Бүсгүйчүүдийг “Зөвшөөрч байна” гэж хариулахаас өөр аргагүй байдалд хүргэх үнэхээр солиотой бас романтик гэрлэх саналууд

2

“Надтай гэрлээч” – энэ саналыг олон бүсгүйчүүд хүлээдэг. Ингэж хэлэх үгнээс гадна орчин тойрон маш чухал үүрэг гүйцэтгэдэг бололтой. Уламжлал болсон аргаар явж болно л доо: тансаг зэрэглэлийн ресторанд нэг хөл дээрээ өвдөглөж суугаад хайртай бүсгүйдээ сүйн бөгж гардуулах. Эсвэл өнөөдрийн манай цуглуулгуудын эзэд шиг байж болно: уран сэтгэмжээ ашиглаад хайртай бүсгүйгээ зөвхөн “Зөвшөөрч байна” гэж хэлэхээс өөр гарцгүй болгох.

Өнөөдөр та бүхэндээ нэг талаас романтик, нөгөө талаас солиотой гэмээр гэрлэх саналуудыг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр залуучуудтай гэрлэсэн бүсгүйчүүдийн амьдрал лав уйтгартай өнгөрөхгүй ээ.

1. Ирээдүйн ганц эхнэртээ 6 ширхэг хуримын бөгж бэлджээ

© d.xperience / instagram

Америк залуу нэг дор 6 бөгж бэлджээ – хайртай бүсгүй нь өөрт таалагдсанаа сонгоосой гэж тэр хүсжээ. Бүсгүйн хариулт ямар байсан бол?

 

2. Хайртай найз бүсгүйдээ санал тавих өдөр

© Josef Rakich Fitness / facebook

Энэ өдөр хөлбөмбөгийн талбай арай ягаан байна уу үгүй юу? Гэхдээ л нүд баясгаж сэтгэл хөдөлгөж байна.

 

3. Зочид буудлын цонхон дээрх аварга том зүрх

© metapolis / pikabu

 

4. Хайртай бүсгүй нь огт гадарлаагүй л яваад байж

© 5mth_selfie_wedding_proposal / instagram

Рэй Смит 5 сарын турш эхнэр болох бүсгүйтэйгээ цуг гэрэл зургаа дараад байжээ. Зураг дарах болгондоо “Надтай гэрлээч” гэсэн бичиг ар талд нь барьсан байгааг бүсгүй огт анзаараагүй. Бүсгүй жирэмсний “өмнө ба дараа нь” гэдэг цуврал зураг авч байна л гэж бодоод яваад байж.

 

5. Усан доор махчин загаснуудын хажууд

© Maui Ocean Center / youtube

Залуу амралтаараа найз бүсгүйтэйгээ махчин загаснуудтай шумбах санал тавьжээ. Усанд шумбахдаа найдтай гэрлээч гэдэг зурвас хайртай бүсгүйдээ үзүүлсэн байна. Баярласандаа бүсгүй усан дотор байгаагаа мартаж хүчилтөрөгчийнхөө гуурсыг арай л сугалчихаагүй гэнэ. Гэнэт хаана байгаагаа санаад толгойгоо дохиж. Хуурай газар гарч ирээд үгээр хариулт хэлсэн гэдэг.

 

6. Гэрээ энэ дэлхийн хамгийн романтик газар болгож чадсан залуу

© instagram / ohsoperfectproposal

 

7. Бүтэн жилийн турш үргэлжилсэн санал

Хайртай залуу нь эртнээс гэрлэх санал тавиад байгааг анзаардаггүй бүсгүйчүүд мэр сэр бий. Жишээ нь, Дин Смит 2014 оны 1-р сарын 8-наас эхлээд хайртай бүсгүй Женнифертээ гэрлэх санал тавьж эхэлжээ. Жилийн турш гэрэл зураг авсан байна. Зураг болгоны үеэр Жениферээс саналыг минь хүлээж авах уу гэж асуужээ. Гэрэл зургуудаа нийлүүлж бичлэг болгосон нь интернетээр тархжээ.

 

8. Зурсан зургаар дамжуулж гэрлэх санал тавьжээ

© GurwinProductions / youtube

Жефф Гервин өөрийнхөө саналыг хотын ханан дээр мөнхлөхөөр шийджээ. Ханан дээр зураг зурж саналаа бичсэн байна. Хосууд өөрсдийн гэсэн булантай болж чадсан юм.

 

9. Анд нөхөр чинь чамд туслах цагаар. Энэ арга амжилттай болсон гэж найдаж байна

© sir_winston_francis / instagram

 

10. Тэмцээний үеэр Kisscam-аар дамжуулан гэнэтийн санал тавьжээ

© spongish / reddit

 

11. Давхардсан аз жаргал: гөлөг бэлэглэж бас гэрлэх санал тавьсан байна

© Corgi Lover Channel / youtube

 

12. Мөнгөн медальтанд алтан санал ирлээ

© Achinsk24 / pikabu

Рэ Зы 3 метрийн үсрэлттэй усан сэлэлтийн төрлөөр 2-р байр эзэлсэн тэр өдөр. Шагнал гардуулах ёслолын үеэр олимпийн шагналтнаас алтан бөгж авлаа.

 

13. Хайртай бүсгүйнхээ сонирхлыг сайн мэддэг бол санал тавих тийм ч хэцүү ажил биш ээ

© LADbible / facebook

Та өөр этгээд гэмээр гэрлэх санал тавьж байсан тохиолдлыг мэдэх үү? Хэрвээ та энэ аз жаргалтай үйл явдлын гэрч нь болсон бол бидэнтэй хуваалцаарай.

27
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *