Өдөрт дор хаяж нэг аяга кофе ууснаар дараах аймшигтай 5 өвчнөөс сэргийлж чадна

4

Дэлхий дээр өдөр бүр 2 тэрбум гаруй аяга кофе ууж байна. Нэг хүнд жилд 4 кг кофе ноогдоно. Кофены хэрэглээ эргэлт буцалтгүй өсөх ажээ.

Өсөж буй эрэлт хэрэгцээ, сонирхлыг харгалзан үзээд Харвардын их сургуулийн эрдэмтэд судалгаа хийжээ. 130 мянга гаруй кофе сонирхогчдын эрүүл мэндийн байдлыг судалж үзэхэд тэд хэд хэдэн өвчнөөс өөрсдийгөө хамгаалж байгааг тогтоосон байна.

1. 2-р төрлийн чихрийн шижин

Кофе нь тестостерон болон эстрадиол (SHBG) стероид гормоныг холбох уургийн ялгаруулалтыг ихэсгэдэг байна. Эдгээр гормон нь чихрийн шижингийн хөгжилд тодорхой үүрэгтэй оролцдог.

Чихрийн шижин өвчний аюулыг 50%-иар бууруулахад эрэгтэйчүүд өдөрт ойролцоогоор 3-5 аяга кофе уух ёстой. Харин эмэгтэйчүүд олон аяга кофеноос төдийлөн нөлөө авахгүй байгаа юм – уг өвчний аюул 3/1–ээр буурах ажээ.

 

2. Элэгний өвчлөл

Өдөрт хоёр аяга кофе уухад элэгний хорт хавдар тусах эрсдэл 40%-иар багасна. Өдөрт нэг аяга цэвэр хар кофе уухад циррозоор нас барах эрсдэлийг 70%-иар багасгана. Энэ тохиолдолд зөвхөн циррозийн тухай яригдаж байгааг анхаараарай, вирусын гепатит үүнд хамаарсангүй.

 

3. Паркинсоны өвчлөл

Кофеины зөв хэрэглээ нь Паркинсоны өвчлөлийн эрсдэлийг эрс буруулж байгааг судалгаагаар тогтоожээ. Кофеин нь эсэд очих өвчний зарим нэг дохиог таслан зогсоодог байна.

 

4. Зүрхний дутмагшил

Кофены зохих хэрэглээ нь зүрхний дутмагшил өвчнөөс хамгаална. Зохих хэмжээ гэдэгт өдөрт 3-4 аяга кофег ойлгоно гэж эрдэмтэд зөвлөж байна. Туршилтын зорилгоор өдөрт дөрвөн аяга кофе ууж байсан хүмүүсийн зүрхний дутмагшил болох эрсдэл кофе уудаггүй хүмүүсийг бодвол 11% бага байв.

 

5. Бүдүүн гэдэсний хавдар

Өдөрт 1-2 аяга кофе уухад бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэл 26%-иар багасна. Гурваас илүү аяга – 50% хүртэл.

Кофе болон эрүүл мэнд – маш өргөн хүрээтэй сэдэв. Кофе нь өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна сөрөг үр дагавартай болохыг ч мартаж болохгүй. Кофеин илүүдэл жингээ багасгахад туслана, бодисын солилцоонд ч сайнаар нөлөөлдөг.

1 аяга кофе нь спортоор хичээллэж байгаатай адил хэмжээний калори шатаадаг гэж үзэх хүмүүс ч бий.

Бас нэг сонирхолтой баримт хэлэхэд, кофе сонирхогчдоос амиа хорлох тохиолдол маш бага ажээ. Учир юунд оршиж байгааг мэргэжилтнүүд ийнхүү тайлбарласан: кофе нь серотонин буюу аз жаргалын гормоны ялгаруулалтыг идэвхжүүлдэг.

Дээр дурдсан эерэг нөлөө нь зөвхөн сайн чанарын үрээр, зөв чанасан, чанартай кофетой холбоотой. Найруулдаг кофенд дээрх ашиг тус огт байхгүй болохыг анхаарна уу! Кофе уугаад эрүүл байцгаая.

59
ГайхмаарГайхмаар
20
ХөөрхөнХөөрхөн
14
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Buriad Bayarmaa

    Buriad Bayarmaa

    2018/03/25 at 13:26

    Зарим нь сайн л гэх юм нөгөө нэг нь муу л гэх юм аль нь юм болдоо

  2. Temuulen Batbold

    Temuulen Batbold

    2018/03/25 at 17:13

    kofee elegend muu!

  3. Өлзий Лөөзөө

    Өлзий Лөөзөө

    2018/03/25 at 23:08

    Нэг кофе гэж уух хэмжээ хэмжэгдэхүүн нь хэдэн мл н юм

  4. Зочин

    2018/03/27 at 11:47

    Арай хэтрүүлэгтэй мэдээлэл байнаа энэ.

  5. Tsatsaa Dorj

    Tsatsaa Dorj

    2018/03/27 at 23:29

    Кофе ууснаар ходоод өвдөх, цээж хорсох ,үе мөчний өвчтэй болох мөн хорт хавдар үүсэх, бөөр чулуужих магадлал өндөр.

  6. н

    2019/08/02 at 10:53

    Энэ ниймлэлд эв эрүүл хүн сайн чанартай кофег эхнээсээ зөв уугаад явбал эрүүл мэндэд ашиг тустай тухай бичсэн байна л даа . Харин монгол хүмүүс бол бол ихэнх нь л дотор эрхтний ямар нэгэн асуудалтай л даа Тийм болохоор кофе уухад сөргөөр нөлөөлнө. Гадаад хүмүүс бол өөр. Олон зуун жилийн туршид кофегоо тариалаад уугаад сурчихсан дасчихсан ашиг тусыг нь мэддэг улсууд.

  7. Нора Намчул

    2019/08/02 at 11:08

    Энэ нийтлэлд эв эрүүл хүн сайн чанарын кофег эхнээсээ зөв уугаад явбал эрүүл мэндэд ашиг тустай тухай бичсэн байна л даа. Харин монгол хүмүүс бол ихэнх нь л дотор эрхтний ямар нэгэн асуудалтай л даа. Тийм болохоор кофе уухад сөргөөр нөлөөлнө. Гадаад хүмүүс бол өөр. Олон зуун жилийн туршид кофегоо тариалаад уугаад сурчихсан, дасчихсан ашиг тусыг нь мэддэг улсууд.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *