Хүмүүсийн 96 хувь нь мэддэггүй Google-ээс мэдээлэл хайх 9 дүрэм

0

Интернет хэрэглэгч хэнбугай ч, тэр бүү хэл балчир хүүхэд хүртэл Google-ээс өөрт хэрэгтэй мэдээллээ хайгаад олж чадна.

Олохыг хүсэж байгаа мэдээлэлтэй холбоотой түлхүүр үгийг оруулахад хэрэгтэй хэрэггүй хэдэн мянган сайтуудын хувилбар гарч ирнэ, тэр болгоныг нь бид ухаж цагаа дэмий үрэх нь харамсалтай. Та бүхэнд хүмүүсийн тэр болгон мэддэггүй хайлтын дүрмийг танилцуулахаар бэлдлээ.

Элдэв хүч, цаг зарахгүйгээр хүссэн мэдээллээ хурдан олох аргыг хэлж өгье.

1. Яг тохирох үг, хэллэгийг хэрхэн олох вэ?

“”- гэсэн тэмдгийн тусламжтайгаар. Хайж байгаа үгээ хашилтанд хийгээд хайхад Google таны хайсан яг тэрхүү үг, хэллэгийг гаргаад л ирнэ.

Жишээ нь:

“өндөгний шар гэдэг бол”

2. Үг нь орхигдсон хэллэгийг хэрхэн хайж олох вэ?

Нэг үгийг нь мартсан уу? Бүх хэллэгийг хаалтанд хийгээд, мартсан үгний оронд *-тэмдэг тавь. Таны хайж байгаа хэллэг таны мартсан үгтэй цуг олдоно.

Жишээ нь:

“гэртээ * навч шатаагаарай”

3. Хэд хэдэн үгээс дурын үг олох

Байж болох бүх хувилбарыг үргэлжлүүлэн бичээрэй, үг болгоны ард | тэмдэг тавина. Google эдгээр үг орсон мэдээлэл болгоныг танд санал болгоно.

Жишээ нь:

хямд | чанартай | оргилуун дарс
Зуслангийн газар | зүүн салаа | найрамдал | тэрэлж

4. Нэг өгүүлбэрээс тодорхой үг хайж олох

& гэх тэмдгийн тусламжтайгаар үгийг хооронд нь холбож олох боломжтой. Google таны бичсэн үг зэрэгцэн орсон өгүүлбэрийг танд санал болгоно.

Жишээ нь:

Чойбалсан & Цэдэнбал хөшөө

5. Тодорхой үгийг агуулсан бичиг баримт

Шаардлагатай үгийн өмнө + тэмдэг тавина, гэхдээ хооронд нь зай авахгүй шүү. Хэд хэдэн үгийг араас нь цувруулж бичиж болно.

Жишээ нь:

Нацагдоржийн хөшөө +байрлал

6. Хайлтаас үг хасах

Үгийн урд – тэмдэг тавьснаар Google үгийг хасаж хайлтаа хийнэ.

Жишээ нь:

дата үйлчилгээ -скайтел
үйлдвэрлэлийн төсөл -худалдаж авах

7. Тодорхой сайт дээр үг хайх

Танд site оператор тохирно. Танд орох ёстой сайтыг шууд санал болгоно. Site гэж бичээд ард нь : давхар цэг тавина.

Жишээ нь:

Монгол улсын үндсэн хууль site:

8. Тодорхой төрлийн баримт бичиг хайж олох

Танд mime оператор тус болно. Mime-ийн ард давхар цэг: тавиад араас нь хайж байгаа баримт бичгийн төрлийг бичнэ. Жишээ нь: pdf, doc

Жишээ нь:

жолооны үнэмлэх mime:pdf

9. Тодорхой хэл дээр мэдээлэл хайх

Lang операторын тусламжтайгаар хайсан зүйлээ олоорой. Үүний тулд lang гэж бичээд тодорхойлох хоёр цэг: тавьж ямар хэлээр хайж байгаагаа бичнэ. Хэрвээ орос хэл бол ru, англи бол en, франц бол fr…

36
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Anu Anna

    Anu Anna

    2016/11/09 at 09:21

    ss

  2. Зочин

    2016/11/09 at 10:20

    Talagdlaa

  3. zochin

    2016/11/09 at 15:23

    sain medeelel bn

  4. tamiraa

    2016/11/09 at 16:19

    Mash ix taalagdlaa

  5. ragchaa

    2016/11/09 at 18:20

    Medehguige medlee

  6. Зочин

    2016/11/09 at 20:12

    Zurgaar bas haidag shdee

  7. zolbin boi

    2016/11/09 at 20:24

    T R A S H

  8. Зочин

    2016/11/10 at 06:39

    Баяраллаа,…

  9. ,4:43 PM

    2016/11/12 at 16:53

    …………………
    ………………………….
    ..?…………………………….
    Та бүхэн миний юу гэж хэлсэнийг ТАА.

  10. anu

    2016/11/13 at 13:03

    taalagdlaa

  11. uugaa

    2016/11/15 at 14:29

    Bolj bn

  12. B

    2016/11/15 at 23:48

    Bayarlalaa heregtei medeelel bn.

  13. Хуягаа

    2016/11/19 at 09:29

    Үнэн их юм бга.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *