Үс уналтыг багасгаж, эрүүлжүүлэх үс арчилгааны 4 энгийн арга. Хэрэглэж эхэлснээс хойш 10 хоногийн дараа үр дүн нь мэдэгдэж эхлэнэ

0

Үс унахад хүмүүс сандарч айдаг. Эрүүл мэндийн асуудал уу эсвэл генийн шалтгаанаас болж халцарч байна уу? Шалтгаан ямар ч байж болно, үс байх ёстой газар хоосроод ирэхээр хэний ч сэтгэл тайван биш болох нь ойлгомжтой. Хэрэглэж эхэлснээс хойш ойролцоогоор 10 хоногийн дараанаас үр дүн нь мэдэгдэх үс арчилгааны энгийн аргуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Хамгийн түрүүнд үс унаж байгаа үндсэн шалтгааныг тодорхойлох хэрэгтэй

Үс унахад хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн байж болно, үүнд дааврын тэнцвэрт байдал алдагдах, амин дэмийн дутагдал, стресс, нойргүйдэл, бамбай булчирхайн асуудал, тамхидалт, ген, цэвэршилт зэрэг. Мөн үс арчилгааны гэсэн тодотголтой тухайн бүтээгдэхүүн хүртэл үс уналтын шалтгаан болох тохиолдол ч бий.

Цэвэршилт болон генийн шалтгаанаас үс унаж байгаа бол үүнийг зогсоох ямар ч аргагүй, гэхдээ үс уналтыг багасгах боломжтой. Бусад шалтгаанаар бол дараах аргуудыг туршиж үзнэ үү:

  • Бясалгал

Хэрвээ та өтгөн үстэй байхыг хүсэж байгаа бол завгүй хувиараасаа бясалгал хийх 10 минут өөртөө заавал гаргаарай. Таны стрессийг багасгана, биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжинэ. Утсаа унтраагаад хөлөө завилж эгц сууна, нүдээ ань, амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүл. Юу болж байгааг сайтар мэдрэхийг хичээгээрэй. Бодол орж, гарч л байг. Биеэ суллаад үргэлжлүүлэн жигд амьсгалаарай.

 

  • Таны идэх ёстой хоол хүнс

Хэрвээ та бүтэн нойртой бас ямар нэгэн стрессгүй бол хоолны дэглэмээ анхаараад үзээрэй. Өөрт шаардлагатай төмөр, уураг, амин дэм, эрдэс бодис болон омега-3-ыг авч чадаж байна уу? Таны өдөр тутмын хоол хүнсэнд дараах бүтээгдэхүүн заавал орсон байх ёстой:

  • 10 порц ногоо
  • 2-4 порц жимс
  • 4-5 порц шош, сүүн бүтээгдэхүүн эсвэл 2-3 порц өөхгүй мах
  • Өндөг, загас, самар, хушга, авокадо болон үрнүүд
  • Нэг л төрлийн хоолыг өдөр болгон идэх хэрэггүй. Төрөлжүүлэх хэрэгтэй, хоолны цэсээ өөрчил – хоол болгоноос төрөл бүрийн шим тэжээлийг зайлшгүй авч байгаарай.
  • Иллэг

 

 

Хуйхны иллэг нь үс ургалтыг эрчимжүүлдэг. Хурууны өндгөөр зөөлөн, удаанаар иллэг хийнэ. Ингэснээр хуйхны цусан хангамж сайжирч, хорт бодис нь гадагшилдаг. Иллэгээ хийж дуусгаад үсээ хуруугаараа самнана. Иллэгийг тостой эсвэл тосгүйгээр ч хийж болно. Тосон иллэг хийх гэж байгаа бол кокосын, кастровын, оливын, бүйлсэн самрын эсвэл гүнждийн тос ашиглана. Иллэгийг 10 минутаар хийх бөгөөд өдөр болгон хийхийг хичээгээрэй. Үр дүн нь тун удахгүй таныг баярлуулна шүү.

 

  • Гэрийн жор

Үндсэн гурван орцтой хандаар үсээ угааж үзээрэй: лакрица (чихэр өвс), даливсын үндэс, багваахайн үндэс нь үсний ургалтыг сэргээж өгдөг.

Орц:

  • Тал стакан ус
  • Чихэр өвсний үндэс
  • Даливсын үндэс
  • Багваахайн үндэс

Хийх арга:

  • Чихэр өвсний үндсийг үрж стаканд хийгээд стаканы тал хүртэл ус хийнэ.
  • Даливсын болон багваахайн үндсийг холигчоор нухаш болгон бэлдэнэ.
  • Нухшийг чихэр өвстэй хандалсан усанд хийж хутгаад хуйхандаа түрхэнэ.

Маскыг үсэндээ 24 цаг байлгаад угаана.

2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *