Нүүр Хэв маяг Мэдлэг Эмэгтэйчүүдэд тэр болгон хэлээд байдаггүй эрчүүдийн 13 нууц

Эмэгтэйчүүдэд тэр болгон хэлээд байдаггүй эрчүүдийн 13 нууц

0
0

Эмэгтэй хүн болгонд өөрийн гэсэн оньсого байх ёстой гэж ярьцгаадаг. Харин эрчүүдийн хувьд? Тэдэнд ч гэсэн өөрсдийн нууц байх нь мэдээж.

Эрчүүдийн нууцаас танд дэлгэх гэж байна.

1. Өөртөө итгэлтэй бүсгүйчүүдэд хайртай

Эмэгтэй хүн өөрийгөө ямраар хүлээж авна эрчүүд ч мөн адил хүлээн авдаг. Тийм учраас хэрвээ эр хүн болзоонд явж байгаа бол жирийн нэг бүсгүйтэй бус харин гуалиг биетэй загвар өмсөгчтэй л явж байна гэж ойлгоно. Итгэхэд бэрх ч гэсэн, эмэгтэй хүний өөртөө итгэх итгэл түүнийг бие хүн гэдэг үүднээс илүү чимж өгдөг ажээ.

 

2. Ямар харагдах нь надад чухал

Сүүлийн үеийн загварын хувцас өмссөн эсэх нь эрчүүдэд чулах биш. Хайртай бүсгүйгээ залуучууд “ухаалаг-дур булаам” хэв маягтайгаар харахыг хүсдэг – чамин, дур булаам, бага зэрэг зэрлэгдүү. Эрчүүд “нүдээрээ дурладаг” гэдгийг мартаж болохгүй шүү, бүсгүйчүүд минь.

 

3. Хэрхэн хийхийг би сайн мэдэхгүй

Эмэгтэйчүүдийн нүдэнд “эр хүн шиг” харагдах нь эрчүүдэд маш чухал. Тийм ч учраас өөртөө итгэлгүй байсан ч аливаа асуудлыг шийдэх зориг гаргаж чаддаг байна. Сэнс хэрхэн янзлахыг мэдэхгүй ч гэсэн эмэгтэй хүний нүдэн дээр байр сууриа алдахгүй байхыг эцсээ хүртэл үзнэ.

 

4. Сонин хачин асуулт асуухад чинь бид төөрөлддөг

“Би бүдүүн байна уу?” гэж эмэгтэйчүүд асуухдаа өрөвдмөөр царай гаргах нь бий. Эрчүүд ийм төрлийн асуултыг үзэн яддаг. Өмссөн даашинздаа багтахгүй байгааг нь хэлчихвэл маргаан үүснэ, тэгээд яах юм болж байна?

 

5. Үүнийг өөртөө зөвшөөрөхгүй

Эрчүүд өөр хоорондоо өрсөлддөг. Бааранд суугаад шар айраг шимж суухдаа найз нөхөд хоорондоо өрсөлдөөд л. Эрчүүд өөрсдийнхөө азгүйтлийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Тэд найздаа эсвэл найз бүсгүйдээ “энэ зүйл миний хэрээс хэтэрчээ” гэж хэлэхгүй байхыг хичээнэ.

 

6. Би чамайг хардаж байна

Эрчүүд тэр болгон дотоод сэтгэлээ ил гаргаад байдаггүй, хөндлөнгийн хүний халамж тэднийг эвгүйтүүлж орхино. Найз бүсгүй нь өөр залуутай аальгүйтээд байхад хөөрхий дургүйцлээ ил тод илэрхийлэхгүй. Харин дотор нь жинхэнэ галт уул дэлбэрч байгааг баттай хэлж чадахаар байна.

 

7. Чиний эгч/найз надад таалагдаж байна

Бүх зүйл энгийн: хэрвээ таны эгч/найз үнэхээр загвар өмсөгчийн биетэй бол таны найз залуу анзаарахгүй өнгөрөх нь юу л бол. Түүнд таалагдах нь мэдээж, дараа нь үе үе бодогдоно гэхдээ үүнийгээ ил тод хэлэхгүй. Ийм зүйлээс та хоёрын хайр дурлал бүтэлгүйтнэ гэж байхгүй учраас дэмий зүйлээр өөрийгөө зовоох хэрэггүй.

 

8. Бид ч бас та нарыг сонжино

Бүсгүй хүнийг ресторанд урьсан бол эхнэрээ болгох санал тавих гэж байна гэж бүү ойлго. Хөнгөхөн аальгүйтэл, инээд наргиан – энэ бүгд бүсгүй таныг сонирхож байгаагийн л шинж тэмдэг. Энэ бүгдийг танд хайртай гэдгийг илэрхийлээгүй юм.

 

9. Бид магтаалд дуртай

Магтаал эрчүүдийг бий болгохоор дэлхий ертөнц зохион байгуулагджээ. Тэд өөрсдийнхөө тухай таатай үгийг сонсох дуртай. Тэд халуун дулаан харц, хайр халамж, магтаалын үг, эсвэл харилцааны өчүүхэн ч гэсэн таатай зүйлд баярлаж хөөрдөг. Тэд ч бас болзоонд явахдаа толины өмнө багагүй цаг зарцуулсан байгаа шүү дээ, “сайхан харагдаж байна” гэсэн ганц үг тэдний хувьд шагнал байх болно.

 

10. Бидэнд “эмэгтэйчүүдийн хэрэгсэл” таалагддаг

Тийм ээ, үнэн. Арчилсан хумс, арьс, нүүр – эр хүн өөртөө анхаарал тавьдаг болохыг илтгэнэ. Энэ нь ч эмэгтэйчүүдэд бас таалагддаг юм. Эрчүүд зүгээр тайвшрах гэж эмэгтэйчүүдийн нэвтрүүлгийг үзнэ. Гэхдээ үүнийгээ нууна шүү дээ.

 

11. Би айж байна

Айдсаа ил хэлдэг эр хүн гэж хаана байх вэ дээ? Хаана ч байхгүй. Хүн болгонд айдас байдаг. Эрчүүд өөрсдийгөө харанхуйгаас, аалзнаас эсвэл алиалагчаас айдгаа хэлэхгүй. Цагаа тулахаар таны нөхөр хөлөө өргөөд буйдан дээрээ суугаад, харин та углаашаа бариад жоомны араас гүйх байх.

 

12. Би сэтгэл хөдлөлөө нуудаг

Сайхан кино үзээд бүсгүй хүн сэтгэл хөдлөлөө ил тод илэрхийлдэг, эр хүний ч сэтгэл хөдөлнө. Харин тэд нулимсаа гоожуулж ил гаргахгүй, харин ч ийм хачин юм үзээд юундаа уйлдаг юм гэж таныг зэмлэх биз.

 

13. Бид зүгээр нэг яваад өгдөггүй юм

Сэтгэл нь татагдсан бол тэд явахгүй. Эрчүүд юуг ч зүгээр хийдэггүй юм. Цуг байхад таатай байдаг байсан бүсгүйгээсээ тэд зүгээр нэг яваад өгч чадахгүй. Эр хүний зүрхийг эзэмдсэн тэр бүсгүй түүнийг байнга хажуудаа байлгаж чадна.

Бидний хайрлаж явдаг эрчүүдийн дотоод сэтгэлийн өчүүхэн хэсэгтэй л танилцлаа. Таны хайр халамжийг хүлээж байгаа эрчүүдийнхээ сэтгэлийг ойлгоорой.

19
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Цай сонгохдоо анхаарвал зохих зарим нэг нууцууд

Харамсалтай нь “өндөр үнэ” хүртэл цайны чанарыг тодорхойлж чадахгүй юм – үнэтэ…