Тогтсон хэвшлийг өөрчилж, гал тогоон дахь ажлыг хөнгөвчлөх 10 лайфхак

1

Бид нэлээдгүй олон цагийг гал тогоондоо өнгөрүүлдэг бөгөөд заримдаа санаанд оромгүй жижигхэн арга заль ч бидний тогтсон хэвшлийг өөрчилж шинэ нээлт болох тохиолдол гардаг. Жишээ нь гэхэд л өндөг чанахдаа хүйтэн усанд бус усаа буцалсны дараа хийх нь хальслах явцыг илүү дээр болгодог гэдгийг та мэдэх үү. Мөн та жүржийн хальс ашиглаад кофегоо жинхэнэ урлагийн бүтээл болгож болно. Ингээд бид өнөөдөр танд амьдралыг хөнгөвчлөх бяцхан нууцуудыг дэлгэж байна. Гал тогооны ажлыг хөнгөвчлөх 10 лайфхакыг хүлээн авна уу.

1. Халуун усанд сойсон өндгийг арилгахад илүү амар байдаг

Өндөг чанасны дараа хальслагдахгүй байх асуудал түгээмэл тохиолддог. Харин та өндгөө анхнаас нь хүйтэн усанд хийхийн оронд усаа буцалсны дараа хийснээр энэ асуудлыг шийдэж болох нь ээ. Харин өндөг бүрэн чанагдсаны дараа мөстэй усанд сойх хэрэгтэй. Одоо өндөг тань амархан хальслагдах болно.

 

2. Төмсөө баян хуур шиг хэлбэртэй хэрчихийн тулд савх ашигла

© 5-Minute Crafts / youtube

Төмсөө яг л баян хуур шиг хэлбэртэй хэрчихэд зориулалтын хэрэгсэл хэрэггүй, ердөө л энэ нууц аргыг хэрэглэхэд хангалттай. Хоёр ширхэг модон савх хэвтүүлж байгаад дээр нь төмсөө тавин хутгаа савханд тулах хүртэл хэрчиж өгнө. Ингэж хэрчсэн төмс оройн хоолыг илүү чимж өгдөг.

 

3. Өөртөө жүржтэй кофе хийцгээе

© 5-Minute Crafts FAMILY / youtube

Өглөөг аяга кофегоор угтах ч янзтай шүү. Харин энэ аргыг мэдээд та маргааш уух кофегоо илүү онцгой болгож өглөөг эрч хүчтэй угтаарай. Жүржийн дотор талыг авч хаяад аяга шиг хэлбэртэй болгоно. Харин одоо бэлэн болсон органик аягандаа халбага кофегоо хийгээд дээр нь буцалсан ус нэмж хийнэ. Кофегоо хандлагдтал хэсэг хүлээгээд л амттай сайхан кофе бэлэн болох болно.

 

4. Талх шарагчид хийж болох тахианы махан наггетс

© 5-Minute Crafts / youtube

Та тосонд шарж болгосон наггетс идэхийг хүсэхгүй байгаа бол яг танд тохирох төгс шийдлийг зааж өгье. Бэлдсэн тахианы цул махаа модон савханд шорлоод талх шарагчид хийж шарна. Ингээд л тосгүй, эрүүл тахианы наггет бэлэн боллоо.

 

5. Тарвас ашиглан шүүслэг тахиа шарах арга

© 5-Minute Crafts FAMILY / youtube

Тахиаг амттай шарах хэдэн арван арга байдаг ч энэ аргаар шарсан тахиа илүү шүүслэг болно гэдэгт итгэлтэй байж болно. Дараагийн удаа та тарвасынхаа гадна хальсыг хямгадах хэрэгтэй болох нь ээ. Яг зураг дээр харуулсан байгаа шиг тарвасын дотор талыг цэвэрлээд бэлдсэн тахианы махаа дотор нь хийгээд шарах шүүгээнд 2 цаг шарах хэрэгтэй. Ингээд л амттай сайхан оройн хоол бэлэн болно!

 

 

6. Хутгагчаа дахин шинэ мэт болгох арга

© 5-Minute Crafts / youtube

Хоол хийх явцад хусуур маш чухал үүрэгтэй бөгөөд амархан бохирдчих гээд байдаг талтай. Харин бид танд тэрхүү толбыг арилгах онцгой нэгэн цайруулагч хийх аргыг зааж өгье. 2 аяга усан дээр нэг халбага цайруулагч хийгээд дотор нь хусуураа хийн 24 цагийн турш байлгаад үзээрэй.

 

7. Хайлсан зайрмаг ашиглан шоколадтай бялуу хийх арга

© 5-Minute Crafts / youtube

Урт удаан цаг хугацаа зарцуулахгүйгээр маш амттай шоколадтай бялуу хийх арга. Хайлсан зайрмаг дээр бага зэрэг гурил хийгээд бялууны хэвэн дотор хийнэ. Ингээд богино долгионы зуух юм уу шарах шүүгээнд жигнэж болгоно. Зайрмагны амтнаас хамаарч бялуу ямар байх нь шийдэгдэнэ. Харин энэ удаад бид шоколадны амттайг онцоллоо.

 

8. Хүнсний скотчоо амархан татаж авахын тулд хөргүүрт хийх

© 5-Minute Crafts / YouTube

Хүнсний скотч тасрахгүй эсвэл хэлбэргүй урагдах гэх мэт асуудлууд гардаг. Тиймээс дараагийн удаа та хүнсний скотчоо хөргүүрт хадгалаад үзээрэй. Яг хүссэн шиг тань төгс, тэгшхэн урагдах болно.

 

9. Хатсан нимбэгийг эргээд хэвийн болгох

© 5-Minute Crafts / youtube

Нимбэг маш хурдан хатдаг, ялангуяа нар тусдаг газарт тавьбал бүр ч хурдан шим шүүсгүй болно. Гэхдээ тийм болсон нимбэгийг хэрэглэж болох арга байна аа. Нимбэгээ усан дотор 2 цаг дэвтээхэд л хангалттай.

 

10. Авокадог харлахаас сэргийлж сонгинотой хамт хадгална

© 5-Minute Crafts / youtube

Бид авокадо хэрэглэхдээ талыг нь үлдээх тохиолдол олон гардаг бөгөөд хөргүүрт хийсэн ч гэсэн амархан харлаж, муудах гээд байдаг талтай. Үүнээс сэргийлэхийн тулд авокадогоо хэрчсэн сонгинотой хамт хадгалах хэрэгтэй. Ингээд таны аво илүү удаан шинээрээ байх болно.

8
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/06/24 at 14:48

    😍

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *