Бүсгүй та өөрийнхөө зурхайн ордоос хамаарч, ямар эртэй гэрлэхгүй байсан нь дээр вэ гэдгийг эндээс мэдэж аваарай

0

Гэрлэлтийг од эрхэс шийдчихсэн байдаг гэж ярьцгаадаг, зурхайчид ч үүнтэй санал нэг байна. Нэг орд дор төрсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зан араншин, аливаад хандах хандлага ерөнхийдөө адилхан байдаг. Жишээ нь, хууран мэхлэлт. Үүнд юу ч нөлөөлж болох юм.

Dzhulbee / Shutterstock.com

Зурхайчдын үзэж байгаагаар гэрлэсэн эхнэр, нөхрүүдийн харилцаанд Сугар болон Бархасбадь гарагийн байрлал нөлөөлдөг ажээ. Энэ нь олон шалтгааныг тайлбарлана, жишээ нь зарим нэг хосуудын гэрлэлт яагаад аз жаргалтай байхад нөгөө хосуудын гэрлэлт салалтаар дуусч байна вэ?

Бид урьд нь ямар ордод төрсөн эр хүнийг нөхрөө болгон сонгож болох талаар танилцуулж байсан. Харин энэ удаад ямар эр хүнээс алсуур өнгөрөхийг танилцуулъя.

1. Хонь (3/20 – 4/20)

artskvortsova / Shutterstock.com

Хонины ордны бүсгүйчүүд огцом ааштай, заримдаа бүр тэвчихийн аргагүй ааш гаргана. Тиймээс тэд тайван ордод төрсөн эрэгтэйтэй ханилбал сайн. Үүнд хамаарахгүй ордууд гэвэл Хонь, Үхэр болон Арслангийнхан.

 

2. Үхэр (4/20 – 5/21)

artskvortsova / Shutterstock.com

Тав тух, тэнцвэртэй байдлыг эрхэмлэгч Үхрийнхэн драм гэгч зүйлийг тэвчдэггүй улс. Тэдэнд жигд, урьдчилан төлөвлөсөн амьдрал хэрэгтэй. Тэд эр нөхөртөө бүрэн итгэхийг хүсдэг. Тэгэхээр салхи шиг Ихэр, Нум болон Загасны ордныхонтой тохирохгүй нь.

 

3. Ихэр (5/21 – 6/21)

artskvortsova / Shutterstock.com

Нийтэч, хурц ааш араншинтай ордныхон шинэ юм болгоныг сонирхдог, авантюризм – тэдний хувьд хоёр дахь төрөлхийн зан чанар нь. Тэдэнд дуугүй, ичимтгий эсвэл уйтгартай эрчүүд тохирохгүй. Мэлхий, Охин болон Матрын ордны эрчүүд – энэ ордын эмэгтэйчүүдэд тохиромжтой сонголт болно.

 

4. Мэлхий (6/21 – 7/23)

artskvortsova / Shutterstock.com

Гэрсэг Мэлхийнхэн албан тушаал ахихын төлөө огт явах улс биш, тэдэнд тав тухтай орчин л чухал. Ажил дээрээ алга болдог эсвэл байнга томилолтоор яваад өгдөг эр нөхөр тэдэнд хэрэггүй, нэг ёсондоо гэр бүл нь нэгдүгээрт байдаггүй эр хүн тэдэнд огт тохирохгүй. Хонь, Нум болон Бумбынхан дунд иймэрхүү эрчүүд цөөнгүй.

 

5. Арслан (7/23 – 8/23)

artskvortsova / Shutterstock.com

Урдаа тавьсан том зорилготой лидерүүд, энэ ордод төрсөн хүмүүс өөртөө их итгэлтэй байдаг. Тэдэнд өөртэй нь санал нийлж цуг алхах эр хүн хэрэгтэй. Энэ ордны эмэгтэйчүүдэд Арслан, Загас болон Хилэнцийн ордны эрчүүд тохирохгүй.

 

6. Охин (8/23 – 9/23)

artskvortsova / Shutterstock.com

Охины ордны эмэгтэй хүний амьдрал алхам болгоноор төлөвлөгдсөн байгаа, ханилах эр нөхрөө ч тийм байгаасай гэж хүснэ. Элдэв амбицгүй, тодорхой зорилгогүй бас замбараагүй амьдралаар амьдрах эр хүн тохирохгүй. Энэ нь ихэнхдээ Ихэр, Нум болон Бумбынхан байдаг.

 

7. Жинлүүр (9/23 – 10/23)

artskvortsova / Shutterstock.com

Жинлүүрийнхний хувьд гэрлэлт гэдэг бол амьдралын огцом асах гэрэл юм. Тэд өөрсдийгөө хайрлуулж байгаагаа мэдрэх ёстой, эр нөхөр нь тэдэнд бүрэн нээлттэй, сэтгэлийн хөөрлөө илэрхийлж байвал болно. Энэ л шалтгааны улмаас тэд Мэлхий, Үхэр болон Загасны орды эрчүүдтэй тохирохгүй.

 

8. Хилэнц (10/23 – 11/22)

artskvortsova / Shutterstock.com

Хилэнцийн ордныхон худал хуурмагт дургүй. Хөнгөн, сээтгэнэх дуртай эрчүүдийг тэр тоохгүй. Тиймээс Жинлүүр, Ихэр болон зөрүүд Арслангийн эрчүүдээс хол яваарай.

 

9. Нум (11/22 – 12/22)

artskvortsova / Shutterstock.com

Эрх чөлөөг эрхэмлэсэн Нумын ордны бүсгүйчүүд мөнхийн хөдөлгөөнд байхыг хүсдэг. Өөрийн эрх чөлөөг хязгаарлуулах огт дургүй. Тэгэхээр гэр амьтай Охин, Матар болон Үхрийнхэнтэй ёстой тохирохгүй.

 

10. Матар (12/22 – 1/20)

artskvortsova / Shutterstock.com

Зорилгынхоо төлөө үнэнчээр явах Матрынхан амьдрал амаргүй гэдгийг сайн мэддэг. Тэд байгалиасаа уян зөөлөн төрсөн хүмүүс. Тиймээс Нум, Хонь болон Арслангийн ордны эрчүүдтэй харшилдана.

 

11. Бумба (1/20 – 2/18)

artskvortsova / Shutterstock.com

Бумбынхан өөрийн эрх чөлөөг бусдаас илүү эрхэмлэдэг. Энэ орд дор төрсөн эмэгтэйчүүд аналитикч – Охин, хуучинсаг – Мэлхий болон өмчлөгч – Хилэнцийн ордныхонтой тохирохгүй.

 

12. Загас (2/18 – 3/20)

artskvortsova / Shutterstock.com

Мөрөөдөмтгий Загасны ордныхонд “зөөлөн” реалист хүн хэрэгтэй. Тэдний ертөнцийг ойлгодог бас уян зөөлөн хүмүүс. Ийм хүмүүс Хонь, Арслан болон Нумын ордноос тун цөөн олдоно доо.

Хосуудын харилцан зохицох маш сонирхолтой зурхай санагдлаа. Та юу гэж бодож байна? Дээрх зурхайтай санал нийлэх үү, эсвэл маргалдахад бэлэн байна уу?

15
ГоёГоё
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *