Хэзээ ч өөрийнхөө унтдаг орон дээр гадуур хувцастайгаа сууж болохгүй! Гадны хувцастай хүмүүсийг ч бас бүү суулга!

2

Хэрэв таны найз охин орон дээр битгий суугаарай гэвэл – хүндээр хүлээж авах хэрэггүй! Түүний хэлснийг биелүүлсэн нь дээр. Хэрэв та өөрийнхөө өмссөн хувцсыг өдрийн турш юу нааж, хуримтлуулсан болохыг мэдэхгүй байгаа бол, цөөн хэдэн бохир нууцуудаас дуулгая.

Бид үргэлж уншигчдынхаа эрүүл мэндэд анхаарахыг зорьдог билээ. Тэр ч үүднээсээ яагаад орон дээр хэзээ ч гадуур хувцастайгаа сууж болохгүй вэ гэдгийн шалтгааныг хүргэж байна – та үүнийг мэдэж авсныхаа дараа бидэнд талархах болно.

Бактер биед цавуу шиг л наалдсан байдаг

Бактер хэдэн 7 хоног эсвэл хэдэн сарын турш таны хувцсан дээр амьдарч чаддаг болохыг Нью-Йорк Их сургуулийн Бичил биет ба Дархлал судлалын Төвийн захирал Philip Tierno хэлсэн байна. Тэрээр нэмж, брендийн шинэ хувцаснууд хүртэл нян бактерийг тээж байх боломжтой талаар дурдсан ба ойролцоогоор 12 цагийн хугацаанд өмссөн гадуур хувцсаа орон дээр суухын өмнө заавал тайлах ёстой гэжээ. Энэ дүрэм танай гэрийн зочдод ч гэсэн хамаарах ёстой.

© shutterstock.com

 

Гадуур өмссөн хувцастайгаа орон дээрээ сууснаар халдвар авах, тууралт гарах, өвчин тусах болон тэр ч бүү хэл бөөстөхөд хүрдэг

Бидний нуруу болон хүзүү хэсгээр үргэлж батга гардаг нь тослог хувцастай холбоотой байдаг ба энэ нь тухайн хувцас гудамж талбай, оффис зэргээс тоос шороо, хөлс болон үхэжсэн арьсыг цуглуулдаг болохын шинж юм – хүний бие өдөрт нэг литр хөлс гаргаснаар, ойролцоогоор хагас сая гаруй арьсны эсийг биеэс гуужуулдаг байна. Таны ор дээрх бохирдлуудыг бүгдийг нь дамжуулах орчин болдог.

© shutterstock.com

 

Гадуур хувцастайгаа хүн хаа сайгүй явдаг

Таны өмссөн гадуур хувцас юу юунд хүрсэн талаар нэг бодоод үзээрэй: автобусны суудал, оффисын сандал, цэнгээний газрын ширээ, цахилгаан шатны хана, цэцэрлэгт хүрээлэнгийн саравч… Одоо тэгвэл эдгээр обьектууд таны хувцас хүрэхээс өмнө өөр хэчнээн хүн хувцсаараа хүрсэн гэж бодож байна? Гадуур хувцас чинь гудамж талбайн эд зүйлд хүрснийг анзаарвал, орон дээрээ гадуур хувцастайгаа суухаасаа өмнө юу хийх гэж байгаагаа нэг эргэцүүлээрэй.

© shutterstock.com © shutterstock.com

 

Таны ор бол тав тухтай, аюулгүй орчин юм

Та хөнжлөөрөө биеэ хучиж, дэрээ дэрлээд хэвтэх үедээ тав тухыг мэдэрч, амарч, энергиэ нөхөх учиртай. Харвардын Их сургуулийн зүгээс орон дотроо ажлаа хийхгүй байх, найзуудтайгаа гал тогоо эсвэл зочдын өрөөнд цагийг өнгөрүүлэх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэж үзжээ. Тэгэхээр хүний тархи орыг амрах болон тав тухыг мэдрэх газар гэж хүлээж авдаг байх нь. Үр дүнд нь сайн унтаж амарч чадна.

© unsplash.com

Та гэртээ ямар дүрэм журмыг хэрэгжүүлдэг вэ? Жишээ нь та гэрийн тэжээвэр амьтнаа орон дээрээ гарахыг зөвшөөрдөг үү? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *