Темперамент хоорондын зохицол. Холерик болон меланхолик хэв шинжтэй хүмүүс хэл амаа ололцож чадах болов уу?

0

Хүн болгон өөрийн давтагдашгүй зан ааштай, үүний зэрэгцээ хувь хүнийг бүрдүүлж байгаа үндсэн темперамент гэж байдаг. Нийт 4 төрлийн темперамент бий: холерик, сангвиник, меланхолик болон флегматик. Тэд бие биетэйгээ зохицож эсвэл эс зохицож ч болно. Ингээд хэн нь хэнтэйгээ илүү зохицож, харин хэн нь хэнтэйгээ зохицохгүй талаар танилцуулъя.

 

Флегматик болон меланхолик

Темпераментууд хоорондоо сайхан зохицно. Удаан, бодлогшронгуй гэхдээ өөдрөг флегматик меланхоликийн ертөнцийг хүлээн авах сөрөг бодлыг даван туулахад тусална. Харин меланхолик флегматикийг илүү идэвхтэй байхад нь нөлөөлөх ажээ.

 

Меланхолик болон меланхолик

Өөгүй бөгөөд бие биедээ заяасан холбоо. Меланхоликууд өмнөх огцом шийдвэрээс гарсан алдаанаасаа суралцдаг, тиймээс ирээдүйд тогтвортой гэр бүл зохиохыг хичээдэг ажээ. Тэд нийгэмших дуртай учир найз нөхөд олонтой.

 

Сангвиник болон меланхолик

Темпераментуудын эсрэг тэсрэг хоёр туйл. Мөнхийн өөдрөг бөгөөд эрч хүчтэй сангвиник тэнцвэртэй меланхоликийг эрч хүчээр цэнэглэж чадна. Харилцааны хувьд бие биеэсээ ямар нэгэн зүйл хүсэж шаардана, гэхдээ хүсэлтийг бодитоор харж чадвал тэдний дунд найдвартай харилцаа үүсэх юм.

 

Сангвиник болон сангвиник

Сайхан холбоо. Сангвиникууд цугтаа мөрөөдлөө биелүүлнэ, мөнгөө хуримтлуулна бас дундын ашиг сонирхолтой байдаг. Мөн дутагдалтай талууд ч бий, өөрөөр хэлбэл тэд сул талдаа анхаарал хандуулж байх ёстой, ингэж чадвал тэд төгс гэр бүлийг бүтээнэ.

 

Холерик болон меланхолик

Темпераментуудын муухан холбоо. Меланхолик нийгэм рүү тэмүүлнэ, жишээ нь нийгмийн тодорхой хэсэг бүлэг рүү. Холерик цөөн хэдэн үнэнч найзтай, меланхоликийн нийтэч зан түүнийг бухимдуулна.

 

 

Сангвиник болон флегматик

Сангвиникийн гал дөл шиг зангаас флегматикууд эмээж болгоомжилдог. Хэрвээ тэд сангвиникт итгэж чадвал уран бүтээлч сайхан холбоо гарна – таатай мөч, мартагдашгүй гэнэтийн бэлгээр дүүрэн.

 

Холерик болон холерик

Энэ хоёр темперамент бие биенээ сайн ойлгоно. Нийтэд сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй, өөрийн үнэн мэдрэмжээ байнга нуухад хүрдэг, заримдаа бие биенээсээ ч нууна.

 

Сангвиник болон холерик

Маш ховор тохиох холбоо, гэхдээ үнэндээ найдваргүй. Сангвиникууд холерикийн үндэслэлтэй бодол, дүгнэх чадварт татагддаг. Харин холерикууд сангвиникийн сониуч зан, дэлхий ертөнцийг хүлээн авах сонирхолтой өнцөгт нь татагдана. Хэрвээ тэд бие биеэ дарангуйлахгүй харилцан эрх чөлөөг олгож чадвал тэдний дунд сайхан холбоо үүсэх боломж бий.

 

Флегматик болон холерик

Сайхан холбоо. Флегматикууд асуудал дээр удаан дүн шинжилгээ хийдэг, заримдаа шийдвэр гаргаж чадахгүйд хүрнэ, харин холерикууд эсрэгээрээ хурдан шийдвэр гаргах боловч нөхцөл байдалд ихэвчлэн буруу ханддаг талтай. Тиймээс энэ хоёр темперамент бие биенээ бүрэн нөхөж чадах бөгөөд олон зүйлд хүрэх ажээ.

 

Флегматик болон флегматик

Флегматикууд сонирхолтой бөгөөд нийтэч хүмүүс. Гэхдээ хоёр флегматик болоод ирэхээр нэг бол ном дээр гардаг шиг хайр дурлалд умбана, нэг бол бие биеэсээ залхана.

Темперамент болгон төгс харилцаа зохиож болохоор байгааг та харлаа. Хамгийн гол нь өөрийн хайртай хүнээ сонсож сур, тэнцвэрт байдлаа олохыг хичээ.

6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *