
Хүний хажууд муур, нохой л зохицон амьдрах нь маргаангүй, эсвэл жоом, бас хулгана, оготно ч байж болох л юм. Гэхдээ сүүлд дурдсан гурван амьтаныг гэрийн тэжээвэр болгож чадахгүй л дээ. Тэгээд хэнийг сонгох болж байна? Дараах “амьтад”-ыг санал болгох боломжтой – таны хайрыг татаж чадна шүү.
Дэлхий дээр олон төрлийн бүжин бий, өөртөө тохирох нэгийг ч сонгож болох юм

Хэрвээ та үс ноосны харшилтай бол гүрвэл тэжээгээд үзээрэй. Алзахгүй шүү

Гэхдээ энэ бол маш онцгой амьтан л даа, дасахын тулд цаг хугацаа хэрэгтэй

Өөрийн бүжинг илэхэд

Энэ бяцхан поссум амттанд дуртай, маш зөөлөн ааштай амьтан

Хэн нэгэн гэртээ цөгөрцөг тэжээдэг бололтой

Хэрвээ манай яст мэлхий гэрээсээ дахиад оргоx юм бол бид нар хаана байгааг нь асуудалгүй олно. Яагаад гэвэл тод өнгийн шүхэр, GPS-тэй утастай болсон шүү дээ.

Олон хүн харах дургүй л дээ, гэхдээ гоёлын харх зан төрхөөрөө бусад ах дүүсээсээ хол ялгаатай

Энэ хархыг Леха гэдэг – манай гэр бүл түүнд үнэхээр хайртай

Та хар л даа, ямар бяцхан байгааг нь, тэр чих, тэр сахлыг нь ээ…

Анх авчрахад өчүүхэн л амьтан байсан, харин одоо бүдүүрээд байна

Харх болгон өөрийнхөөрөө онцлог, бүгд бие биенээсээ ялгаатай – гадаад төрхөөрөө ч тэр, зан аашаараа ч тэр

Тоть – гэрийн тэжээвэр амьтанд нүүр бардам нэр дэвших шувуу. Тэднийг хэн ч гэж нэрлэж болно

Усан гахай – бас л хайр татсан амьтан, багахан өвс өгөөрэй, тэд баярлах болно

Нялх ишиг, томроод ирэхээрээ эздээсээ тусдаа амьдарна л даа, өөрийн саравчиндаа тусдаа гарна

Яст мэлхийнүүд – хамгийн гэмгүй амьтад

Могойн дунд хүртэл өхөөрдмөөр амьтад бий – гэхдээ тэр болгон гэртээ тэжээж чадахгүй ээ

Хамгийн өхөөрдөм амьтан аль нь басйсан бэ? Та нохой, муурнаас өөр гэрийн тэжээвэр амьтантай юу?







