Шөнө бүр хөлнийхөө завсар эсвэл өвдгөн доороо дэр хийж унтвал хүний биед ямар өөрчлөлт гарах вэ?

0

Урт өдрийн дараа амарч алжаалаа тайлахыг хүн бүр хүсдэг нь мэдээж. Гэвч шөнийн турш унтаж амрахад таны бие бүрэн амарч чаддаг уу? Манай сайт уншигч танд унтаж амрахдаа хөлнийхөө завсар эсвэл өвдөг доороо дэр хийж унтвал биед ямар өөрчлөлт гарах талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Нуруу цэх болно.

© belchonock / Depositphotos

Хүний унтдаг байрлал сээр нурууны ясанд шууд нөлөө үзүүлж байдаг бөгөөд судалгаагаар хажуулдаж унтах үед хүний нурууны байрлал хазайж эхэлдэг нь ажиглагдсан тул хөлнийхөө завсар дэр хийж сээр нурууны ясыг эгцэлж унтахыг зөвлөдөг ажээ.

 

Үе мөч, нурууны доод хэсгийн өвдөлтөөс ангижруулна.

© KindelMedia / Pexels, © LosMuertosCrew / Pexels

Нурууны архаг хууч өвчтэй, нурууны доод хэсгээр зовуурьтай байгаа хүмүүс унтах үедээ хөлнийхөө засвар дэр хийж унтсанаар сээр нуруу бүрэн амарч, нуруу орчмын өвдөлт намжих эерэг нөлөөтэй байдаг.

 

Жирэмсний үед дэр ашиглах нь хамгийн үр дүнтэй.

© latanni / Depositphotos, © grinvalds / Depositphotos

Бие давхар байхдаа унтах үед дэр ашиглах нь олон талын ач холбогдолтой байдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Жирэмсний үед хэрэглэх зориулалттай C болон U хэлбэрийн дэр нь бие давхар хүний биеийн ядаргааг тайлж, нуруунд ирэх ачааллыг багасгах нөлөө үзүүлдэг аж.

 

Гэхдээ дэрийг зөв байрлуулж унтах нь чухал.

© Med_Ved / Depositphotos
  • Өөрийгөө ихэвчлэн ямар байрлалд унтдаг гэдгийг тодорхойлоорой.
  • Бэлхүүс болон ор хооронд сул зай үлдээхгүйгээр дэрээ байршуулахыг зориорой.
  • Хөлний завсарт дэр байрлуулах үед сээр нурууны яс тэгширсэн эсэхийг шалгаарай.
  • Хэрэв та хоёр хөлөө өвдгөөр нь нугалж унтдаг бол хоёр дэр ашиглах ч боломжтой.

Гэхдээ ийнхүү дэр тавьж унтах шийдвэр гаргахдаа эмчтэй зөвлөх шаардлагатай гэдгийг анхаарна уу.

 

Дэрийг нуруу болон хөл доор зэрэг байршуулах боломжтой.

© solar22 / Depositphotos

Хэрэв та дээш харж унтдаг бол нурууны доод хэсэгт алчуур тавьж, хөл доороо дэр байрлуулж унтсанаар сээр нуруу амарч, нурууны өвчин намжих эерэг нөлөөтэй. Ийнхүү нуруун доор алчуур тавьснаар сээр нурууны яс цэх болж, бүрэн амрах нөхцөл бүрддэг ажээ.

Таны хувьд ямар байрлалтай унтдаг вэ?

9
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *