Ганц бие ижил хүйстэн аав хүнсний дутагдалд орсон хүнд өвчтэй хүүхдийг өргөж авч, олимпын аварга тамирчин болгож өсгөсөн гайхамшигтай түүх

0

Жерри Уиндл хэзээ ч аав болж чадахгүй хэмээн хүмүүсийн шүүмжлэлийг их сонсож байсан ч түүний аав болох хүсэл мөрөөдөл нэг л өдөр биелэлээ олж, түүний амьдрал ч орвонгоороо эргэсэн юм. Манай сайт уншигч танд өгөөмөр нинжин сэтгэлийн тод жишээ болсон түүний амьдралын түүхийг хүргэж байна.

Сэтгүүлийн нэгэн нийтлэлээс энэ бүхэн эхэлсэн.

© jordanpiseywindle / Instagram

 

© jordanpiseywindle / Instagram

Жерри Уиндл хэмээх ганц бие ижил хүйстэн эрийн амьдралын туйлын зорилго нь аав болох явдал байв. Тэрээр АНУ-д хуулийн дагуу хүүхэд үрчилж авах гэж олон удаа оролдсон ч бүтэлгүйтэж байв. Харин нэгэн сэтгүүл дээрээс тэрбээр Камбож улсын асрамжийн газрын тухай нийтлэлийг олж уншсан цагаас эхлэн түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн юм.

© jordanpiseywindle / Instagram

2000 оны 6-р сард тэрээр Камбожийн Пом Пен хотод зочилж, эцэг эх нь амь үpэгдсэн бяцхан хүү Жордантайгаа танилцсан аж. Дөнгөж мөлхөж сурч байсан бяцхан хүү хүнсний дутагдалд орж, олон төрлийн өвчлөлд өртөж эхлээд байжээ. Jerry Windle бяцхан хүүг үрчилж авч, Флорида муж дахь гэртээ аваачин асарчээ.

 

Тэдний гэр бүлийг олон сорилт хүлээж байв.

© jordanpiseywindle / Instagram

 

© jordanpiseywindle / Instagram

АНУ-д эргэн ирсний дараа тэдний амьдралд олон саад бэрхшээл тулгарч байв. Хүү Жордан нь эрүүл мэндийн асуудалтай, хоорондоо хэл нэвтрэхгүй дохио зангаагаар харилцах зэрэг хүндрэлүүдтэй нүүр тулж байжээ.

© jordanpiseywindle / Instagram

Тухайн үед 2 настай байсан хүү Жордан нь ердөө 9 кг жинтэй байсан ба аав нь түүнийг амьд үлдэж чадах эсэхэд ч эргэлзэж байсан гэдэг. Гэсэн ч тэрээр хүүгийнхээ төлөө чадах бүхнээ зориулж, өмнө нь мэдэрсэн хүнд бэрхийг ахин амсуулахгүй хэмээн зориг шулуудсан аж.

 

Алдарт дасгалжуулагч Рон О’Брин ирээдүйн олимпын медальт тамирчны авьяасыг анх олж харжээ.

© jordanpiseywindle / Instagram

Жорданы олимпын мөрөөдөл ердөө 7 настай байхад нь эхэлжээ. Усанд сэлэлт, уран шумбалтын алларт дасгалжуулагч Рон О’Брин түүнийг бэлтгэлийн бааз дээрээ байхад нь анх анзаарч харсан бөгөөд бяцхан хүүг өөрийн тусгай бэлтгэлийн хөтөлбөрт хамруулах шийдвэрийг гаргаж, шавиа болгосноор Жорданы амжилтын эхлэл тавигджээ.

© jordanpiseywindle / Instagram

Тухайн цаг үед тэрбээр мөн ирээдүйн олимпын аварга, ЛГБТ хөдөлгөөний идэвхтэн Грег Луганистай танилцаж, түүний авьяасыг олж харсан гэдэг. Жорданы хувьд 13 наснаасаа эхлэн олимпын эрх авах сунгаанд оролцож, 15 жилийн мөрөөдлөө энэ жил биелүүлж зуны олимпод оролцсон юм.

 

Аав хүү хоёрын харилцаа төрсөн эцэг, хүү хоёр мэт нандин болжээ.

© jordanpiseywindle / Instagram

 

© jordanpiseywindle / Instagram

Өдгөө Жордан АНУ-ын олимпын шигшээ багийн тамирчин боловч сэтгэл зүрхэндээ төрсөн нутаг болох Камбож орныгоо үргэлж санагалзаж байдаг гэжээ. Иймээс ч тэрээр саяхан гар дээрээ төрсөн улсынхаа далбааг шивүүлсэн аж.

© jordanpiseywindle / Instagram

2011 онд тэд өөрсдийн түүхээс сэдэвлэн бичсэн хүүхдийн номоо бичиж хэвлүүлжээ. “An Orphan No More: The True Story of a Boy” нэртэй тус номонд эмэгчин тахиагүйгээр эцэг болж чадахгүй гэж шүүмжлэлд өртсөн азарган тахианы түүхийг өгүүлэх бөгөөд хэний ч хүсээгүй нэгэн өндөг авч дарж байгаа талаар хүүрнэдэг. Ийнхүү хайр байгаа газарт гэр бүл байдаг гэдгийг бусад тахианууддаа харуулснаар уг ном төгсдөг ажээ.

Таны эргэн тойронд болон таны амьдралд эцэг, эхийн дуусашгүй хайрыг харуулсан ямар үйл явдлууд болж байсан бэ?

20
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *