Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргадаг 5 алдаа: үүнээс болж хүүхэд өөртөө итгэлгүй, урам зориггүй нэгэн болдог

2

Хэдийгээр танай хүүхэд биеэ даасан, өөрийнхөө нөөц бололцоог мэддэг байлаа ч гэсэн ихэнх нөхцөлд түүнд дэмжлэг, анхаарал халамж болон түүнийг ойлгох сэтгэл хэрэг болно. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдийг удахгүй нас биед хүрнэ гэж бодоод тоолгүй орхидог. Тэд магадгүй бие физиологийн хувьд өсөж томорч байж мэднэ, гэхдээ оюун санааны хувьд одоог хүртэл эцэг эхээсээ хамааралтай байгаа гэдгийг та ч тэр, таны хүүхэд ч тэр ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Vasin Lee / Shutterstock.com

Өсвөр насны хүүхдийг бусдаас тусгаарлагдмал болон өөртөө итгэх итгэлгүй нэгэн болохоос сэргийлэхийн тулд зарим нэг чухал дүрмүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй. Тийм ч олон биш, гэхдээ дүрэм бүр маш чухал.

 

Олон аав ээжүүдийн гаргадаг алдаанууд

1. Ярилцах дургүй

Marla Nskovich / Shutterstock.com

Та завгүй байсан ч гэсэн дор хаяж өдөрт 30 минутыг өсвөр насны хүүхдэдээ зориулах хэрэгтэй. Тэднийг сургууль эсвэл коллеж дээрээ юу хийж байгаа болон найзууд эсвэл бусад хүмүүстэй ямархуу харилцаатай байгаа талаар болон санаа зовох асуудал байгаа эсэхийг нь лавлаж асуугаарай. Яг балчир насны хүүхдэдээ анхаарал тавьж байгаа юм шиг, тэдэнд ч бас тийм анхаарал тавих хэрэгтэй. Тэд магадгүй өсөж, том болсон учир өөрсдөө асуудлаа шийдвэрлэж сурах ёстой байж мэдэх юм, гэхдээ эцэг эхийнх нь хувьд тэдэнд тавих анхаарал халамжаа яавч сулруулж болохгүй.

 

2. Сонсохгүй байх

VGstockstudio / Shutterstock.com

Өсвөр насны хүүхдийн танд хандаж, ярьж, хэлж буй зүйлийг сонсохгүй өнгөрөөх хэрэггүй, харин сонсохыг хичээ. Тэдэнд юу асуудал болоод байна? Та тэдэнд тусалж чадах уу? Энэ насан дээрээ явж буй хүүхдэд аав ээжийнх нь анхаарал халамж, сайшаал магтаалын үг маш их хэрэгтэй байдаг, учир нь тэдний гормон өсвөр насанд нь үргэлж өөрчлөгддөг тул ааш зан нь тогтворгүй болох нь бий. Та өөрийгөө өсвөр насандаа ямар байсныг санаарай! Жижигхэн асуудал хүртэл тухайн үед таныг зовоодог байсан шүү дээ. Иймээс хүүхдийнхээ ярьж хэлж буйг заавал сонсож байгаарай.

 

3. Чин сэтгэлээсээ ярихаас цааргалах

Kamira / Shutterstock.com

Таны хүүхэд яах аргагүй хачин ааш авир гаргаж байна уу? Үүнд өсвөр насны хүүхдийг буруутгах хэрэггүй. Тэдэнд чин сэтгэлээсээ ярилцах хэн нэгэн хэрэгтэй байгаа юм, учир нь зарим нэг асуудал тэдний сэтгэл санааг зовоож байж мэднэ. Заримдаа тэд депресстэхэд хүрдэг ба энэ үед мэргэжлийн сэтгэл зүйчид хандах шаардлагатай болдог. “Хүүхдийн асуудлаас” ичих хэрэггүй, харин ч энэ үед нь тэдэнд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй.

 

4. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэхгүй байх

Antonio Guillem / Shutterstock.com

Таны хүүхэд юу ч хийсэн байлаа, түүнийг дэмжих, түүнд урам зориг хайрлах цорын ганц хүн бол зөвхөн та гэдгийг мартаж болохгүй. Бүү шүүмжил, битгий орилж, аашилж зэмлэ. Нэгэнт болоод өнгөрчихсөн зүйлийн араас бухимдлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй учир хамтдаа хэрхэн асуудлыг шийдвэрлэх арга зам олохоо бодох хэрэгтэй. Зэмлэж, загнах ямар ч шаардлага байхгүй.

 

5. Тоохгүй байх

Rawpixel.com / Shutterstock.com

Та өөрийнхөө өсвөр насыг эргэн нэг санаад үзээрэй. Жижиг зүйл бүр таны хувьд маш том асуудал юм шиг санагддаг байсан биз дээ? Тэгвэл таны хүүхдэд ч гэсэн адилхан мэдрэмж төрж байгаа. Найзуудтайгаа маргалдах, шалгалтаа муу өгөх эсвэл тэмцээнд ялагдах, багш нарынхаа хичээлийг ойлгохгүй байх – эдгээр жижигхэн асуудлууд тэдний хувьд танд санагдаж байгаагаас сая дахин хүнд асуудал юм шиг санагдах нь гарцаагүй. Дараагийн удаа “наадах чинь сүртэй асуудал биш ээ” эсвэл “санаа зовоод байх юм алга” гэх мэт үгсийг хүүхдэдээ бүү хэлээрэй. Харин хүүхдийнхээ нөхцөл байдлыг бүрэн ойлгож, түүнд төрж буй мэдрэмжийг мэдрэх гэж хичээ. Тэдний асуудлыг жижиг зүйл гэж бүү хүлээж ав, энэ нь тэдний хувьд том асуудал байх болно.

Та эдгээр дүрмүүдийг баримталдаг уу? Магадгүй танд өсвөр насны хүүхэдтэйгээ хэл амаа амархан ойлголцоход тусалдаг нууц бий юу? Хэрэв тийм бол бидэнтэй нууцаасаа хуваалцаарай!

7
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Даваасүрэн Осор

    Даваасүрэн Осор

    2019/02/11 at 09:08

    Sandagdorj Otgonbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *