Ногоо тарьдаг хүмүүст зориулав. Өргөст хэмхийг химийн бодис хэрэглэхгүйгээр ингэж л бордох ёстой юм байна!

4

Хавар ирлээ. Зун, намартаа шинэхэн ногоогоор өөрийгөө эрхлүүлэх ажлыг одооноос эхлүүлэх цэг болжээ. Зарим нэг нь хүлэмжиндээ, тагтан дээрээ эсвэл цонхны тавцсан дээрээ аль хэдийн арчилгаа ихтэй ногоонуудаа суулгаад эхэлчихсэн байгаа болов уу?

Өнөөдөр бид өргөст хэмхийн тухай ярилцацгаана, уг ногоог хортон шавьж, өвчнөөс хэрхэн хамгаалах тухай мэдэж авцгаана. Бид эрүүл хүнс хэрэглэж амьдралын эрүүл хэв маягийг баримтлагчид, тийм учраас химийн гаралтай элдэв бордоо хэрэглэхээс татгалздаг. Хэдий үр дүнтэй ч гэлээ, юуны түрүүнд бид өөрсдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих болно.

 

Өргөст хэмхийг эмчлэх нь

1. Дөнгөж цухуйж байгаа ургамал буюу цэцэглээгүй, навч нь томроогүй байх үеэсээ л нарийн арчилгаа шаардаж эхэлдэг. Арван хоног тутамд цэвэр орцтой бодисоор шүршиж байхыг зөвлөж байна. Усны саванд 20 грамм барааны саван, 1 литр сүү болон 30 дусал йод хийж хутгана. Энэ бол урьдчилан сэргийлэх эмчилгээ болно.

© DepositPhotos

 

2. Өргөст хэмх дөнгөж цухуйгаад эхлэхэд нь ногоохон, хөөрхөн, шаржигнаж эхэлж байхад л навч нь шарлаад л тун тоогүй хэрэг. Энэ таагүй байдлаас гарах арга зам бий. Усны саванд 300 грамм талх дэвтээгээд тал сав йод хийгээд сайтар хутга – энэ бодисоор ургамлаа бордоно. Энэ эмчилгээний арчилгааг хоёр долоо хоног тутамд нэг удаа хийнэ.

© DepositPhotos

 

3. Хөдөө, хотоос зайдуу амьдардаг хүмүүсийн хувьд буюу үнээтэй айл сүүний олдоцтой. Ингээд ногоог шар сүүгээр бордоно. Хувин усанд 2 литр шар сүү хийж 150 грамм сахар нэмнэ. Уг бордоогоор бордоход илүү их ургац авдаг байна.

© DepositPhotos

 

4. Харин хотын ногоочдод сонгины хальсаар хийсэн бордоо маш тохиромжтой. Зарлагагүй бас хэрэглэхэд ч амар. Хагас килограмм хальсыг 5 литр усанд буцалгаад хонуулна. Дараа нь 1:4 харьцаагаар устай холиорой. Уусмалаар ногоогоо шүршээд зогсохгүй бас өргөст хэмхээ усалсан ч болно.

© DepositPhotos

 

5. Өргөст хэмх навчнаасаа л муудаж ялзраад байвал шар сүү, усны харьцааг 1:5 холиод услаарай. Сахар нэмэхгүй.

© DepositPhotos

 

6. Өргөст хэмхийг арчилж бордох нь зүйтэй. Гэхдээ хажуугаар нь ердийн усалгаагаа мартаж огт болохгүй. Ялангуяа таны ургац хуурай тасалгааны нөхцөлд ургаж байгаа бол эсвэл бороо оролгүй удаж байгаа бол усалгаанд онцгой анхаарал хандуулна. Өргөст хэмх цухуйгаад эхлэнгүүт л өнжөөд нэг услаад байгаарай. Дараа нь гурав хоногт нэг удаа усална.

© DepositPhotos

Байгалийн гаралтай эдгээр бордоог мэдэж авснаас хойш өргөст хэмхээ юугаар бордох вэ гэж толгой өвтгөх хэрэггүй боллоо.

 

Зөвлөгөө

Өргөст хэмх байгаа цагт улаан лоольтой болмоор санагдаад эхэлдэг. Улаан лоолийг бордох тухай цөөн хэдэн зөвлөмж өгье.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхийн тулд улаан лоолио 10 литр усанд уусгасан 100 грамм шинэхэн исгэгчтэй уусмалаар шүршээрэй.

© DepositPhotos

Улаан лоолийн хөрсөнд үржсэн хортон шавьжтай тэмцэхийн тулд: хагас килограмм тахианы өтгөн, хагас килограмм модны үртэс, 5 хоолны халбага сахартай хольж бордоо бэлдэнэ. Дээрээс нь исгэгчтэй усаа хийгээд сайтар хутгаад ургамлаа долоо хоногт нэг удаа услаарай.

Хэрэгтэй зөвлөгөө байна уу? Өөртөө хадгалж аваад зогсохгүй найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

23
БахархмаарБахархмаар
15
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Дорлиг Нүүрхүү

    2019/03/19 at 15:10

    сайхан зөвөлгөө бна баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *