Шоу бизнесийн алдартай хөхний даруулгууд

0

Шоу бизнесийн алдартай хөхний даруулгууд


Урт удаан хугацааны туршид дотуур хувцасны нэг хэсэг байсаар ирсэн хөхний даруулгыг шоу бизнест хүч соригч хатагтай нар тайзны нэгэн чухал хувцас болгож чадсан. Өдөөн хатгалгын янз бүрийн зэрэг, хэлбэр болж чаддаг хөхний даруулгын хамгийн илэн далангүй бөгөөд хил хязгаараас давсан онцгой содон хөхний даруулгыг дуучин Мадонна 1980 онд тайзан дээр өмсөн гарч ирсэн нь конус хэлбэрийн хөхний даруулга байсан юм. Түүнээс өмнө тийм ч илэн далангүй байгаагүй энэ хувцсын өдгөө бараг тайзан дээр гардаг хүн бүхэн өмсдөг болчихоод байгаа билээ.Тэгвэл хэн, хэдийд, олны амыг ангайлгасан ямар хөхний даруулгаар гоёж, шуугиан тарьж байсныг дараах зураг болон товч тайлбараас сонирхоцгооё.

1. 1975 оны энэ зураг дээрх шиг хувцаслалт тухайн үедээ их онцгой зүйл байжээ. 1980-аад оноос л харьцангуй түгээмэл бөгөөд илэн далангүй болж эхэлсэн доорх байдлаар хувцасласан дуучин Шер нь чамин ганган хувцаслалтаараа алдартай байжээ.

2. 1993 оны Роллинг Стоун сэтгүүлийн нүүрнээ гарсан Жанет Жексоны зураг түүнийг секс билэг тэмдэг хэмээн нэрлэгдэх дур булаам байдлыг улам нэмсэн байна. Учир нь энэ зураг дээр цээж нүцгэн Жанетын хөхийг түүний ард нуугдсан эрийн гар халхалсан байдаг аж. Тухайн үед энэ зураг дээрх гарны эзнийг хэн болохыг мэддэггүй байсан ч хожим нь Жанеттай гэрлэсэн ч гэрлэлтээ удаан хугацааны турш нууж ирсэн бүжигчин, ая зохиогч Рене Элизондо гэдэг нь ил тод болжээ.

3. 1969 онд дуучин Тина Тёрнер нөхөр Ике Тёрнерын хамт гоёмсог хөхний даруулгатайгаар зургаа авахуулсан нь жилийн өмнө дэлгэцнээ гарсан Barbarella нэртэй шинжлэх ухааны, уран зөгнөлт киноны баатрын хувцастай төстэй байжээ.

4. Дуучин Леди Гага Alejandro дууныхаа клипэн дээр буутай хөхний даруулга зүүсэн байгаагаар гардаг. Энэ зураг нь Роллинг Стоун сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдэн гарсан. Гэтэл эрч хүчтэй, зоримог, этгээд үйлдлээрээ ялгардаг дуучин бүсгүй Канадын MuchMusic Video Awards наадам дээр буутай хөхний даруулгаасаа дахин нэг шатаар урагш алхаж, салют бууддаг хөхний даруулгатай гарч ирсэн юм.

5. Гвен Стефани No Doubt хамтлагт байх үедээ ихэвчлэн гурвалжин хэлбэрийн хөхний даруулга зүүдэг байсан. 2002 онд тэрээр хамтлагийнхаа нэрийг бичсэн гурвалжин хөхний даруулга зүүж, дээр нь богинохон улаан зангиа зүүсэн байжээ.

6. Дуучин Кэти Перри California Gurls дууныхаа клипэн дээр янз бүрийн амттанаар чимсэн хөхний даруулга зүүсэн байдаг.

7. Дуучин Мадонна нь загварлаг хөхний даруулгыг гадуур хувцас мэтээр олонд танилцуулсан анхдагчуудын нэг юм. Францын загвар зохион бүтээгч Жиан Паул Гаултиер конус хэлбэрийн хөхний даруулга бүхий корсетыг Мадоннагийн 1990 оны аялан тоглолтонд зориулан бүтээсэн нь жинхэнэ дуулиан тарьсан юм.

8. Дуучин Рианна Бразилд болдог Rock in Rio хөгжмийн фестиваль дээр дуучин Мадоннагийн конус хэлбэрийн хөхний даруулгатай төстэй, өөрийн хувилбарыг олон нийтэд дэлгэсэн.

9. 2000 оны Video Music Awards наадам дээр Oops I Did It Again дуугаа дуулахдаа биений өнгөтэй хослол өмсөн гарч ирсэн дуучин Бритни Спирс 18 настай байжээ.

10. Бритнигийн дараа уг наадамд хүрэлцэн ирсэн бас нэгэн алдартай бүсгүй өөрийн биеийн дур булаам хэсгээ тодруулсан хувцас өмссөн байсан нь дуучин Шакира бөгөөд тэрээр натурал стилийг сонгосон байжээ.

11. 1960-70 оны алдартай хамтлагуудын нэг Labelle хамтлагийн Lady Marmalade дууг шинэчлэн дуулсан реппэр Лил Ким, Пинк, Миа, Кристина Агилера нар эмсийн хүрээлэнгийн бүсгүйчүүдийн стилиэр хувцасласан байв.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/04/02 at 17:32

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *