
Тамирчин, бодибилдер Мартин Фордын хувь тавилан ээдрээтэй хэмээгддэг. Тэрээр урьд нь крикетийн мэргэжлийн тамирчин байжээ. Ирээдүйн хувь тавилан нь спортын энэ л төрөлтэй салшгүй холбоотой байх болно гэдэгт бүрэн итгэж явав. Гэхдээ хувь тавилан өөрөөр эргэжээ. Тамирчин гэмтэл авсны улмаас өөрийн сонирхож явдаг спортын төрөлд цэг тавихад хүрсэн юм.

“Би их дарамтанд орсон, яагаад гэвэл крикет миний амьдралын гол утга учир байлаа. Өөрийгөө спортын том амжилтад хүрч чадна гэдэгтээ ч итгэлтэй байсан. Крикет биш байсандаа ч яахав дээ. Би өөрөөсөө бөөн амбиц л мэдэрч явдаг байж билээ”.
Крикетээс хойш Форд бодибилдингээр уйгагүй хичээллэж эхэлжээ. Тамирчин 33 насандаа цээжний булчингуудаа бүрэн хөгжүүлж чадсан юм

Мартин 140 килограмм жинтэй нүсэр залуу. Сошиал сүлжээнд ч их алдаршсан. Ганц Инстаграмд гэхэд л 2,6 сая дагагчтай ажээ

Тамирчин ММА-д тyлалдахаар шийдсэн бөгөөд бэлтгэл базааж эхэлжээ. Энэ тухай Lad Bible-д мэдээллэсэн юм. Булчинлаг залуугийн аймшигтай төрх өрсөлдөгчдийг нь нилээд бажгадуулах л байх.

Мартин өөрийнхөө чадалд бүрэн итгэлтэй байна. Одоо хурд, авхаалж самбаагаа сайжруулахаар бэлтгэл сургуулилт хийх болжээ.




Мартин Форд – гэр бүлсэг хүн бөгөөд бодит амьдрал дээр харагдаж байгаа шигээ тийм ч аймшигтай хүн биш юм.
Тэр охинтойгоо дүрсгүйтэж цагийг өнгөрүүлэх дуртай



Гэхдээ л Мартины ирээдүйн өрсөлдөгчдөд атаархах зүйл огт алга

Тэр хамгаалалтын бээлий зэрэггүйгээр өлхөн тулалдана

Гэхдээ Мартин тийм ч аймшигтай хүн биш шүү










