Та бусадтай санамсаргүй байдлаар учирдаггүй болохыг илтгэх 6 шалтгаан: бүх зүйл хувь заяаны эрхээр өрнөдөг

5

Бүх зүйл ямар нэгэн учир шалтгаантай, тиймдээ ч бид хэн нэгэнтэй шалтгаангүйгээр учирдаггүй. Үүнийг санаж яваарай, учир нь энэ маш чухал зүйл!

Таны юу хийх, яах эсэх чинь огтхон ч хамаагүй, болох ёстой зүйл болдгоороо л болно. Гэнэтийн учрал, таамаглаагүй уулзалт гэж байдаггүй. Хүмүүсийн зарим нь хүнд хэцүү үед амьдралд гарч ирдэг бол зарим нь аз жаргалтай үед гарч ирнэ. Шалтгаантай учрал бүр амьдралд янз бүрээр гарч ирж болно.

Бидний амьдралдаа учирсан хүн бүр тодорхой хэмжээний зүйлийг зааж өгдөг. Бид шинэ учралтай учрах болгондоо илүү туршлагажиж, шинэ шат ахисан байдаг билээ. Зарим хүмүүс бидний амьдралыг сүйтгэх гэж ирдэг байхад, зарим нь хамтдаа урагшлах гэж ирэх нь бий. Дараах жагсаалтаас та хүмүүс ямар шалтгааны улмаас амьдралд гарч ирдэг болохыг олж мэдэх боломжтой. Эдгээр 6 шалтгаан бүгд утга учиртай. Хувь заяаны төөрөг гэж хэлж болно.

Хувь заяаны холбоосын 6 төрөл

1. Танд сануулах гэж

Зарим хүмүүс таны амьдралд ямар нэгэн чухал зүйлийг сануулах гэж ирдэг. Тэр чухал зүйлийг ойлгох, танин мэдэхэд туслах үүрэгтэй. Энэ төрлийн хүмүүс таны амьдралд насан туршдаа байх эсэх нь хамаагүй, ямартай ч таны ойлгох ёстой зүйлийг анхааруулж сануулна.

 

2. Таныг хөгжүүлэх гэж

Эдгээр хүмүүс бидэнд олон зүйлийг зааж сургана. Биднийг одоо байгаагаасаа илүү дээр хүмүүс болгохын тулд амьдралд ирдэг. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс амьдралд яг хэрэгтэй үедээ гарч ирдэг бөгөөд таныг өөрийнхөө боломж бололцоог ямархуу хэмжээнд байгааг таньж мэдүүлнэ.

 

3. Тантай насан туршдаа хамт байх гэж

Энэ төрлийн хүн бол таны заяаны хань эсвэл амьдралын чинь найз юм. Тэд таныг бүхий л цаг хугацаанд дэмжиж, та тэднээр дутагдах болно. Тэд байгаа учраас та урам зориг болон хүсэл тэмүүллээр дүүрэн байна.

 

4. Таныг сэргээх гэж

Танд бодит байдлыг ойлгуулах зорилготой амьдралд гарч ирэх хүмүүс гэж хэлж болно. Унаж, эргэж босох үед дан ганц эерэг энерги биш, сөрөг энерги ч гэсэн хэрэг болдог гэдгийг бүү март. Та тэдэнтэй өмнө нь нэг ч уулзаж байгаагүй мөртлөө, танд хэний ч өгч байгаагүй урам зоригийг өгнө.

 

5. Танд хувийн орон зайг мэдрүүлэх гэж

Эдгээр хүмүүс бидний амьдралд агшин зуур морилон саатна. Тэд таныг хорвоо дээр ганцаархнаа мэт гансарч явахад сэтгэлийн дэм өгч, таны унтарсан галыг сэргээнэ. Энэ төрлийн хүн таны амьдралд заавал хэрэг болдог гэдгийг санаарай.

 

6. Таныг орхих гэж

Тэд нэг явсан бол дахин хэзээ ч эргэж ирэхгүй. Тэд таныг хүнд хэцүү үед ганцаараа асуудлыг даван туулж сургах үүрэгтэй. Асуудал бүрийг даван туулах тусам та илүү туршлагатай болно. Энэ төрлийн хүн таны сэтгэлийг шархлуулаад танаас холдоод явна. Гэхдээ бүү шантар. Эргээд илүү хүчирхэг болгох зорилгоор амьдралд чинь гарч ирсэн юм.

184
ХөөрхөнХөөрхөн
66
ГоёГоё
42
ХарамсалтайХарамсалтай
41
БахархмаарБахархмаар
37
ТэнэглэлТэнэглэл
27
ГайхмаарГайхмаар
14
Ха ХаХа Ха
13
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Наранцэцэг Чойжав

    Наранцэцэг Чойжав

    2019/01/30 at 10:30

    Vvnd bi itgedeg

  2. Khan Khan

    Khan Khan

    2019/01/30 at 10:33

    Adyakhuu Sanchir

  3. Chunag Ariunjargal

    Chunag Ariunjargal

    2019/01/30 at 14:56

    Үнэн шүү

  4. Suvd Enkhbat

    Suvd Enkhbat

    2019/01/30 at 15:17

    Мөнхбат Гомбо

  5. Sony Sony

    Sony Sony

    2019/01/30 at 21:08

  6. Б. Намуун

    Б. Намуун

    2019/01/30 at 21:26

    Uka Uka

  7. Н. Оюун-Эрдэнэ

    Н. Оюун-Эрдэнэ

    2019/01/31 at 03:13

    Hylan❤

  8. Unen shuu Uchrah yostoi humuus uchirdag

  9. Зулаа Б.

  10. Binderiya Batmunkh

  11. Enerel Bayandalai

    Enerel Bayandalai

    2019/01/31 at 15:16

    Uyanga Bayandalai

  12. Өлзий

    Өлзий

    2019/02/01 at 01:39

    Учрал бүхнийг утга учиртай гэдэгт итгэдэг. ☺️☺️

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *