Тамхины янз бүрийн төрөл, хэлбэрүүд хүний биед ямар хор нөлөөтэй болохыг тогтоожээ

4

Тамхи ямархуу хор нөлөөтэйг хайрцаг дээр нь тодорхой бичсэн байдаг ба тамхи татдаг олон хүн энэ хорт зуршлаас салах өөр арга зам болох электрон тамхи, вейп, усан тамхийг сонгодог билээ. Гэтэл эдгээр тамхины өөр хэлбэрүүд нь ямар ч аюулгүй гэж үү?

Энэ талаар хийсэн судалгааны үр дүнг сонирхуулъя.

Энгийн тамхи

Энэхүү үйлдвэрийн ороомог тамхийг тамхины аж үйлдвэрлэл болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага СДН буюу “никотин түгээх систем” хэмээн нэрлэдэг. Никотин, угаарын хий, хүнцэл, метан, полоний гээд химийн энэ айхтар хорт бодисууд нь ганцхан ширхэг тамхинд байдаг хорт бодисууд юм. Судлаачдын тооцоолсноор тамхины утаа нь химийн 7357 төрлийн нэгдэл ялгаруулдаг байна.

Жишээ нь, тамхины утаа нь угаарын хийтэй байдаг бөгөөд хүний цусанд орохоороо гемоглобинтой нягт холбогддог. Үүнээс шалтгаалан тамхи татдаг хүн хүчилтөрөгчийн дутагдалд орох ба аливаа нэг хүчний ажил хийхэд тамхичид амархан ядардгийн шалтгаан нь энэ билээ.

Нэг хүнд ноогдох татсан тамхины дундаж тоо

Мөн санаж явах ёстой хэд хэдэн зүйл бий:

  • 2 хайрцаг тамхи хүн үхүүлэх хэмжээний никотин агуулдаг. Өөрөөр хэлбэл та ийм хэмжээний тамхи татсан бол түргэн дуудах цаг чинь болжээ гэсэн үг.
  • Өдөрт 1 хайрцаг тамхи татна гэдэг бол жилийн турш 500 удаа рентгенд харуулах хэмжээгээр цацраг идэвхт бодис авч байгаатай адил.
  • Тамхи сорсны дараа никотин 7 секундын дараа тархинд очиж судас нарийсгах учраас тархины эд эс хүчилтөрөгчөөр дутагдаж эхэлдэг байна.

 

Зөөлөн, нарийхан тамхи

Эдгээр “нарийн, зөөлөн” тамхийг хамгийн хор багатай гэдэг боловч бодит байдал дээрээ огт тийм биш юм. Үнэхээр бохь болон никотин нь бага боловч тамхины хор уршгийг зөвхөн энэ хоёр бодисын хэмжээгээр тодорхойлдоггүй. Уг тамхины хайрцаг дээр дурдагддаггүй боловч маш хортой нитрозамин хэмээх нэгдэл бохинд биш тамхинд өөрт нь байдаг.

Орчин цагийн хяналтаар зарим бодисыг хянаж чадаж байгаа ч зарим нэгийг нь хянах аргагүй байдаг нь тамхи үйлдвэрлэгчдэд ихээхэн тус болж байна.

Мөн тамхи татдаг хүний бие өөрийн дасал болсон хэмжээний никотиноо нэхэж байдаг ба хэрвээ энэ хэмжээнд хүрэхгүй тамхи татвал бие организм ханалгүй дахиад татахыг шаардах ба ийм байдлаар та нэг биш бүр хоёр хайрцаг тамхи ч татаж магадгүй юм.

 

Навчин тамхи

Сигарын ашигтай тал нь уг тамхийг татаж байгаа хүний байр байдлыг буурьтай болгох ба гудамжинд ийм тамхи татах боломжгүй гэж ярьдаг. Үнэхээр энгийн тамхи шиг хаа хүссэн газраа энэ тамхийг татах боломжгүй ч ганцхан энэ сигар дотор бүтэн хайрцаг энгийн тамхины хортой тэнцэх хэмжээний хор бий.
Өөрөөр хэлбэл та бага хэмжээний хорыг олон дахин хэрэглэхээс, их хэмжээний хорыг цөөхөн удаа  хэрэглэхийг илүүд үзэж байгаа гэсэн хэрэг юм.

Олон удаагийн судалгааны явцад сигараас гарч байгаа утаа нь урагт хамгийн ихээр нөлөөлдөг байна. Канадын хор судлаачид сигар тамхи энэ талаар жирийн тамхинаас 2,42 дахин их хэмжээний нөлөөтэй гэж тооцоолсон байдаг.

 

Ороодог тамхи

Хүн өөрөө ороодог тамхи нь үйлдвэрийн тамхинаас бараг ялгаагүй эд билээ. Та өөрөө “хагас бэлэн бүтээгдэхүүн”-ийг цуглуулж, ороолоо гээд уг тамхины хор багасаж байгаа хэрэг биш юм.  Хорт бодисын жагсаалт нь жирийн үйлдвэрийн тамхинаас юугаараа ч ялгарахгүй.

Тэр ч бүү хэл Шинэ Зеландын Отаго хотын Их Сургуулийн эрдэмтдийн судалгаагаар гараар ороосон тамхи нь жирийн тамхинаас ч илүү хортой байж магадгүй гэнэ.

Жирийн тамхи болон ороосон тамхийг харьцуулсан судалгаагаар үйлдвэрийн тамхинд янз бүрийн нэмэлт хорт бодисууд 0,5% байдаг бол ороодог тамхинд 18% хүртэл байж болох нь.

 

Гаанс

Гаансан тамхи татахад тэр болгон “уушиглахгүй” ба утааг амталж байгаад буцааж гаргадаг. Гэвч ингэлээ гээд хорт бодис биед орох нь багасахгүй ба дасал болгодог гол бодис болох никотинд бага хэмжээгээр боловч дасал болно.

Гаансанд жирийн тамхийг бодвол илүү чанартай тамхи хэрэглэх ба жирийн тамхинд байх цаас, цавуу зэрэг шатдаг материал байхгүй учир хордох нь арай бага.

Гэхдээ л хүний биеийг хордуулдаг тамхины гол хортой бодисууд гаанс татахад яг л жирийн тамхи татаж байгаатай адил хордуулах ба ямар ч “дүнсэн тамхины” утаа хортой нэгдэл агуулж байдаг.

 

Электрон тамхи

Электрон тамхины гол зорилго нь тамхи татдаг хүний биед хорт бодис оруулахгүйгээр тамхи татсан мэт мэдрэмж төрүүлэх, янз бүрийн амт бүхий усны уур татуулах явдал юм. Архаг тамхичид никотин агуулсан шингэнээр цэнэглэж энэ тамхийг татах ба никотины хэмжээг аажмаар багасгадаг.

Ийм тамхи татдаг хүний цус болон шээсний шинжилгээ хийж үзэхэд нитрозамин болон хортой полимерууд бас л адилхан хордуулдаг нь тогтоогджээ. Мөн ууранд нь байх никотин нь бас л хордуулж, дасгадаг байна.

 

Вейп

Вейп бол бусад тамхинаас хамаагүй бага хордуулдаг нь тодорхой гэж Калифорнийн их сургуулийн шинжлэх ухааны ажилтан Стэнтон Гланц хэлжээ.  Түүний хэлснээр: электрон тамхи нь утаа биш уур ялгаруулдаг учир энэ тамхи татаж байгаа хүн маань жирийн тамхи татагчаас хамаагүй бага никотин авах гэнэ.

Гэхдээ та бүр огт никотингүй шингэнийг сонголоо ч гэсэн энэ нь та тамхины хор хөнөөлөөс саллаа гэсэн үг биш юм.

Аливаа вейпийн шингэний үндсэн түүхий эд нь пропиленгликоль болон глицерин байдаг. Эдгээр бодис нь халах явцад задарч формальдегид болон акролеин зэрэг хорт бодис ялгаруулдаг байна. Формальдегид нь хүний мэдрэлийн системд муугаар нөлөөлөх бол акролеин нь нүд болон амьсгалын замын эрхтнүүдэд муу нөлөөтэй.

Вейп халах үед маш нарийн ширхэгт уур бий болох ба энэ уураар амьсгалах нь амьсгалын замын эрхтнийг түлж болно. Бас хэт халалтаас болж шингэний зарим хэсгүүд уушгинд тогтож үлдэнэ. Дээрх зүйлүүд нь Вейпийн үндсэн хор хөнөөл нь билээ.

 

Усан тамхи

Энэ гаансны сурталчилгааг харахад тамхи татах хамгийн аюулгүй, хоргүй арга нь энэ байна гэж бодогдмоор. Тамхи татахтай холбоотой үүсдэг бүх л хор, хорын нэгдэл усаар шүүгдэн ямар ч аюулгүй гэж сурталчилдаг боловч энэ гаансыг татахад гарах утаа нь хичнээн усаар шүүгдсэн ч их хэмжээний хор болох хүнд металл, хорт нэгдэл агуулсаар байдаг билээ.

Ази, Африкийн эрдэмтдийн судалснаар тамхины утаа нь усаар шүүгдлээ ч аюулгүй хэмжээнд хүртэл хөрдөггүй ба тамхи татах явцад 400 градус хүртэл халсан бодисууд ердөө ч хөрч амждаггүй байна. Ийм халуун утаа татсанаар амьсгалын замын олон микро эд эсийг гэмтээн цаашид гаднаас уушгинд орох бодисыг шүүх шүүлтүүрийг гэмтээж байдаг байна.

Америкийн эрдэмтэд бүр ч гүнзгий судалгаа болох шүлс болон шээсний биохимийн шинжилгээ хийжээ. Судалгаагаар жирийн тамхи татдаг болон усан тамхи татдаг хүмүүсийн цусны найрлага бараг адилхан гарсан гэнэ. Аль аль нь цусан дахь никотин бүхий нэгдэл болон нүүрстөрөгчийн дан ислийн хэмжээ нь маш их байсан байна. Харин никотингүй тамхи татдаг хүмүүсийн шинжилгээ ихээхэн өөр гарсан ба байх ёстой хэмжээнд тун ойрхон байсан гэдэг.

Бүх л юм хэмжээ нь таарч байж сайн байдаг гэдгийг энэ судалгаа маань харуулж байгаа бөгөөд анх харахад аюулгүй юм шиг зүйлийг ч хэмжээ хязгаарыг нь тохируулж хэрэглэж байхгүй бол болохгүй. Учир нь хүний хамгийн үнэт зүйл бол эрүүл мэнд билээ.

Та энэ дэлхий дээрх хамгийн их дэлгэрсэн хорт зуршлаас салж болно гэдэгт итгэдэг үү?

22
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *