Ширэнгэн ойн орангутан сармагчин намагт шигдсэн хүнийг гарахад нь туслахаар гараа сунгаж буй гайхалтай агшин!

3

Саяхан гэрэл зураг сонирхогч Anil Prabhakar нэгэн гайхалтай гэж хэлж болох дүр зургийг Борнео дахь ширэнгэн ойд олж харжээ. Найзуудтайгаа хамт ширэнгэн ойгоор явж байх үедээ орангутан сармагчны зургийг авах гэж байсан боловч, харамсалтайгаар тэдний нэг нь намагт шигдчихжээ. Тэгтэл орангутан сармагчин түүн рүү очиж, гараа сунган тусалсан байна. Хэсэгхэн хугацаанд болоод өнгөрсөн энэ үйл явдлыг гэрэл зургийн хальсанд буулгаж амжсан бөгөөд удалгүй олон нийтийн анхаарлын төвд орж, хүмүүс орангутан сармагчны сайхан сэтгэлийг шагшин магтацгаах болжээ.

Намаг шигдсэн хүнийг гарахад нь туслахаар гараа сунгаж буй орангутан сармагчны фото зураг олон нийтийн анхаарлыг татжээ

“Хэн нэг нь тэнд могой байна гэж хэлсэн. Харин тэгтэл тэр санамсаргүй унаж, намагт шигдчихсэн. Орангутан сармагчин юу хийж байгааг нь ажиглаж сууж байгаад хүрч ирж, гараа сунгасан.” хэмээн Prabhakar хэлжээ.

Anil Prabhakar / Instagram

Гэрэл зурагчны хэлж буйгаар намагт шигдсэн хүн орангутаны гарнаас бариагүй бөгөөд учир нь зэрлэг амьтанд хүрэх хэрэггүй гэж бодсон гэнэ. Намгаас гарсныхаа дараагаар, тэрээр яагаад сармагчны гарт хүрээгүй талаараа ингэж хэлжээ: “Тэр чинь зэрлэг амьтан шүү дээ. Яаж ч мэднэ. Гэхдээ тэр надад туслахыг үнэхээр хүссэн.”

Anil Prabhakar / Instagram

Намагт шигдсэн хүний хувьд уг ширэнгэн ойг хариуцдаг нэгэн бөгөөд “Борнео Орангутан Амьтан Хамгааллын Сан”-гийн тэргүүн юм байна. Тэрээр өөрийн 400 гаруй ажилтнуудынхаа хамтаар орангутан сармагчны тоо толгойг өсгөхөд анхаарч, аюул заналхийллээс хамгаалдаг ажээ.

Anil Prabhakar / Instagram

Энэ сан анх 1991 онд байгуулагдсан цагаасаа хойш 650 орангутаныг асарч хамгаалсаар иржээ. “Орангутан сармагчныг хамгаална гэдэг маш чухал ажил. Ой мод хүн төрөлхтөнд ямар чухал билээ. Тэгвэл энэ ой модод дунд тэд амьдардаг юм.” гэж тэрээр хэлсэн байна.

Anil Prabhakar / Instagram

Борнео ширэнгэн ойд мөн 160 гаруй төрлийн могойнууд байдаг бөгөөд эдгээр нь орангутан сармагчингуудын аюулт дайсан юм. Эдгээр могойнуудаас сармагчингуудыг хамгаалахын тулд ажилтнууд могойнуудыг голын уснаас холдуулж, орангутан сармагчингуудад могой гэдэг амьтан аюултай болохыг давхар зааж сургадаг гэнэ.

Anil Prabhakar / Instagram

 

Anil Prabhakar / Instagram

Үүний үр дүнд орангутан сармагчингууд могойг аюултай амьтан болохыг мэддэг болжээ. Тэдэнд хэрхэн зааж сургаж буй бичлэгийг үзээрэй:

19
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Baatar Otgon

    Baatar Otgon

    2020/02/09 at 09:02

    Hun uuruu iim muuhai

  2. Төмөрөө Бэгзээ

    Төмөрөө Бэгзээ

    2020/02/09 at 11:09

    Хөөрхөн юм бэ хайр хүрчихлээ

  3. Lyolya Besud

    Lyolya Besud

    2020/02/09 at 13:28

    Энэ сармагчингаас дор Ухаан мулгуу хумуус манай торд олноороо бна шуу

  4. Crystal Sky

    Crystal Sky

    2020/02/09 at 20:52

    үхэхээ шахчаад бас хөгийн муу санаатай

  5. Tsogbadpah Dawaadopj

    Tsogbadpah Dawaadopj

    2020/02/09 at 22:24

    76 malaas deer bna

  6. Jin Bolor

    Jin Bolor

    2020/02/10 at 01:54

    Yag unen manai ene heden eh ornoo heden haltar zoosoor harj hudaldagsad hujaagiin …snuudees dor bh gej

  7. Одко Ц.

    Одко Ц.

    2020/02/10 at 11:40

    Ene zurgin tgd hen avsinbe😂🤣🤔

  8. Санжаа Баярмаа

    Санжаа Баярмаа

    2020/02/11 at 12:26

    Муу хүнээс ч ухаантай юм даа

  9. Eegii Eegii

    Eegii Eegii

    2020/02/12 at 01:36

    Animal is amazing

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *