
Өдөр тутмын, гэр ахуйн ажил нь тийм ч амар хялбар ажил биш гэдгийг энэ ажлыг голлон хийдэг хүмүүс л хамгийн сайн мэднэ. Ямартай ч мэдэхгүй нэгнийх нь хувьд хэтэрхий хөнгөн хялбар юм шиг санагддаг энэ ажлын үеэр тулгарах саад бэрхшээл цөөнгүй. Тэдгээр бэрхшээл, саадыг хэрхэн даван туулж, хэрхэн амар хялбар аргаар шийдэж болохыг сануулсан амьдралт тустай 15 зөвлөгөөг энд нийтэллээ. Уншиж тунгаагаад хэрэгжүүлээд үзээрэй.
[tweetable]Модон тавилган дээрх өө сэвийг нуухад хушга тусална[/tweetable]. Хушганы самраар асуудалтай хэсгийг үр.Цахилгаан зуухан дээрх шөл чинь дэврээд цэвэрлэхэд хүндрэлтэй байна уу? Тэгвэл [tweetable]буцалж байгаа шөлнийхөө саван дээр модон халбага хөндлөн тавьчих[/tweetable]. Дэвэрч хөөсрөөд асгарахгүй.
[tweetable]Хувцасны шүүгээн дэх хувцаснуудаа босоо хэлбэрээр эвхэж хийвэл бага зай эзэлнэ[/tweetable]. [tweetable]Хагарсан шилний үйрмэгийг талхаар арчиж цэвэрлээрэй[/tweetable]. [tweetable]Арьсан тавилгаа гутал өнгөлөгчөөр зүлгээд үз[/tweetable]. Зураас, элэгдлүүд ор мөргүй арилна.Аяга угаагч хөөсөнцөр бол хамгийн их нян бактери цуглуулдаг зүйл. Үүнийг ариутгахдаа богино долгионы зууханд өндөр хэм дээр нь 1 минут байлгаарай.
[tweetable]Хувцсан дээр үүссэн тосны толбыг шохойгоор үр[/tweetable]ээд орхичих. Шохой тосыг маш сайн шингээдэг. [tweetable]Панкейкны зуурмагаа кетчупны саванд хийгээд хайруулын тавгандаа шахаж хий[/tweetable]гээд үзээрэй. Гоёмсог хэв гаргахад ч хялбар байх болно. [tweetable]Хөглөрсөн цахилгааны утсыг том цаасны хавчаар ашиглан эмхэл[/tweetable]ж болно. [tweetable]Үрчийсэн хувцсаа өлгүүрт өлгөөд шүршүүрт орох зуураа угаалгын өрөөндөө өлгө[/tweetable]чих. Чийг үрчгэрийг маш сайн арилгана. [tweetable]Гялгар уутанд цагаан цуу хийж, шүршүүрийнхээ толгойд углаад хонуул[/tweetable]. Цоо шинэ юм шиг л болно.Мах ногоо хэрчдэг хуванцар хавтанг тосгуурт тоссон ус, цайруулагчны холимогт дор хаяж 1 цаг байлгахад шинэ юм шиг болно. Харин [tweetable]модон хавтанг нимбэгний шүүс, давс ашиглан цэвэрлэ[/tweetable].
Мөнгөн халбага хэрэгслээ шохойтой самбай даавуунд ороож тавиур эсвэл хайрцганд хадгал. Энэ нь өнгө алдахаас хамгаална.
Хивсэн дээр тавьсан тавилга хэрэгсэл хивсийг хонхойлгон ор үлдээдэг. Үүнийг арилгахдаа сэрээгээр үр.
Гал тогооны холигчийг халуун усанд хэдэн дусал шингэн саван дусаагаад ажиллуулж цэвэрлэ. Дараа нь цэвэр усаар сайтар зайлаарай.








Зочин
2014/10/01 at 12:22
Goe sanaanuud ba thanks. Ygaan jinsen ybkan deer zewnii tolbo bolsiin yaaj arilgah be zowolgoo ogooch