Таны биед Д амин дэм дутагдаж буйг илтгэх 6 шинж тэмдэг

0

Өнөөдрийн байдлаар 1 тэрбум орчим хүн Д амин дэмийн дутагдалд орсон гэх судалгаа бий. Хэдийгээр уг амин дэм дутагдах үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө их гарах боловч үүнийг эрт үед мэдэх шинж тэмдэг төдийлөн хурц илэрдэггүй ажээ. Манай сайт уншигч танд Д амин дэм дутагдаж буйг илтгэх 6 шинж тэмдгийг танилцуулж байна.

1. Үс унах, шингэрэх

© Depositphotos.com

Д амин дэм нь арьсны эсийг нөхөн сэргээх, үс болон хумсны ургалтыг дэмжих кератины ялгаралыг дэмжих нөлөөтэй байдаг аж. Эл амин дэм хүний биед дутагдах үед аль ч хүйсний хүнд үс унаж шингэрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

 

2. Нойргүйдэл

Д амин дэм нь нойргүйдэлд хүргэх шалтгаан болдог гэдгийг хэд хэдэн судалгаагаар нотолжээ. Гэхдээ шөнө дунд сэрэх, ахин унтаж чадахгүй байх гэх мэт шинж тэмдгүүд нь зөвхөн Д амин дэм дутагдах үед илэрдэггүй гэдгийг дурдах хэрэгтэй. Тухайлбал, амьсгал доголдох, хүчилтөрөгчийн дутагдалд орох үед ийм шинж тэмдэг илэрдэг аж.

 

3. Өвчин эмгэгт өртөмтгий болно

Аливаа өвчнөөс биднийг хамгаалж байдаг дархлааны тогтолцооны салшгүй нэгэн хэсэг бол Д амин дэм юм. Энэ амин дэм хүний биед дутагдаж эхлэх үед хүн вирусын халдварт өртөмтгий болдог аж. Д амин дэмийн дутагдалд орсон хүнд ханиад хурдан хүрэх, бронхит, хатгаа авах зэрэг явдал түгээмэл ажиглагддаг байна.

 

4. Яс, үе мөч өвдөх

© Depositphotos.com

Судалгаагаар Д амин дэм хоол хүнснээс кальцийг бие шингээж авахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул уг амин дэмийн дутагдалд орсноор нас ахих тусам яс хэврэгших, үе мөчөөр өвдөх зэрэг явдлын үндэс болдог гэдгийг нотолжээ. Түүнчлэн Д амин дэмийн дутагдал нь булчин өвдөх ч шалтгаан болдог байна.

 

5. Ядарч, бие сульдах

Стресс, сэтгэлийн хямрал, дарамт гэх мэт олон зүйлсээс болж хүний бие ядарч сульддаг. Тэгвэл тэдгээр шалтгааны нэг нь Д амин дэмийн дутагдал ажээ. 480 хүнийг хамруулсан нэгэн судалгаагаар Д амин дэмийн дутагдал нь хүнийг идэвхгүй болгож, ядарч сульдах шалтгаан болдог гэдэг нь батлагджээ. Дээр дурдсанчлан Д амин дэм дутагдах үед хүний булчин, үе мөч сульдаж өвдөх магадлал өндөр байдаг тул хүн ядарсан мэдрэмж авч эхэлдэг байна.

 

 6. Шарх сорви удаан эдгэрнэ

© Depositphotos.com

Чихрийн шижинтэй хүний бие дээрх шарх удаан эдгэрдэг гэдгийг бид сайн мэднэ. Тэгвэл Д амин дэмийн дутагдлын үед ч мөн ижил шинж тэмдэг илэрдэг аж. Энэ амин дэм нь эдийн түвшний ялгарлыг дэмжиж байдаг тул аливаа шарх сорви, гэмтэл хурдан эдгэж, төлжихөд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг байна.

 

Д амин дэмийн дутагдлаа хэрхэн нөхөх вэ?

© Jade0626 / Pixabay, © Wow_Pho / Pixabay, © MasterTux / Pixabay

Хоол хүнс: Д амин дэмээр баялаг тослог засаг, өндөгний шар, сүү, тараг зэргийг тогтмол хэрэглэх.

Нэмэлт бэлдмэл: Хэрэв шаардлагатай гэж үзвэл эмчид хандаж, Д амин дэмийг нөхөх нэмэлт бэлдмэл хэрэглэх.

Наранд биеэ шарах: Д амин дэмийг авах хамгийн энгийн арга бол наранд биеэ шарах явдал юм. Өглөө болон оройн цагаар өдөрт 20 орчим минут наранд байж, гэрлийг биедээ шингээснээр Д амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх боломжтой. Түүнчлэн усанд сэлэх зэрэг дасгал хөдөлгөөн хийсний дараа наранд биеэ шарах гэж байгаа бол нарны туяанаас хамгаалах тос түрхэж байхыг зөвлөж байна.

Танд дээр дурдсан шинж тэмдгүүд илэрдэг үү?

11
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganbold Xandaa

    Ganbold Xandaa

    2022/07/25 at 20:59

    Г.Бүжин Бүжка

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *