Аав нь уурхайн ээлжнээсээ буугаад гар, нүүрээ ч угааж амжилгүй хүүтэйгээ цуг шууд тэмцээн үзэхээр явжээ. Ингээд тэр интернэтийн од болсон юм

0

Саяхан сошиал сүлжээнд Кентуккигийн их сургуулийн сагсан бөмбөгийн багийн тоглолтын үеэр дарсан нэгэн гэрэл зураг вирус шиг тарлаа. Гэрэл зураг дээр хүүгээ дагуулсан нэгэн хөгжөөн дэмжигч харагдана. Гэхдээ тэр хөгжөөн дэмжигч эрийн хувцас нь бохир заваан, гар, нүүр нь нүүрсний тоос шороонд дарагдаж халтартсан байв. Бид тухайн гэрэл зураг яагаад их алдаршсаны учрыг олохоор шийдсэн юм.

Уг гэрэл зургийг дэргэд нь сууж байсан хөгжөөн дэмжигч бүсгүй дарсан бөгөөд хэрвээ Kentucky Wildcats багийн ахлах дасгалжуулагч Жон Калипари репост хийгээгүй бол анзаарагдахгүй өнгөрөх байлаа. Жон гэрэл зураг дээр юу болсныг илүү тодорхой тайлбарласан байв. Энэ эр ээлжнээсээ буугаад тэмцээн үзэхээр шууд яаран ирсэн бололтой. Тэр хүүтэйгээ цуг тоглолт үзэхийг ихэд хүссэн нь тодорхой. Даанч шүршүүрт орж хувцсаа солих цаг түүнд олдсонгүй. Тийм учраас л ийм байдалтай тэмцээн дээр иржээ. Дасгалжуулагч хөгжөөн дэмжигчийн хүсэл сонирхлыг үнэлж дараагийн тэмцээн үзэх VIP тасалбарыг гэр бүлд нь гардуулж өгөхөө амласан байна.

Гэрэл зураг алдаршсан тул хөгжөөн дэмжигчийн гэр бүлийн хүн ч илүү дэлгэрэнгүй тайлбар хийхээр шийджээ.  Twitter-ийнхээ өмнөх аккаунтыг алдсан байсан тул шинэ аккаунт нээхэд хүрсэн. Хөгжөөн дэмжигчийн эхнэрийг Молли гэх бөгөөд маш хурдацтай тарж байгаа гэрэл зураг дээр нөхөр Майкл Макгуайр, түүний гурван настай хүү Истон нар буусныг тайлбарлав. Аав нь хүүгийнхээ анхны сагсан бөмбөгийн тэмцээнийг цуг үзнэ гэж амласан байжээ. Уурхайчны ээлж их орой тарсан тул Молли хүүтэйгээ цуг хоёулаа спортын ордонд очиж дараа нь аавтайгаа уулзсан байна. “Тэмцээн эхлэхээс өмнө Истонтой цуг байх нь түүний хувьд хамгийн чухал зүйл байсан юм” гэж эмэгтэй бичсэн байв.

Гадаад байдлаараа бусдаас ялгарах энэ эрийн гэрэл зургийг Кентукки багийн үнэнч хөгжөөн дэмжигч Сью Киннер дарахаар шийджээ. “Тэр чигтээ бохир заваан эр байсан, нүүр нь тоос шороо болсон. Их ядарсан болов уу гэмээр царайтай, гэхдээ хүүгээ харах бүрдээ инээмсэглэл тодруулна. Харин хүү аавынхаа өвөр дээр эрхлээд л. Тэд үнэхээр аз жаргалтай харагдсан юм” Сью сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Сошиал сүлжээ хэрэглэгчдэд энэ эрийн түүх ихэд таалагджээ. Хүнд ажлын дараа ядарсан ч гэлээ хүүтэйгээ цуг сагсан бөмбөгийн тэмцээн үзэх цагийг гаргаж чадсан эцэг хүнээр хэн ч бахархана. “Тэр энэ дэлхий дээрх хамгийн шилдэг аав” гэж Молли хэлсэн юм.

Танд энэ түүх таалагдав уу? Та хүүхэдтэйгээ цуг цагийг хөгжилтэй өнгөрөөхийн тулд ажлын бохир хувцастайгаа ирж чадах уу?

84
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Jinhen ajliin amt

  2. Х. Алтай

    Х. Алтай

    2022/11/12 at 18:54

    Хамгийн шилдэг аав юм даа

  3. Burjee Bataa

    Burjee Bataa

    2022/11/12 at 19:25

    Nuuree ugaachihgui de

  4. Sembe Adilbish

    Sembe Adilbish

    2022/11/12 at 19:32

    Aab hvv 2 vneheer az jargaltai haragdaj bn

  5. Tsatsaa Ganbold D

    Tsatsaa Ganbold D

    2022/11/12 at 19:36

    Хүүгээ бодоод солих хувцасаа замдаа солино нүүрээ заавал угаах бсан усаар угаахад юу л удав гэж

  6. Myadagmaa Khaltar

    Myadagmaa Khaltar

    2022/11/12 at 19:53

    Ажлын өнгө, амьдралын үнэ гоё юмаа.

  7. Paradise Woah

    Paradise Woah

    2022/11/12 at 21:04

    goln xvnii goy baih tseverxen xuvtsas saihan tsarai xamaagviee goln xvn ymarch xvniig setgeldee xvrtel xvndelvel ooriigoo martchixdag yom😊

  8. Cauevli AlwaysYours

    Cauevli AlwaysYours

    2022/11/12 at 21:38

    Ymar huurhn ymbe

  9. Erdenetogtokh Damdin

    Erdenetogtokh Damdin

    2022/11/12 at 21:57

    Шоу гэж харлаа .

  10. Тогтох Отгоо

    Тогтох Отгоо

    2022/11/13 at 00:23

    Хүүдээ хайртай аав юуч хийнэ

  11. Уугий Уугий

    Уугий Уугий

    2022/11/13 at 03:16

    Хөөрхөн юмаа хүүгийнхээ төлөө

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *