Нүдний гимнастик: Дараах 6 дасгал таны нүдний харааг богино хугацаанд сайжруулна

2

Нас нэмэгдэхийн хэрээр хүн бүрийн нүдний хараа тодорхой хэмжээгээр муудаж эхэлдэг. Яг биеийн бусад булчингууд шиг нүд ч гэсэн уян хатан байдлаа алддаг байна.

Нүдний эвэрлэг бүрхэвчинд толбо үүсэх, нүдний даралт болон болор цайх гэх мэт өвчин, эмгэгүүд өдөр тутмын амьдралд тохиолдож болно. Хэдий тийм боловч өвчин цааш даамжрахаас нь өмнө нүднийхээ харааг сайжруулах бүрэн боломжтой.

Olena Yakobchuk / Shutterstock.com

Нүдний гимнастик бол нүдний харааг сайжруулж, эрүүл мэндийг нь муудахаас сэргийлж, ядрах болон загатнахыг болиулах хамгийн сайн аргуудын нэг юм.

Lisa S. / Shutterstock.com

Бид та бүхэнд нүдний 6 дасгалыг танилцуулах гэж байна, эдгээрийг гэртээ хийхэд тохиромжтой. Яг одооноос буюу энэ мэдээг уншиж дуусмагцаа хийж эхлэх хэрэгтэй. Дасгал бүрийг хийхэд ердөө нэгхэн минут байхад хангалттай.

Dirima / Shutterstock.com

 

1. Ирмэх. Энэ нь нүдийг амрааж, нүдний булчин руу чиглэх цусны эргэлтийг илүү сайжруулдаг. Удаан хугацаагаар компьютер ширтэх шаардлагатай ажил хийдэг хүмүүс энэ дасгалыг хийвэл илүү тохиромжтой.

2. Баруун тийшээ харж, дараа нь зүүн тийшээ харах. Энэ дасгалыг хийхдээ аль болох удаан хийх ёстойг анхаарна уу.

Mangostar / Shutterstock.com

3. Нүдээ тойрог хэлбэрээр эргүүлэх.

4. Өөрийнхөө өмнө байгаа нэг цэг рүү ширтэх. Ингэхдээ тухайн цэг рүү ширтсэн чигээрээ толгойгоо зүүн болон баруун тийш эргүүлнэ.

5. Хол байгаа цэг рүү төвлөрч, ойртуулж харах.

HQuality / Shutterstock.com

6. Нүдээ аньж, өөрийн чадах чинээгээрээ тайвшралыг мэдрэх. Нүдээ гарынхаа алгаар таглаж, гэрэл нэвтрүүлэхгүй байх нь чухал.

Ингээд л болоо! Бид мэдээллийн 80%-ийг нүдээрээ харж авдаг гэдгийг санаарай. Орчин цагт бид дэлгэц рүү хэт удаан ширтэх болсноос болж, нүдний хараа маань эрт муудах болсон. Харамсалтай нь залуу хүмүүс ч гэсэн ахимаг насныхантай адил нүдний асуудалд орох болсон нь нууц биш. Ийм учраас нүдний дасгал тогтмол хийж, нүднийхээ эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй!

3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Болороо Б.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *