Хөлийн хумс яагаад гарны хумснаас удаан ургадаг вэ? Ийм учиртай гэж огт бодож явсангүй, мэдмээр юм байна…

0

Хөлийн хурууны хумс хүний биед гадны нян нэвтрэн орохоос сэргийлэх үүрэгтэй байдаг. Харин танд хөлийн хурууны хумс яагаад гарын хурууны хумснаас удаан ургадаг юм бол гэсэн асуулт хэзээ нэгэн цагт төрж байсан биз ээ. Мэдээж шинжлэх ухаан нууцлаг зүйлд дургүй тул хариултыг нь аль хэдийн олжээ. Манай сайт уншигч танд энэ асуултын хариултыг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.

Хөлийн хурууны хумсанд цусан хангамж бага хүрдэг

Хүний биеийн эд эс бүр өсөж, ургаж томрохын тулд энерги, шим тэжээл болон цусан хангамж ч хэрэгтэй болох нь бий. Иймээс ч хөлний хумсанд цусан хангамж бага хүрэх тул харьцангуй удаан ургадаг ажээ.

Гарын xурууны хумс илүү хурдан ургаж, хөлийн хурууны хумс удаан ургах бас нэгэн шалтгаан бол зүрхний байрлал юм. Гар хөлнөөс илүү зүрхэнд ойр байрлах тул цусны эргэлт илүү хурдан очиж байдаг ажээ. Өөрөөр хэлбэл хөлийн хурууны хумс шинэ эд эс бүтээхэд тустай хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч чаддаггүй байна. Үүний улмаас хөлийн хурууны хумс удаан ургах агаад өвлийн цагт цусны эргэлт удааширдаг тул улам удаан ургадаг гэнэ.

 

Хөлийн хурууны хумс шим тэжээл хангалттай авч чаддаггүй

Хумс ургахад тусалдаг нэгэн гол хүчин зүйл бол шим тэжээл билээ. Ийм ч учраас эрүүл, тэжээллэг хүнс хэрэглэж эхлэх үед үс, хумс хурдан ургаж буй нь илт мэдрэгддэг. Харамсалтай нь хөлийн хуруунд хангалттай хэмжээний цусан хангамж хүрэхгүйн дээр, шим тэжээл ч бага авдаг ажээ. Эдгээр хүчин зүйлээс үүдэлтэйгээр гарын хурууны хумс сард 3.47мм ургадаг бол хөлийн хурууны хумс сард 1.62мм л ургадаг байна.

 

Хөлийн хуруу гэмтэж бэртэх нь бага байдаг

© depositphotos.com

Дээрх таамаглалуудаас хамгийн сүүлийн үеийн таамаг бол гэмтэж бэртэх нь эд эсийг нөхөн төлжүүлж байдаг тухай таамаглал юм. Та гар болон хөлний хумсны алийг нь их гэмтээдэг тухай бодоод үзээрэй. Хүний бие гэмтэж эхлэх үед л илүү их нөхөн төлжилт бий болдог.

 

Бонус: Хумсны тухай сонирхолтой баримтууд

  • Хэрэв бие давхар эмэгтэй биш бол эрчүүдийн хумс илүү хурдан ургах хандлагатай байдаг. Чигчий хурууны хумс бусдаасаа удаан ургадаг.
  • Хэрэв та баруун гартай бол баруун гарын хурууны хумс илүү хурдан ургадаг.
  • Харин та солгой бол зүүн гарны тань хумс илүү хурдан ургадаг ажээ.

Маникюр болон педикюр хийлгэх давтамж тань хэр хугацаатай байдаг вэ? Та хумсаа өөрөө буддаг уу эсвэл мэргэжлийн хүнээр будуулдаг уу?

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *