Япон гэр бүлүүдийн мөнгө хуримтлуулахдаа ашигладаг 5 арга. Тэд юун дээр хэмнэлт хийж, хэрхэн хадгаламжаа өсгөдөг нууцыг мэдэж авцгаая!

19
1
97,243

Япон улс эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх улс орны нэг. Гэхдээ амьдралын маш өндөр өртөгтэй гэдгийг нь хүмүүс тэр болгон мэдэггүй болов уу. Өртөг өндөртэй учраас япончууд алхам тутамдаа хэмнэлт гарган амьдарна. Гэхдээ амьдрах нөхцөл байдлаа огт дордуулахгүй. Тэд яаж ингэж чадаад байна вэ?

Наран улсын иргэд хэрхэн хэмнэлт гаргаж байгааг та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

Арга 1: Халуун ус – зөвхөн шүршүүр болон ваннд

© pixabay

Япончууд маш цэвэрч ард түмэн, тэд хувийн ариун цэврийг чандлан сахидаг хүмүүс. Өдөр болгон шүршүүрт орно, гэхдээ 15 минутаас хэтрэхгүй. Байранд нь хүйтэн ус л ирдэг, усаа халаахын тулд тусгай хийн төхөөрөмж ашиглана. Угаалгын машинд хувцсаа хүйтэн усаар угаана, цагаан хэрэглэлээ ихэнх тохиолдолд ваннд орсон усандаа гараар угаадаг ажээ.

Мөн Японд угаалтуур-суултуурын ус цуглуулах сав нэг байх нь элбэг – гараа угаасан усаа суултуурын ус болгож усыг дахин ашиглана.

 

Арга 2: Хамтын худалдан авалт

© pixabay

Японы оршин суугчид худалдан авалт дээрээ ч хэмнэлт гаргаж чадна. Энд хамтын худалдан авалт гэдэг арга маш их дэлгэрсэн. Хөршүүд эсвэл найз нөхөд нийлээд бөөний захаас зарим нэг зүйлээ худалдан адаг. Мөн зарим нэг захууд хаахаасаа 30 минутын өмнө хямдрал зарлах зэрэг арга хэмжээнүүд ч авдаг байна.

 

Арга 3: Аэратор Экокап

© pixabay

Ус болон хийн хэрэглээний төлбөрийг багасгахын тулд япончууд Экокап гэх төхөөрөмжийг зохион бүтээсэн. Уг төхөөрөмжийн ажиллах зарчим нь усыг агаараад дүүргэхэд оршдог. Өөрөөр хэлбэл гоожиж байгаа усны хэмжээг эрс багасгах зорилготой төхөөрөмж юм. Усны зарцуулалт 50 хүртэл хувиар багасдаг гэсэн тооцоо хийжээ.

 

Арга 4. Кафе – долоо хоногт 2-оос ихгүй

© pixabay

Япон гэрийн эзэгтэй нар нөхрүүддээ болон хүүхдүүддээ бэнто бэлдэж өгнө – тусгайлан саванд хийсэн эрүүл, тэнцвэртэй өдрийн хоол. Ажлын өдрүүдэд гадуур хооллох тоо нь долоо хоногтоо 2-оос илүү гардаггүй ажээ.

Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу? 😃


Энд дарна уу

 

Арга 5: Гэрийн санхүү барих Kakebo систем

Япон эрчүүд бүх цалингаа эхнэртээ өгнө. Эхнэр нөхрийнхөө олж ирсэн орлогын зарцуулалтыг бүрэн шийднэ, тэр ч бүү хэл нөхрийнхөө халаасны мөнгөнд хэдийг өгөхийг ч шийддэг. Гэрийн эзэгтэй болгон санхүү хөтлөх дэвтэртэй, үүндээ орж ирсэн орлого, зарлагыг бүгдийг хөтөлдөг.

Санхүү хөтлөх системийг Kakebo гэнэ. Уг системийн үндсэн зарчим нь зарлагыг зайлшгүй болон нэмэлт гэж хуваадаг, зарцуулах зорилго тавьж зарцуулах дүнг тодорхой бичнэ, мөн хэдийг хэмнэхээр төлөвлөж байгааг ч тэмдэглэж үлдээнэ. Өдөр тутамд гарч байгаа зарлага болгоныг хөтөлнө, ингээд дүнг долоо хоног болон сарын сүүл бүрээр нарийн гаргаж ирдэг байна.

Гэрийн санхүүг хөтлөх ажлыг хөнгөвчлөхийн тулд зориулалтыг хэд хэдэн төрөлд хуваана: хоол хүнс, ахуй, орон сууцны төлбөр, хувцас зэрэг. Мөн гэнэтийн зарцуулалт гэж багана заавал гаргана.

Долоо хоног бүрийн сүүлээр зарцуулсан мөнгөө тооцож үзэх бөгөөд цаашид юунд илүү эсвэл бага мөнгө төсөвлөхөө гаргана эсвэл бүр юунд зарцуулахаас татгалзахаа ч бичсэн байдаг ажээ. Жишээ нь кино театр, кафе, брэндийн үнэтэй хувцас худалдан авахаас татгалзах бөгөөд адил төстэй арай хямд хувцас худалдан авч болно, мөн гадуур салхинд гарч байхдаа хэрэггүй эд зүйлс худалдаж авахаас ч татгалздаг байна.

Kakebo системийг боловсруулсан хүний өгөх нэгэн үр дүнтэй аргыг япончууд өргөн ашигладаг. Жишээ нь 4700 йений худалдан авалт хийсэн ч гэсэн 5000-ыг зарцуулсан гэж үзээд 300-г шууд цааш хуримтлалд хийнэ.

Хэмнэлтээсээ гаргаж авсан хуримтлалыг япончууд банкинд хадгалдаг. Байгалийн аюулт үзэгдлээс айх айдас болон хуримтлал үүсгэх хүсэл нь япончуудын дунд орлогынхоо 25% -ийг цааш хуримтлуулах үндсэн шалтгаан болдог ажээ.

 

Бонус: япончууд их хэмжээний хэмнэлт гаргаж чадна – боловсруулсан хог хаягдлаар бүхэл бүтэн арал барьж байна

© instagram

Япончууд хог хаягдлыг далдруулах аргыг олжээ – тэд хиймэл арал бий болгож байна. Юмэносима болон Огисима арлууд үйлдвэр болон ахуйн хог хаягдлаас бий болсон. Хиймэл арлууд дээр онгоцны буудал, олимпийн объектууд ч баригджээ. Арлуудыг харахад гаднаасаа жинхэнэ байгалийн арлаас ялгарах зүйл огт байхгүй.

Та ямар хэмнэх арга ашигладаг вэ? Бидэнтэй коммент хэсгээр туршлагаасаа хуваалцаарай.

80
ГайхмаарГайхмаар
18
БахархмаарБахархмаар
16
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

19 Сэтгэгдэл

  1. Goojidmaa Enebish

    Goojidmaa Enebish

    2019/04/03 at 09:05

    Өдрийн хоолоо бэлддэг , хэмнэлтээ хуримтлуулдаг, хамтын худалдан авалт гээл одооноос хэрэгжүүлбэл болох зүйл бна шүү

  2. Gombo Chimgee

    Gombo Chimgee

    2019/04/03 at 09:05

    Ундраа Ундраа

  3. Dorjnasan Nasuka

    Dorjnasan Nasuka

    2019/04/03 at 09:51

    Давка Дорждаваа

  4. Enkh Enkhuush

    Enkh Enkhuush

    2019/04/03 at 10:00

    Enkhzul Nyamdorj

  5. Chin Zuka

    Chin Zuka

    2019/04/03 at 10:19

    i love japan

  6. Zundui Ganbold

    Zundui Ganbold

    2019/04/03 at 19:14

  7. Zundui Ganbold

    Zundui Ganbold

    2019/04/03 at 19:14

  8. Zundui Ganbold

    Zundui Ganbold

    2019/04/03 at 19:14

  9. Zundui Ganbold

    Zundui Ganbold

    2019/04/03 at 19:14

  10. Zundui Ganbold

    Zundui Ganbold

    2019/04/03 at 19:14

  11. Zundui Ganbold

    Zundui Ganbold

    2019/04/03 at 19:14

  12. Zundui Ganbold

    Zundui Ganbold

    2019/04/03 at 19:14

  13. Zundui Ganbold

    Zundui Ganbold

    2019/04/03 at 19:14

  14. Zundui Ganbold

    Zundui Ganbold

    2019/04/03 at 19:15

  15. Zundui Ganbold

    Zundui Ganbold

    2019/04/03 at 19:15

  16. Zundui Ganbold

    Zundui Ganbold

    2019/04/03 at 19:15

  17. Zundui Ganbold

    Zundui Ganbold

    2019/04/03 at 19:16

  18. Auspice HD

    Auspice HD

    2019/04/04 at 10:36

    5 ын тоондл учир бнда

  19. Uyanga Bubu

    Uyanga Bubu

    2019/04/06 at 09:54

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.