Урсан өнгөрч байгаа цаг хугацаанд огт санаа зоволгүй, хүссэн хүнтэйгээ учирсан хойноо л нөхөрт гарсан алдартай 13 бүсгүй

0

Нөхөрт гараагүй 20 гаран настай эмэгтэй хүн эргэн тойрноосоо “нас чинь явж байна шүү” гэдэг анхааруулгын үг багагүй сонсдог. Үнэндээ энэ үг үеэ өнгөрөөжээ. Статистик тооноос харахад эмэгтэй хүний нөхөрт гарах дундаж нас нь барууны орнуудад жил ирэх тусам нэмэгдэж байгаа, ганц Их Британид гэхэд л 2018 оны байдлаар 35 насыг даваад байгаа юм.

Орь залуу насандаа сүйт бүсгүйн даашинз өмсөөгүй тийм л алдартай бүсгүйчүүдийг танд танилцуулахаар бэлдлээ. Гэр бүл зохиоход хэзээ ч “оройтдоггүй”-г тэд баталжээ.

Эми Адамс

© Dee Cercone / Everett Collection / East News, © Gilbert Flores / Broadimage / East News

Эми Адамс 2015 онд найз залуу Даррена Ле Галлотой гэрлэсэн, тэдний үерхэл ойролцоогоор 15 жил үргэлжилжээ. Гэр бүлээ батлуулахад жүжигчин бүсгүй 41 настай байсан юм. Эми хайртай залуугаа одоо “бaригдсан” гэж хошигнож байв. Алдартны хэлж байгаагаар бол гэргий гэх статус нь түүнд дутагдаад байсан тогтвор суурьшилтай мэдрэмжийг өгч эхэлсэн ажээ.

 

Кэмерон Диас

© AFP / East News, © PRI / The Grosby Group / East News

Жүжигчин Кэмерон Диас ер нь гэрлэх ямар ч бодолгүй явж байж, хувь заяаны эрхээр рок-дуучин Бенжи Мэддентэй учирч бодлоо өөрчилсөн гэдгээ өөрөө ярьсан юм. Түүнээс л амьдралынхаа ханийг харсан гэдэг, тийм ч учраас гэрлэх саналыг нь бодож санах зүйлгүй хүлээн зөвшөөрчээ. Алдартай бүсгүй 42 настайдаа гэргий болжээ.

 

Сальма Хайек

© Milestone Media / East News, © Gilbert Flores / Broadimage / East News

Жүжигчин 42 настайдаа амжилттай бизнес эрхлэгч, тэрбумтан Франсуа-Анри Пинотой 2009 онд гэрлэжээ. Сэтгүүлчид түүний гэрлэлтийг зоосны нүхээр харж байна гэж жүжигчин бүсгүйг буруутгаж байлаа. Гэхдээ тэр өөрөө: “Юу хүссэнээ ярьцгааж л байг. Бид цугтаа 10 жил болж байна, бидний хайр улам бат бөх болж байгаа хэрэг” гэж ярьжээ.

 

Жери Халлиуэлл

© ADMEDIA / SIPA / East News, © face to face / FaceToFace / REPORTER / East News

90-ээд оны үеийн охидын алдартай хамтлаг болох Spice Girls–ийн гишүүн Жери Халлиуэлл 2015 онд Формула-1–ийн Red Bull багийн ахлагч Кристиан Хорнерын эхнэр болжээ. Тэр үед дуучин бүсгүй 42 настай байсан юм. Гэр бүлийн хос аль аль нь өмнөх харилцаанаасаа хүүхэдтэй, харин 2017 онд тэд шинэ хүнээ өлгийдөн авчээ.

 

Рэйчел Вайс

© Ray Tamarra / Everett Collection / East News, © Derek Storm / Everett Collection / East News

Вэйчел Вайс 41 насандаа нөхөрт гарсан. Тэр дэлхий дахинд хэдэн сая эмэгтэйчүүдийн амьсгаа даран харж суудаг халуухан эргийг өөрийн болгон авчээ. Түүний заяаны хань бол Дэниел Крейг, нөгөө киноны Бонд, Жеймс Бонд шүү дээ. Жүжигчид сүйн бөгжөө хаалттай арга хэмжээний үеэр солилцжээ. Уг арга хэмжээнд ердөө 4-хөн зочид л ирсэн юм.

 

Зои Салдана

© Invision / Invision / East News, © Dan Steinberg / Invision / AP / East News

“Guardians of the Galaxy” киноны од бүсгүй гэрлэлтийг хамгаалах үүднээс гэрлэх хэрэггүй гэдэг бодолтой явдаг байсан нэгэн. Түүний хэлснээр эцэг, эхийнх нь гэрлэлт аз жаргалгүй байж, тийм учраас тэр хэн нэгэнтэй суухыг огт яараагүй ажээ. Гэхдээ 35 настайдаа тэр эхнэр нь болохыг хүссэн тэр л хүнтэйгээ учирчээ. Тэр азтай залуу бол италийн зураач Марко Перего.

 

Жессика Честейн

© Evan Agostini / Invision / AP / East News, © Invision / Invision / East News

Жессика Честейн болон Moncler загварын брэндийн захирал Жан Лука Пасси ди Препозуло нар 2017 онд бие биедээ гэрлэлтийн тангараг өргөсөн юм. Жүжигчин бүсгүй 40 нас хүртлээ гэрлэлтийн эсрэг үзэл бодолтой байсан. Энэ бодлоо ч найз залуугаасаа нуулгүй илэн далангүй хэлдэг байж. Бидний харж байгаагаар Жан Лука хайртай бүсгүй Жессикад нөлөөлж чадсан нь илт, тэр өөрийн үзэл бодлоо өөрчилжээ.

 

Хелен Миррен

© AFP / East News, © Evan Agostini / Invision / AP / East News

Домогт жүжигчин Хелен Миррен 52 настайдаа найруулагч Тейлор Хэкфордтой гэрлэсэн. Анхны гэрлэлтэд тэр өөрийгөө огт хөгшдөхгүй гэж үзжээ. Түүний хэлснээр, залуу охид эрт нөхөрт гарахыг хүсдэг, дараа нь үүнээсээ болоод өөрөө их зовж шаналах нь их. Өтөл насандаа ийм асуудалд маш нухацтай ханддаг гэжээ.

 

Жулианна Маргулис

© Charles Sykes / Invision / AP / East News, © 0000506 / Reporter / East News

“The Good Wife” олон ангит киноны од Жулианна Маргулис, өмгөөлөгч Кит Либерталь 2007 онд хуримын бөгжөө солилцоцгоосон. Тэр үед Жулианна 41 настай байжээ. Жүжигчин өөрөө бүтэн биш гэр бүлд өссөн учраас гэрлэлтийн ач холбогдлыг төдийлөн сайн ойлгодоггүй байжээ. Түүнээс 6 насаар дүү ирээдүйн нөхөртэйгөө учирсны дараа тэр өөрийн буруу үзэж байсан бодлоо өөрчилжээ.

 

Ванесса Паради

© JEAN-MARC HAEDRICH / SIPA / East News, © AFP / East News

Жүжигчин бүсгүй 45 нас хүртлээ бурхны өмнө тангараг өгч байсан удаагүй. Үүнээс өмнө Ванесса Паради 15 жил орчим Жонни Депптэй иргэний гэр бүлийн бүртгэлтэй явжээ. Энэ харилцаа хэзээ ч тасрахгүй гэж бодож байсан гэдэг. Ямартай ч жүжигчид хоёр тийш болцгоосон. 2017 онд Ванесса анх удаа хуримын даашинз өмсжээ. Жүжигчин бүсгүйн сонгосон залуу нь францын найруулагч Самюэль Беншетри байв.

 

Пенелопа Крус

© MCMULLAN CO / SIPA / East News, © Piovanotto Marco / ABACA / East News

Пенелопа Крус, Хавьер Бардем нар 36 болон 41 настай байхдаа гэрлэцгээжээ. Хурим хийхээс өмнө тэд нэлээд хэдэн жилийн турш болзож байсан, энэ талаараа ч хэвлэл мэдээллийнхэнд элдэв мэдээлэл өгөөгүй юм. Тийм учраас жүжигчдийн гэрлэлт олон хүний хувьд гэнэтийн бэлэг болжээ.

 

Марсия Кросс

© ASSOCIATED PRESS / East News, © Frederico Allende / Broadimage / East News

“Desperate Housewives” олон ангит киноны од Марсия Кросс 44 насандаа анх удаа хуримын даашинз өмсжээ. Брокер Том Махони түүний нөхөр болсон байна. Хуримын дараа жүжигчин үр шилжүүлэн суулгах замаар хоёр ихэр охин төрүүлсэн. Гэр бүлийн хос хүндхэн үеийг давж гарч чаджээ, тэр хоёр хоёулаа хүндээр өвдсөн бөгөөд бие биенээ халамжлан ард нь гарч чаджээ.

 

Пэрис Хилтон

© Mary Evans / Allstar / Graham Whitby Boot. / East News, © Elizabeth Goodenough / Everett Collection / East News

2021 он 11 дүгээр сард 40 настай дээдсийн хүрээний Пэрис Хилтон гэрлэлтээ хувьцааны хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Картер Реумтой холбожээ. Алдартай бүсгүй урьд нь нэг биш удаа сүй тавьж байсан ч ямар нэгэн шалтгааны улмаас цуцалж байсан түүхтэй. Зөвхөн Карер Реумтай л гэрлэлтээ батлуулж чадлаа, залуу гэр бүлд чин сэтгэлээсээ аз жаргал хүсэж байна.

Та гэр бүлээ батлуулахдаа хэдэн настай байсан бэ? Хэдэн настайдаа гэрлэхээр шийдсэн бэ? Гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой нас гэж байдаг болов уу, та юу гэж бодож байна?

5
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *