Зөвхөн киноны багийнхан л мэддэг, зураг авалттай холбоотой 12 сонирхолтой баримт болон нууцууд

0

Кино үзэж суухдаа бид өөр ертөнцөд орсон юм шиг л санагддаг. Зураг авалтын багийнхны ажлын үр дүнгээс кино аль хэр бодит болох нь шалтгаална. Кинонд орох цас – үнэндээ цас биш гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх, жүжигчний татаж байгаа тамxи нь бидний мэдэх тамxи биш, будааны ширхэг шиг хагарах шил хэнийг ч гэмтээхгүй гээд олон нууц тэдэнд бий. Зарим нэг зүйлийг киногоо илүү гоё өнгөлөг болгох зорилгоор бий болгосон, бас жүжигчний аюулгүй байдлыг хангах зорилгоор ч ашиглах зүйлс олон. Кино ертөнцийг өөр өнцгөөс харах завшааныг танд олгож байна, танд сонирхолтой санагдаж магадгүй. Зарим нэг нь бүр санамсаргүй шинэ нээлт болохыг ч үгүйсгэхгүй юм. Киноны зураг авалтын ямар арга таны хувьд илүү сонирхолтой санагдсаныг сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

Хувцас

Үзэгчид дэлгэцээр гоё ганган, цэвэрхэн хувцастай дүр харахыг хүсдэг. Зураг авалтын багийнхан ч үүн дээр хичээнгүйлэн ажилладаг ажээ. Жүжигчний бохирдсон хувцсыг тэд угаадаггүй. Хувцасны өнгийг алдагдуулахгүйн тулд шингэрүүлсэн спирт цацаж цэвэрлэдэг байна. Та ингэж болно гэж бодож байв уу?

 

Зураг авалтын хурд

Жүжигчний ажлын өдөр завгүй өндөрдөг гэж үзэгчид боддог байх. Бодит амьдрал дээр тийм биш ажээ. Тэд ажлын ихэнх цагийг хүлээж өнгөрөөнө: өөрийнхөө тоглох цагийг хүлээгээд л суугаад байдаг.

 

Зарим нэг нь маш их тамxи татахад хүрнэ

Кино зохиол ёсоор, ялангуяа урьд нь олон дүр зогсоо зайгүй тамxи татах болж байлаа. Дубль болгоноор л түүнийг тамxи татна гээд төсөөл дөө? Ингээд жүжигчний эрүүл мэндэд хор уршиг тарихгүй тулд хоргүй өвсөөр тусгай тамxи хийдэг болжээ.

 

Замыг норгодог

Зураг авалтыг гоё гаргахын тулд жирийн бидний мэддэггүй жижиг сажиг зүйл зохиох болдог юм. Шөнийн зураг авалтын үеэр замыг норговол гоё зураг гарна: гэрэл урьдчилан норгосон зам дээр тусах ажээ.

 

Арын хүмүүс ямар нэгэн зүйл ярьсаар л…

Кадрын цаана тоглож байгаа жүжигчид хоорондоо ямар нэгэн зүйл ярилцаад л байгаа харагддаг. Үнэндээ тэд уруулаа л хөдөлгөдөг гэнэ, өөрөөр хэлбэл зураг авалтын үеэр ямар нэгэн илүү дуу чимээ гаргахгүй гэж тэр. Шаардлагатай тохиолдолд тусгайлан бэлдсэн тоо л хэлдэг ажээ.

 

Гарын үсэг ч зуруулж болно

Алдартай жүжигчдийг зураг авалтын ажлаас нь хөндийрүүлэхгүйн тулд талбай дээр шүтэн бишрэгчдэд зориулсан тусгай хүн хөлсөлдөг байна. Шуудхан хэлэхэд – биднийг хуурч байгаа хэрэг.

 

Ус ашигладаг бас нэгэн жишээ

Явган хүний зам норгохоос гадна мөн бүжгийн танхимын шалыг тодруулахын тулд усаар норгодог ажээ. Үзэгчдэд гялалзсан сайхан шал харагдах нь ойлгомжтой, харин жүжигчид маш болгоомжтой байхаас өөр сонголтгүй.

 

Кинонд оролцогчдын нэрсийн жагсаалтыг бүтэн үзсэн хүн байна уу?

Киноны зураг авалтад оролцсон бүх хүмүүсийн нэрсийг жагсаалтад оруулдаг гэж бодож байна уу? Тэгвэл та буруу ойлголттой хүн юм. Бүх хүний нэрийг цээжилж, тэмдэглэж авна гэдэг худлаа. Гомдмоор санагдах ч бодит байдал ийм л байна.

 

Цус

Хар, цагаан кинонд цусыг янз бүрийн аргаар л “хийдэг” байж. Шоколадны сироп зэргийг ашиглаад л боллоо. Харин өнгөт кино болсноос хойш эрдэнэ шишийн сироп, саван, өнгө оруулагч ашиглах болжээ.

 

Цас

Цас орж байгаа хэсгийн зураг авалтыг хийхийн тулд хэдэн мянган тонн цас авчрах ямар ч шаардлага байхгүй. Энэ хэсэгт тусгайлан боловсруулсан цаас ашигладаг юм. Ийм л цаас мод, байшин, газар дээр хөвсийн унана.

 

Цаг хугацаа өөрчлөгдөж байна

Он жил өнгөрөх тусам зураг авалтын ажил компьютер графикийн ачаар хөнгөвчлөгдөж байна. Ялангуяа олон хүн цугларсан хэсгийн зураг авалт. Илүү хямд тусна шүү.

 

Жүжигчин эсвэл орлон тоглогч шилэнд өөрийгөө зүсчихвэл яана аа?

Ер нь бол бараг тохиолдох боломжгүй зүйл. Машины ослын үеэр шил нь үйрч байгааг, байшингийн цонхоор шидүүлэхэд шил нь хагарч байгааг кинонд зөндөө л харсан. Энэ бүх “шилнүүд”-ийг өнөөдөр тусгай хуванцраар хийдэг. Тэр хуванцрыг нь харин хатуу чихрээр хийнэ.

Уншигч танд өөр нэмэх сонирхолтой баримт байгаа юм биш биз?

19
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *