Нагасаки болон Хирошимад одоо болтол хүмүүс амьдарч байхад яагаад Чернобыль хаалттай бүс болсон бэ?

0

Хүн төрөлхтөн оршин тогтнож эхэлсэн түүхэн цаг хугацаанд олон хүн оршин сууж буй хот суурин газар дээр цөмийн цохилт өгсөн цорын ганц л тохиолдол байдаг юм. Энэ үйл явдал 1945 оны зуны сүүлээр болжээ. Чухам Америкийн Нэгдсэн Улсын 33 дахь ерөнхийлөгч Харри Трумэн л Японы Нагасаки болон Хирошима хотууд дээр цөмийн бөмбөг хаях тушаал өгчээ.

Олон жилийн дараа, 1986 онд Зөвлөлт Холбоот Улсад аймшигтай осол боллоо – Чернобылийн цөмийн цахилгаан станцын эрчим хүчний нэг блок гэмтсэнээс үүдэлтэй осол.

Нэг дэх ч тэр, хоёр дахь ч тэр тохиолдлуудад үр дагавар гарсан. Зөөлрүүлж хэлэхэд аймшигтай үр дагавар.

Чернобылийн цөмийн цахилгаан станцын осол европын олон орнуудад сөрөг үр дагавар үзүүлэхээр маш их цацраг идэвхт бодисыг хаясан. Цөмийн цахилгаан станцтай ойр байрлаж байсан хот суурин газруудын оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж байсан түүхтэй. Гэхдээ осол болсон газраас 30 км зайд хөл хорио тогтоож хүн амьдрахыг хориглосон байдаг.

Хоёр осол хоёул нэг л шалтгаантай – цөмийн сүйрэл/катализм. Ялгаа нь ердөө үр дагавар, хор хөнөөлийн хэмжээнд л оршино. Японы хотуудыг авч үзэх юм бол өнөдөөр тэнд 1,600,000 орчим хүн амьдарч, ажиллаж байна. Чернобылийн хувьд хориотой бүс хэвээр, тэнд одоогоор хэн ч байхгүй.

Цөмийн дэлбэрэлт болсон газар амьдарч болохгүй – бүх нийтээр сайн мэддэг ойлголт, үүнтэй хэн ч маргахгүй. Гэхдээ энэ хоёр адилхан аймшигтай үйл явдал өөр хоорондоо ялгаатай ажээ. Тийм ч учраас өнөөдрийн нөхцөл байдал үүсэж байгаа юм. Өнөөдөр яагаад Хирошима, Нагасакид амьдрал буцалж байхад Чернобыльд хүн хөл тавьж болохгүй хий үзэгдэл-хот болсны учрыг олж мэдэцгээе.

Нарийн ширийн зүйлийг энэ удаад хөндөхгүй, ямартай ч дэлхийн хоёр талд цөмийн сүйрэл болсон нь үнэн. Гэхдээ тохиолдлын шинж чанар, хүч хоорондоо эрс ялгаатай. Хамгийн чухал хүчин зүйл бол уран. Японы нутаг дэвсгэр дээр америкчуудын хаясан цөмийн бөмбөгт агуулагдах ураны хамжээ Чернобылийн цөмийн шатахуунд агуулагдаж байснаас хавьгүй бага юм. Харьцуулалтаар: Чернобылийн реакторт (ердөө ганцханд нь) 180 тн байсан бол Хирошима дээр хаясан “Little Boy” бөмбөгт 64 кг байсан ба ердөө 70 грамм нь л урвалд оролцсон гэж үздэг.

1. Хирошима болон Нагасаки

Японд болсон цөмийн дэлбэрэлтийн дараа цацраг идэвхт бодис агаар мандалд удаан үлдэж чадаагүй юм. Үүний учир шалтгаан нь, хаясан хоёр бөмбөг нь хоёул агаарт дэлбэрсэнтэй холбоотой. Газрын гадаргуугаас 50 метр орчимд.

Энд нэг жижигхэн учир бий. Агаарт дэлбэрэхэд дэлбэрэлтийн хүч дээш явна, өөрөөр хэлбэл цацраг идэвхт бодисын үндсэн хэсэг агаарт дэгдэхээс бус доош хөрсөнд шингэхгүй.

Мөн хоёр дахь учир. Эхний хоёр, гурав дахь минутад радионуклидуудын хэмжээ багасна. Өөрөөр хэлбэл цөмийн дэлбэрэлт болсон төв цэг орчмын цацраг идэвхт бодисын хэмжээ өндөр гарч байснаа маш хурдан хэвэндээ оржээ.

Нэг сарын дараа Хирошимагийн ойролцоо газраас АНУ-ын судлаачид цацраг идэвхт бодисын шинжилгээ хийж үзээд хүн амьдрахад аюулгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Цацраг идэвхт бодисын хэмжээ багасаж байгааг тухайн бүс нутагт ургаж байсан цэцэг, ногоо, бут сөөг илүү үгүйгээр тодорхойлж байв.

Хотуудад цацраг идэвхт бодисын агууламж зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр гарч байсан ч хүмүүс аажим аажмаар эргэж ирцгээсээр байв. Тухайн үед аюулт өвчний тухай төдийлөн мэдээгүй явж байсан нь харамсалтай. Хэдэн жилийн дараагаас л эмч нар чухам эдгээр хотуудад хорт хавдраар өвдөх өвчтөнүүдийн тоо бусад хотоос өндөр байгааг ажиглажээ.

Нөхцөл байдал аажим сайжирсаар л, жил ирэх тусам цацраг идэвхт бодисын хэмжээ багасан хот суурин газруудад ирж суурьшин амьдрах хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Одоогийн байдлаар хоёр хотод хоёуланд нь хүмүүс хүнд аюултай өвчин тусна гэж айх айдасгүй амьдрах болжээ.

 

2. Чернобылийн цөмийн цахилгаан станц

Черобыльд тэс өөр дүр зураг харагдана. Дэлбэрсэн реакторт 3,6 мянган килограмм уран байсан гэдэг. Дэлбэрэлтийн үеэр агаар мандалд цацраг идэвхт бодис Японы хотуудаас даруй 500 дахин ихээр дэгджээ.

Үүний дээр дэлбэрэлтийг юутай ч харьцуулах аргагүй, тийм учраас цацраг идэвхт бодис маш богино хугацаанд их газар нутгийг эзэлсэн. Хэрвээ дэлбэрэлт агаарт болсон бол дэлбэрэлтийн долгион үүсэж байгаль орчныг бохирдуулах элемент цацагдана. Гэхдээ энэ нь нэг удаагийн л тархалт болох юм. Харин цөмийн цахилгаан станцын хувьд их хэмжээний бохирдлоос гадна мөн үргэлжлэх хугацаа урт байсан юм. Өөрөөр хэлбэл уг үйл явц бүхэл бүтэн сар үргэлжилжээ.

Уранаас гадна өөр бусад аюултай элементүүд ч агуулагдаж байлаа: америций-241, стронций-90, цезий-137, йод-13, плутоний-239. Японы тохиолдлын хувьд эдгээр элементүүдээс ганц нь ч илрээгүй юм.

Өнөөдрийн хувьд Чернобыльд цацраг идэвхт бодисын хэмжээ эрс багассан. Зарим нэг аюултай элемент илрэхээ больсон бол зарим нэг нь газрын хөрсөнд хэдэн мянган жилээр үлдэнэ. Ойрын ирээдүйд тус хотын амьдрал бүрэн сэргэнэ гэсэн таамаг биеллээ олох нь дамжиггүй.

3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *