
Эрчүүдийн сэтгэл зүрхийг нь хурцалж өгдөг бүсгүйчүүд өөрсдөө ч эр зориг гаргахад бэлэн байдаг. Тэд эрх чөлөөтэй, ухаантай, амжилттай, авьяаслаг, тэд эрчүүдэд юуг ч сургана.
Та бүхэнд сэтгэлийн хаттай зоримог бүсгүйчүүдийн тухай кинонуудыг танилцуулах гэж байна.
Still Alice
Киноны эхний хэсгээс л та халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийг олж харна. Хүүхдүүд, эцэг эх, харилцан ойлголцол, айдас, болгоомжлол, өвчин … Элис альцгеймерийн өвчинтэйгөө уйгагүй тэмцэж байгаа. Уг дүрийг бүтээсэн жүжигчин Жулианна Мур ч ажлаа сайн хийсэн. Тэрээр шилдэг эмэгтэй дүрээр Оскар авчээ.
Stepmom
Эх үрийн холбоо, үнэнч шударга байдал. Гол дүрүүдийг авьяаслаг Сьюзан Сарандон болон Жулиа Робертс нар бүтээсэн. Орооцолдсон утас мэт үл ойлгогдох харилцааг тэд хэрхэн учрыг нь олох бол?
G.I. Jane
Тусгай эффект болон үнэтэй тулаан гарахгүй. Гэхдээ л хүний сэтгэлийн хат ямар агуу болохыг та энэ киноноос л харж болно. Нэг ёсондоо эмэгтэйчүүд нэг зоривол юунд хүрэх вэ гэдгийг та энэ киноноос үзээрэй. Хэзээ ч мартагдашгүй хэд хэдэн үйл явдалтай бөгөөд сонгодог киноны жагсаалтанд зүй ёсоор багтжээ.
Elizabeth
Хатан хаан байх амаргүй. Элизабет I – амьдралын жирийн баяр баяслыг ч мэдрэх эрхгүй, өөртөө ганц ч минут зарцуулах завгүй. Хатан хааны дүрийг Кейт Бланшетт чадварлаг гаргаж чадсан. Хүчтэй, зүрх сэтгэлтэй хатан хааныг харах болно, тэрээр Английн түүхэнд “алтан зуун”-ыг нээсэн юм.
Malèna
Үзэсгэлэн гоо Моника Беллуччи гол дүрийг бүтээжээ – бэлэвсэн гоо бүсгүй. Тэрээр эмэгтэйчүүдийн атаархалыг төрүүлж, эрчүүдийн дурыг татна. Азгүй эхнэрүүд түүний тухай худал хуурмаг цуу яриа тараах бол эр нөхрүүд нь араас нь шүлсээ гоожуулан харж зогсоно. Малена өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй нэгэн.
Memoirs of a Geisha
Өөрийнхөө чадварыг нээж аливаа бэрхшээлийг даван туулах тэр л түүхийг харуулсан юм. Цаг нь болвол олны өмнө гарч, цаг нь өнгөрсөн бол чимээгүйхэн өөрийнхөө ертөнцөд амьдарч сурах тэр чадвар. Энэ кино бүх төрлийн эмэгтэйчүүдэд таалагдсан: хүчтэй, хүчгүй, эмэгтэйлэг, эршүүд бүх эмэгтэйчүүд эрчүүдэд таалагдах чин хүсэлтэйн илэрхийлэл болов уу даа?
Frida
Түүхэнд тод ул мөр үлдээсэн эмэгтэйн түүх – авьяаслаг, хүсэл зорилготой, эрч хүчтэй эмэгтэй. Мексикийн алдарт зураач Диего Риверийн гэргий болохдоо Фрида дөнгөж 20-хон настай байлаа. Фрида авьяаслаг зураач байхаасаа илүү хайртай гэргий, эх болохыг хүсэж байжээ.
North Country
Хүүхдүүдээ тэжээхийн тулд нөхрөөсөө салсан бүсгүй уурхайд ажилд орно. Эр хүний ажлыг хийхээс гадна өөрийнхөө орон зайг бий болгож бэлгийн дарамтын эсрэг тэмцэх ажээ. Өөрийнхөө төлөө эмэгтэй хүн хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг энэ киногоор харуулахыг зорьжээ.
Erin Brockovich
Эрин Броковичийн түүх – нэг талаасаа хүчтэй, нөгөө талаасаа сул дорой мэт эмэгтэй. Жирийн эмэгтэйн хувьд – хэт тансаглал хүлээн зөвшөөрөгдөх эд биш. Тэрээр гоц ухаантан биш, гэхдээ бусдын хувь заяаны төлөө тэрээр хүчирхэг болж чадсан юм. Хэрвээ та ямар нэгэн зүйлд бууж өгөх санаа төрсөн бол юуны түрүүнд энэ киног тайван суугаад үзээрэй.
Iron Jawed Angels
20 дугаар зууны эхэнд эмэгтэйчүүд өмд өмсөх, сонгуулийн хороонд очиж сонгууль өгөх эрхгүй байлаа. Элис Полын удирдлаган дор зоригтой эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө хэрхэн тэмцэж байгааг энэхүү кино өгүүлнэ.
The Blind Side
Алдартай тамирчны тухай өгүүлэх бодит түүх юм. Сайхан сэтгэлтэй эх хүн өөрийн гэр бүлд нэгэн хүүг хүлээн авна. Үнэнч шударга, ухаантай, сэтгэлийн тэнхээтэй, бие даасан эмэгтэй нэгэн хүүгийн сэтгэлд эр зоригийг суулгаж, өөртөө итгэх итгэлийг бий болгоно. Энэ нь амжилтанд хүрэхэд түлхэц болж өгнө. Ээжийн дүрийг Сандра Буллок бүтээж Оскар авч байжээ.
Changeling
Үйл явдал 20 дугаар зууны эхэнд өрнөнө. Хүүгээ алдсан гэж цагдаад мэдэгдсэн эмэгтэй удалгүй хүүгээ олж авна. Гадна төрх нь хүүг нь хуулсан мэт адилхан ч өөрийнхөө хүүг биш гэдгийг зүрх сэтгэлээрээ эх хүн мэдэрчээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, захиргаанд хандсан хэдий ч ямар ч амжилт олсонгүй. Зовж буй эмэгтэйн дүрийг Анжелина Жоли бүтээжээ.
The Devil Wears Prada
Загварын ертөнц үнэхээр гоё ганган. Гоё ганган байхын сацуу маш хэрцгий. Нүдэнд үл үзэгдэх алдаа гаргасан бол амжилтын тавцнаас эргэлт буцалтгүй унах болно. Уг кино нь уянгын бөгөөд инээдмийн гэж хэлж болно.
Coco avant Chanel
Нийгмийн эсэргүүцлийг үл тоон өөрийн хүсэл зорилгоо биелүүлж чадсан зоримог бүсгүйн түүхийг өгүүлсэн бүтээл юм. Зарим нэг үзэгчид киног уйтгартай гэх болов уу. Кино яг л амьдрал шиг аажим үргэлжилнэ: заримдаа хэт удаан мэт, заримдаа оюун бодлоо ч гүйцэхгүй мэт хурдан. Домогт Шанелийн дүрийг Одри Тоту бүтээсэн нь бүр ч үзүүштэй санагдана.
Mona Lisa Smile
Үүнээс илүү ухаантай эмэгтэйн киног би лав хувьдаа санахгүй юм. Уг кино хүнийг урам зоригтой, зорилготой, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлтэй болгоход сургана. Хамгийн чухал нь хүн өөрийнхөө толгойг ажиллуулах ёстой гэдгийг харуулжээ. Авьяаслаг жүжигчид дүрүүдийг бүтээснээс гадна эмэгтэй хүний зөн совин бий гэдгийг харуулж чаджээ.








Баясаа
2016/11/09 at 12:09
үүн дээр нэмэгдээд 2016 онд гарсан хятадын Coming Home кино.
Anu Anna
2016/11/09 at 14:10
ss