэлж байгаа юм.

 

Брокколи холестеролын хэмжээг бууруулна

Брокколи бие дэх муу холестеролын хэмжээг бууруулах ач тустай. Өөрөөр хэлбэл энэ хүнсний ногоо зүрх судасны өвчин тусахаас сэргийлнэ. Яагаад гэвэл холестеролын хэмжээ ихэссэнээр зүрхэнд асуудал үүсдэг. Брокколиг жигнэж идэх нь дээрх өвчин тусахгүй байхад илүү сайнаар нөлөөлдөг болохыг судалгаагаар баталсан байна.

 

Брокколи нүдний эрүүл мэндэд сайн нөлөөтэй

Хараа муудах шинж тэмдэг настай хүмүүст ихэвчлэн тохиолддог, гэвч брокколи хараа муудах үйл явцыг удаашруулна. Брокколигийн найрлаганд лутейн болон зеаксантин буюу маш чухал хэрэгтэй каротинууд агуулагддаг бөгөөд эдгээр нь нас ахих үед харааг муутгахгүй, хамгаалах үйлчилгээтэй аж.

 

Брокколи сайхан харагдуулна

Брокколи нь антиоксидант болон амино хүчлээр баялаг тул арьсыг залуу бас өнгөлөг харагдуулна. Мөн витамин Е амин дэмийг агуулдаг учраас арьсыг гэрэлтүүлж, үхэжсэн эд эсийг нөхөн төлжүүлнэ.

 

Брокколи ясыг бэхжүүлнэ

Брокколи нь кальциар баялаг учир ясыг бэхжүүлнэ. Ийм учир дургүй байсан ч гэсэн хүүхдүүд брокколи идэх хэрэгтэй юм. Мөн жирэмсэн эхчүүд болон ахмад настнууд энэ хүнсний ногоог хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх ёстой. Яагаад гэвэл дээрх хүмүүсийн яс кальцийн дутагдалд орсон байдаг.

Ийм учир брокколиг олон хүн өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг байх нь. Та ч гэсэн одооноос хэрэглэх хэрэгтэй гэдгийг зөвлөе. Эрүүл амьдралын төлөө та заавал брокколиг хэрэглэж хэвгшээрэй.

5
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dantsetseg

    2019/02/02 at 20:13

    Oor ilvv ih hvrteemjtei medeelel hvsej bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *