Хүний нөөцийн менежерүүд таны сошиал бүртгэлийн дараах 5 зүйлд анхаарлаа хандуулдаг

0

Ажил олох – хүнд хэцүү бөгөөд цаг хугацаа шаардсан үйл явц. Таны мөрөөдлийн ажлын зар олдлоо гэж төсөөлье, та тавьсан шаардлагыг нь бүрэн хангасан байх юм. Та ярилцлаганд орсон бөгөөд таны хувьд сайхан болж өнгөрсөн санагдана. Ажил олгогч ойрын хугацаанд тантай холбоо барина гээд салцгаасан. Өдөр хоног, долоо хоног өнгөрсөөр харин ажил олгогч залгасангүй. Юу болох нь энэ вэ? Та гайхшралд орно, магадгүй нууц нь таны сошиал бүртгэлд байгаа юм болов уу. Ажил олгогч эцсийн шийдвэр гаргахаас өмнө таны фэйсбүүкээр зочилсон байгаа.

Хүний нөөцийн ажилтнууд ажил горилогч нарын сошиал бүртгэлийг үзэж судлах арга барилыг сүүлийн үед ашигладаг болжээ.

Дагагч болон найз нөхөд

Таны дагагч нарын тоо их зүйлийг хэлж өгнө. Хэт их байж болохгүй, мэдээж таны хуудсанд орсон болгоныг та нэмээд байдаггүй байлгүй. Хэрвээ таны “найз”-ын тоо 1500-аас хэтэрсэн бол таныг хэтэрхий нийтэч, компанийн нууцыг амархан алдаж мэдэх хүн гэж дүгнэхэд хүргэнэ. Хэт даруухан профайл бол – уйтгартай бөгөөд сонирхолгүй. Өнөө цагт фейсбүүктээ 500-аас бага найзтай хүмүүсийг маркетингийн ажилтнаар авахаа больжээ.

 

Дуу хөгжим, ном, видео клип

Нэгэн алдартай хэлц үгийг товчлон хүргэвэл: “Чи юу уншиж, хардгаа хэлчих би чиний тухай чамд хэлж өгье”. Хүний нөөцийн менежерүүд сайн ажилтан сонгохын тулд ажил горилогчийн сонирхдог ном, дуу хөгжим, телевизийн нэвтрүүлэг зэргийг нь мөн харна. Тэгэхээр маш болгоомжтой хандаарай. Ганц буруу видео клип хүртэл таны ажилд орох эсэхийг шийдэж болзошгүй.

 

Зургийн цомог

Үдэшлэг дээр гэрэл зургаа даруулах – энэ бол уламжлал болсон зүйл. Гэрэл зураг байхгүй бол – оролцоогүй гэж үзнэ. Гэхдээ энэ төрлийн пост өөр бусад зурагнуудтай холилдсон байх ёстой. Эс бөгөөс хүний нөөцийн менежерүүд таны хөнгөн хүн гэж ойлгох вий: шөнө дөл болтол зугаалчихаад ажилдаа хөгийн царайтай ирэх нь гэсэн дүр зураг бууж байна.

 

Хүүхдүүд

Хүүхдүүд – хайр татам. Гэхдээ сонирхолгүй. Та хүүхдийнхээ амжилтыг бусадтай хуваалцмаар байна уу? Үүнийгээ хязгаартай хийж байгаарай. Эс бөгөөс хүүхдэдээ хэтэрхий “гинжлэгдсэн” мэт харагдана. Тэгэхээр хүүхдээ ганц найтаалгаж, ханиалгах тоолонд л ажлаасаа чөлөө авч гүйгээд байх нь гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.

 

Постууд

Таны пост, коммент болон зургийг тэд заавал уншина. Тэнд хүнд буруу ойлголт төрүүлэх юу ч байх ёсгүй: хараалын үг эсвэл “сөрөг” статус. Аливаад нухацтай хандана, гэхдээ өөрөөрөө үлдээрэй. Бүх зүйлийг хил хязгаартай хийнэ, баахан хоол, муурны зурагны доор бизнесийн тухай бичиж болохгүй биз дээ?

 

Бонус

Хүний нөөцийн менежерүүд ч гэсэн хүн. Хэн ярилцлага авахыг мэдээд сошиал бүртгэлээр нь та орж сонирхож болно. Түүний хуудсыг судал – ярилцлагын үеэр танд хамаагүй амар байх болно. Яагаад ч юм танил хүнтэйгээ уулзаж байгаа сэтгэгдэл төрнө, та түүний сонирхлыг мэдэх тул ярилцахад амар байх болно. Урьдчилан бэлдэхэд таны мөрөөдлийн ажил таны гарт л гэж ойлгоорой.

6
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tamara Havdal

    Tamara Havdal

    2017/12/24 at 19:39

    Судалсан хүний тоог ахиулах гэж шал худлаа ярилцлага хийсэн болоод өнгөрдөг.Дараа холбоо барина гэх боловч таг чимээгүй болдог.Тэнцсэн эсэхээ мэдэх аргагүй.Мянга ярилцлаганд ороод нэмэргүй.Танил тал сайтай бол шууд ордог.Залуусын цагийг үрэхээс цаашгүй.

  2. Mary Nomin

    Mary Nomin

    2017/12/24 at 21:24

    нийгмээсээ шалтгаалах байх.. сошиал хуудас нь хувь хүний хувийн амьдралд тооцогдох байх. Хэрэв хэн нэгэн хайж байгаа чиглэлээр сураад тодорхой хэмжээний дадлага туршлагатай бвал урьдаг юм. Ярилцлагад ирхэд манай багт таарсан хүн бна уу үгүй юу гэж хардаг харин ажилд авах үгүйг тухайн салбарын дарга нь шийддэг юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *