36 настай дуучин Алсу яг л оюутан охин шиг харагдана: дуучин бүсгүй өөрийнхөө турах нууцаас дэлгэжээ

2

Дуучин бүсгүй Алсуг зүгээр ч нэг орчин үеийн хамгийн дур булаам бас даруухан дуучин гэж хэлээгүй болов уу. Тэр хэтэрхий задгай хувцас өмсдөггүй, бас элдэв төрлийн шуугиан тарьж хов живний бай болж байсныг нь ч санахгүй байна. Гэхдээ түүний бие галбир байнга олны анхаарлыг татна. 36 настай Алсу яг л хорин настай бүсгүй шиг харагдах ажээ: гуалиг бас чанга биетэй. Дуучин бүсгүй гурван хүүхдийн эх хүн шүү дээ.

173 сантиметрийн өндөртэй Алсу 70 килограмм болж байсан удаа бий, үүнд ямар ч ген нөлөөлөөгүй. Саяхан бие барьсан гоёл өмсөж шүтэн бишрэгчдээ алмайруулаад амжжээ. Загварын ийм галбирыг яаж барьж чадаад байгааг бүгд л сонирхож эхлэв. Алсу өөрийнхөө нууцыг дуртайяа дэлгэжээ. Та бүхэндээ түүний нууцаас хүргэж байна.

Турахын тулд юу хийх вэ?

Хэзээний л “мяраалаг” байсан Алсу саяхан өөрийнхөө шүтэн бишрэгчдийг алмайруулжээ: тэр үнэхээр гуалиг болж, бүр залуу загвар өмсөгч охидууд ч атаархмаар тийм галбиртай болж чадсан байна. Гурван хүүхдийн ээж тэрээр яаж ийм үзүүлэлттэй байж чадаад байна вэ? Муу хэлэх хүмүүс түүнийг мэс засал хийлгэсэн гэх, харин цагаан атаархал тээж байгаа зарим нь нууцаасаа дэлгэхийг хүсжээ. Дуучин бүсгүй өөрийн нэг постоор нууцаа дэлгэсэн байна – клипний зураг авалтанд зориулж жингээ хасжээ.

Алсу чанд хоолны дэглэмийн эсрэг үзэл бодолтой хүн. Залуу насандаа “мяраатай” байсан тэрээр моно дэглэмийн ачаар турахаар шийджээ. Тэр багахан жин хаясан хэдий ч одоогоор ходоод нь хямарсаар байгаа гэнэ. Тэгээд ч түүний бодлоор хэт туранхай нь эрүүл бус хүний шинж гэж үзнэ.

Алсу амттанд дуртай гэдгээ хэд хэдэн удаагийн ярилцлагын үеэр илэн далангүй хэлж байсан, бас эрүүл бус хоолонд ч хааяахан дурлачихна. Заримдаа өөрийгөө шөнийн цагаар пирогоор эрхлүүлдэг нэгэн: “Минийхээр бол, хоол хүнсний сонголтондоо биш юм шиг санагддаг. Хамгийн гол нь бага багаар идэх ёстой. Ингэж чадвал ходоод сунахгүй”.

Бас спорт – гоо сайхан бие галбиртай байхад туслах хамгийн үнэнч туслагч. “10 удаа суух, 15 удаа суниах бас 20 удаа пресс өглөө болгон хийнэ – тэгээд л ямар ч аюултай хувцсанд багтана. Энүүхэндээ гэхэд, клип дээрээ анх удаа бүжиглэж үзэх гэж байгаа шүү” – гэж Алсу шүтэн бишрэгчиддээ нууцаа дэлгэжээ. Тэгэхээр бүх зүйл энгийн байна – хамгийн гол нь тогтмолжуулах. Спорт заал явах шаардлагагүй, гэрээсээ гаралгүй гуалиг болох боломжтой.

Гуалиг байх нууц маш энгийн байгааг та мэдлээ, үр дүн ч өндөр. Таны биеийн галбир – таны хөдөлмөрийн үр шим. Хэрвээ идэх дуртай бол илүү их хөдлөх хэрэгтэй. Өдөр болгон өөртөө 30 минут бэлтгэл сургуулилтад зориул, идмээр байгаа хоолоо бага хэмжээгээр ид.

Сонирхолтой нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

19
ГайхмаарГайхмаар
15
ГоёГоё
10
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
7
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Д. Ариунцэцэг

    Д. Ариунцэцэг

    2018/07/02 at 12:51

    Ss plc ?

  2. Dula Enduka

    Dula Enduka

    2018/07/03 at 00:05

    Yu ve 34tei yumuu

  3. Soullight Cooler Christiano

    Soullight Cooler Christiano

    2018/07/03 at 01:48

    full surgeri

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *