Гүйх үед хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ? Таны биед эдгээр шинж тэмдгүүд ажиглагдаж байсан уу?

0

Хүмүүс хэвийн жингээ барихын тулд гүйх нь элбэг болсон ч гүйснээр биед маш олон төрлийн өөрчлөлт гарч байдаг ажээ. Орноосоо босоод угаалгын өрөө орохоор явах ч бас таны эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлж байдаг байна. Манай сайт уншигч танд гүйх нь хүний биед чухам ямар өөрчлөлт гарч байдаг талаарх мэдээллийг бэлдлээ.

Хөлийн хумсанд xөх туяа сууна

© Depositphotos.com

Гүйх үед хөлийн хуруу пүүзтэй үрэлт үүсгэх, жижиг пүүз, бариу оймс өмсөх, хөл хөөж хавдах зэрэг нь хөлийн хумсанд xөх туяа суух шалтгаан болж байдаг. Түүнчлэн тараагуур хялгасан судас хагарсан тохиолдолд ч ийм нөлөө ажиглагдах нь бий.

 

Намхан болно

© Depositphotos.com

Гүйх үед шингэн болон амьсгалын дутагдлын улмаас сээр нурууны хооронд байх мөгөөрс шахагдаж хүний өндөр ойролцоогоор 1 см-аар намхан болдог ажээ. Гэхдээ энэ нь түр зуурын үзэгдэл бөгөөд удалгүй эргэн хэвийн байдалдаа ордог байна.

 

Сонсгол хурц болно

Гүйх нь бие дэх хүчилтөрөгчийн болон шим тэжээлийн урсгалыг түргэсгээд зогсохгүй дотор чих рүү чиглэсэн цусны эргэлтийг нэмэгдүүлж, сонсгол болон тархины харилцан үйлчлэлийг дэмжиж өгснөөр сонсгол хурц болж байдаг ажээ.

 

Хамар битүүрнэ

© Depositphotos.com

Гүйнэ гэдэг нь илүү их хэмжээний хүчилтөрөгчийг богино хугацаанд авна гэсэн үг. Энэ нь аливаа орчны бохирдол, харшил болон үрэвсэл үүсгэгч зэргийг шүүлтүүргүй амьсгалах нөхцлийг бүрдүүлж, амьсгалын замыг үрэвсэлд хүргэснээр хамар битүүрэх магадлал нэмэгддэг байна.

 

Халууцна

Eric Préau/Sygma via Getty Images)

Гүйх үед бие өөх, нүүрсхүчлийг шатааж энерги болгон хувиргаж эхэлнээр биеийн хэм нэмэгддэг байна. Харин халууцсан биеийг хөргөхийн тулд арьс руу чиглэсэн цусны урсгал нэмэгдэж, хөлөрдөг ажээ.

 

Гэдэс өвдөх магадлалтай

Гүйх нь ходоодонд ялгарах дааврын ялгаруулалтыг нэмэгдүүлж, гэдэс базлах, өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн ходоод руу чиглэх цусны урсгалыг бууруулж, гүйлгэхэд хүргэх ч магадлалтай.

 

Хоолны дуршил буурна

Гүйх үед өлсөх мэдрэмж төрүүлэхэд нөлөөлдөг грелин гэх дааврын ялгарал буурч, цадсан мэдрэмж төрүүлдэг пептид дааврын ялгарал нэмэгддэг байна.

 

Сэтгэл санаа сайхан болно

Tim Clayton/Corbis via Getty Images)

Гүйх нь эндорфин буюу сэтгэл хөдлөлийн дааврыг нэмэгдүүлдэг тул стресс, сэтгэл гутралаа дарахын тулд гүйж байхыг танд зөвлөж байна.

Та гүйх дуртай юу? Таны биед дээрх өөрчлөлтүүд ажиглагдаж байсан уу?

24
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. haha

    2022/07/05 at 14:29

    shaaj uguh yma

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *