Биед буй хорт бодисыг 3 хоногт гадагшлуулах арга! Хорт хавдраас сэргийлж, өөхийг хайлуулж, илүүдэл усыг биеэс хөөнө

3

Боловсруулсан бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй ба учир нь ийм хүнсэнд хортой бодис их байдаг юм. Энэ нийтлэлд бид хүний биеийг цэвэрлэх нэгэн гайхамшигтай аргын тухай танилцуулах болно. Энэ аргыг хэрэглэснээр та илүү эрүүл байх билээ.

Та эмчилгээ эхлэхээс хоёр хоногийн өмнөөс сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээ болих хэрэгтэй ба ийм хүнсийг хүний бие удаан боловсруулдаг ба цэвэрлэх үйл явцад саад болж болох юм. Мөн өөрийнхөө уушгийг цэвэрлэхийн өмнө хийх нь зөв. Таны бие сүүн бүтээгдэхүүнд байдаг хорт бодисоос бүрэн цэвэрлэгдсэн байх хэрэгтэй.

Биеэ цэвэрлэхийн өмнөх орой нь тайвшруулагч өвсний ханд нэг аягыг ууж өөрийн гэдэс ходоодыг өтгөн хатаах хорт бодисоос цэвэрлэх хэрэгтэй.

Маргааш өглөө нь 2 нимбэгийн шүүсийг тал аяга устай хольж ууна. Өглөөний хоолны өмнө уух хэрэгтэй. Энэ нь таны гэдэс дэх хүчтэй шүлтлэг хоол хүнсийг боловсруулан шингээхэд тус болох ба уушгины үйл ажиллагааг сэргээхэд нэмэр болно.

Дараа нь 1,5 аяга грейпфрутын шүүсийг өглөөний хоолтойгоо хамт хэрэглэнэ. Исгэлэн амтнаас болж ууж чадахгүй бол жаахан ус нэмэх юм уу хан боргоцойн шүүсээр сольж болох юм. Хан боргоцойн болон грейпфрутын шүүс нь антикосидантаар баялаг ба эдгээр нь амьсгалын системд маш чухал ач холбогдолтой.

Өглөөний болон өдрийн хоолны дундуур 1-1,5 аяга цэвэр луувангийн шүүс ууна. Энэ нь та биеэ цэвэрлэх явцад цусыг тань шүлтжүүлэх ач холбогдолтой. Лууван нь бидний амьсгалын замд маш сайн нөлөөтэй ногоо юм. Ихээхэн хэмжээний бета-каротин агуулах бөгөөд энэ бодис бидний биед ороод А витамин болдог билээ.

Дараа нь та их хэмжээний кали агуулсан шингэн бэлдэх хэрэгтэй. Бууцай, лууван, яншуй, далайн замаг, ургамал, цоохор майлз зэргийг сайн нунтаглана. Өдрийн хоолонд дээрхээр хийсэн шингэнийг 1,5 аяга ууна. Кали бол хүчтэй антиоксидант юм. Энэ нь шингэнтэй цуг хэрэглэх үед таны биед их ашигтай, таны биеийг цэвэрлэх үйлчилгээтэй. Энэ шингэнээ “Нони” шүүсийг аяга усаар шингэлсний дараа хольж хэрэглэж болно.

Оройн хоол идэхээс 1 цагийн өмнө аяга цай ууж хоол боловсруулах эрхтний салстаа цэвэрлэх хэрэгтэй. Энэ цай нь гаа, цагаан гаатай байх хэрэгтэй ба эдгээр нь хамар битүүрэх, хамар болон салст битүүрэх зэргээс хамгаалдаг билээ. Иймэрхүү цайг эрүүл хүнс бүхий дэлгүүрээс авч болно.

Дараа нь буюу унтахын өмнө 340 мл цэвэр цангисийн шүүс ууна. Энэ нь таны биеэс бүх л бактерийг зайлуулна. Цангис бол хүчтэй антиоксидант бөгөөд таны цус болон шээсэнд маш сайн үйлчилгээтэй юм.

Эдгээр дарааллыг баримтлан та гурван хоногийн турш цэвэрлэгээ хийнэ. Таны уушги цэвэршиж, илүүдэл шингэн зайлж, өөх, хорт бодис гадашлан бие тань хоргүй, цэвэр болно..

11
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Banzragch Bayrbat

    Banzragch Bayrbat

    2018/03/28 at 21:57

    Nomin Maya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *