ТВ сериалд донт*гсод 20 жилийн дараа ямар байдалтай харагдах вэ? Олон ангит кино тасралтгүй үзэх зуршлаасаа салахгүй бол таныг ийм л ирээдүй хүлээж байна шүү!

0

Netflix зэрэг видео стримингийн үйлчилгээнүүд дэлхийг байлдан дагуулж байна, магадгүй эзэлсэн гэхэд ч буруудахгүй биз ээ. 2020 оны 3 дугаар сар гэхэд л Netflix 182 сая гаруй хэрэглэгчтэй болжээ, харин коронавирусын дэгдэлтээс хойш энэ тоо эрс нэмэгдсэн нь ойлгомжтой. Санал асуулгад оролцсон Герман, АНУ болон Их Британийн иргэдийн 44 хувь нь хөл хорионы үеэр найз нөхөдтэйгөө онлайнаар харилцахаас илүүтэй видео стримингийн үйлчилгээ авсан, мөн видео тоглоом тоглосон гэж хариулжээ.

Энэ үзэгдэл нь одоо цагт түгээмэл, хэвийнд тооцогдоод байна. Ихэнх хүмүүс гэртээ ямар нэгэн зүйл хийж оролдохын оронд гэртээ суугаад олон ангит кино, сериал үзэхийг эрхэмлэдэг болжээ. Амьдралын энэхүү хэв маяг эрүүл мэндэд маш их хор хохирол авчрах нь ойлгомжтой.

Нэтфликст донт*х донт*лт хүнийг хэрхэн өөрчилж болохыг харцгаая. Бидэнд Эрик болон Ханна гэсэн 3D загвар байна. Та биднийг буруу дадал зуршлаа өөрчлөхөд туслахаар бүтээгдсэн тусгай загварууд.

Энэ бол Эрик, Ханна хоёр. Тэд 20 жилийн турш олон ангит кинонд донтс*н туршлагатай хүмүүс

onlinegambling

Onlinegambling спортын сайт эрхлэгчид нэгэн судалгаа явуулжээ. Стриминг-олон ангит кино үзэх зуршлаасаа ойрын 20 жилд салахгүй бол эрчүүд, эмэгтэйчүүд ямар харагдаж болохыг хэнд ч ойлгомжтойгоор харуулжээ. Netflix болон адил төстэй үйлчилгээ явуулдаг компаниудын бүтээлд хэт донт*х юм бол та бид ч гэсэн хэдэн арван жилийн дараа энэ хоёр загвар шиг болж өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.

Өнөөдрийн нийтлэлийн эзэдтэй илүү ойр танилцацгаая

 

Эрик болон Ханна хоёр хамгийн гоё дээрээ байгаа нь

onlinegambling

 

onlinegambling

Яаж ч эргүүлж тойруулж харсан ялгаагүй. Нүдэнд шууд л өөхлөлт, Квазимодо шиг бөгтөр нуруу бас нүдэн доорх унжсан уут, хөхөрсөн нүд шууд тусна.

Хөл хорионд орж 20 жилийн турш буйдан дээр сууж олон ангит кино үзэх юм бол яг л энэ хоёр загвар шиг болно: Эрик, Ханна хоёр шиг. Гэхдээ 2040 он гэхэд дэлхийн бүх хүмүүс ийм болно гэж шууд утгаар нь ойлгож болохгүй гэж судлаачид анхааруулсан юм. Гэсэн хэдий ч магадлал маш өндөр.

 

 

Эрик, Ханна хоёр тэгээд яах вэ?

onlinegambling

 

onlinegambling

Хосуудад атаархаад байх зүйл алга. Судлаачдын үзэж байгаагаар тэдэнд дараах асуудлууд тулгарна:

1. Нуруу нь мурийна, мөр нь унжиж яс ургана.

2. Өөхлөлт, цаашлаад ходоодны хорт хавдрын эрсдэл нэмэгдэнэ.

3. Чихрийн шижингийн эрсдэл 30%-иар нэмэгдэнэ, энэ нь үе мөчөө тайруулахад ч хүргэж мэднэ.

4. Нарны болон Д амин дэмийн дутагдлаас болж үс халцарна, мөн арьс нь хувхай цайна, арьс нь эрт хөгширнө.

5. Глютаелийн амнези буюу “үхлүүт өгзөгний хам шинж”-тэй болно.

6. Хөлийн судас бүдүүрч, булчингууд нь суларна.

7. Нүдний доогуур хөхөрнө. Нүдээр нь цус гүйнэ.

8. Сэтгэл санааны хувьд байнга гутранги явна.

Эрик, Ханна хоёрын 3D загварыг гаргасан судалгааны гол зорилго бол бидэнд нэгийг бодогдуулахад оршино. Дараа удаа “киног үргэлжлүүлэн үзэх” гэсэн товчлуур дээр дарах эсэх, үүний оронд спортоор хичээллэх эсвэл орондоо орж унтсан нь дээргүй юу?

2040 онд залхуураад гарч чадахгүй хэвтэж байх вий, гадаа гарлаа гэхэд гудамжаар дүүрэн Эрик, Ханна шиг хүмүүс хөтлөлцөөд алхаж байх вий дээ?

9
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ichin Khorol

    Ichin Khorol

    2020/06/23 at 23:08

    М. Цолмон

  2. Nergui Erhemee

    Nergui Erhemee

    2020/06/24 at 08:46

    Э. Охиноо

  3. Дөлгн

    Дөлгн 'Г

    2020/06/24 at 10:46

    Hosh No Min hahah

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *