Бидний нүүр царай, гадна төрхөнд муугаар нөлөөлж байдаг 11 буруу зуршил

3

Өдрийн турш бид хэчнээн үйлдэл өөрийн мэдэлгүй, ямар давтамжтайгаар хийдэг вэ? Эдгээр үйлдлийн зарим нэг нь гоо сайхан, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Өнгөц харахад хор уршиг багатай мэт, харин үр дагавар нь өдрөөс өдөрт хуримтлагдсаар байдаг ажээ.

Бид чухам юуг буруу хийгээд байгааг учрыг нь олохоор шийдсэн юм.

1. Компьютерийн ард сууна, нүүрээ оролдоно, халуун гараараа эрүүгээ тулна

Та яг одоо дэлгэц рүү хараад яг ийм байрлалд сууж байгаа гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Бид өдөрт хэд хэдэн удаа энэ байрлалаар суудаг, бас нүүрэндээ гараараа хүрнэ.

Эрүүгээ гараараа тулахад эрүүний ясны хэлбэрийг өөрчилж цусны эргэлтийг алдагдуулна. Үр дагавар – давхар эрүү, арьс хурдан хөгширнө.

Нүүрэндээ бохир гараараа хүрэхэд арьсны асуудлууд үүснэ, ялангуяа үрэвсэх магадлал өндөртэй арьс бол батга зэргээс салахгүй. Бас хар батганууд ч нүүрэнд зүгээр нэг гардаггүй юм, үүнээс гадна хомхойн 80% нь энэ аргаар халдварладаг болохыг мартаж болохгүй

 

2. Хөлөө ачиж суух

Судас бүдүүрсэн эсвэл судас бүдүүрэх магадлалтай хүмүүст энэ байрлал хориотой. Цусны эргэлт алдагдаж үр дагавар нь арьсны ил маш богино хугацаанд гарч ирнэ.

Мөн нуруугаар өвдөх, бэлэг эрхтний цусан хангамж багадах тул өвчний эх сурвалж болох талтай. Шалтгаан – нуруу удаан хугацаанд буруу байрлалд байснаар нурууны доод хэсгээр хэт их ачаалал ирдэг. Ийм ачаалал танд хэрэгтэй юу?

 

3. Шүршүүрт орсны дараа үсээ самнах

Үсээ угаасны дараа самнах – маш олон хүн энэ үйлдлийг өөрийн мэдэлгүй хийдэг. Нойтон үс нь хуурайг бодвол илүү эмзэг байдаг бөгөөд амархан гэмтэх гол шалтгаан болно. Нойтон байхад нь үсээ самнахад ганцхан үр дагаварт л хүргэнэ – хугархай үс.

Гоо сайхнаа хадгалахын тулд үсээ алчуураар бүү арч, агаарт өөрөөрөө хатаг. Үс ямар ч урттай байсан хамаагүй үсээ самнахдаа үзүүрээс нь эхэлнэ.

 

4. Олон ангит кино үргэлжлүүлэн үзэх

“Одоо ганцхан анги үзчихээд л яг унтана!”. Эрдэмтэд зурагт, ухаалаг гар утасны дэлгэцээс ялгарах “цэнхэр гэрэл” ямар аюултай болохыг яриад олон жил болж байна. Арьсны гүнд шингэж чөлөөт радикалыг идэвхжүүлдэг ажээ. Ингээд арьсны эс коллагенийг эвдэх фермент ялгаруулж эхэлнэ.

Үр дагавар – эрт хөгшрөх, гиперпигментац явагдана. “Олон ангит кино сонирхогчид”-ын арьсны байдал ямар их муудаж байгааг арьсны эмч нар нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зурагт үзэхдээ УФ-шүүлтүүртэй нарны тос түрхэхийг хүртэл санал болгожээ. Харин зарим нэг эмч нар тос түрхсэн ч цэнхэр гэрлийн нөлөөнөөс аврахгүй гэж үзэж байна.

Одоогоор ганц л гарц байна – цахилгаан хэрэгсэлтэйгээ найзлах цагаа багасгах.

 

5. Унтахаасаа өмнө ухаалаг гар утаснаас салахгүй

Бас л нөгөө цэнхэр гэрэл чинь мелатонин боловсруулна, үр дагавар – нойрны дэглэм алдагдах. Бид дутуу нойртой хоносноо мэдрэхгүй байж болно, харин бие махбодь бол үгүй. Багахан тэвчээр гаргахад л бид гоо сайхны асуудлаас зайлсхийж чадна.

Өөрийнхөө тэвчээрийг шалга – унтахаасаа дор хаяж 1 цагийн өмнө цахилгаан хэрэгслээс татгалзаарай.

 

6. Нарны тосоо зөвхөн нүүрэндээ түрхэнэ

Гоо бүсгүйчүүд нарнаас арьсаа хамгаалах ёстой гэдгийг ухаарсан. Нарны тосыг зөвхөн нүүрэндээ түрхэхгүй бас гар, хүзүү, цээжний ил гарах хэсэгт түрхэнэ. Нас ахих тусам пигментийн толбо нэмэгддэг.

Нарны тосноос гадна чийгшүүлэх тосыг нүүрэндээ түрхэж байгаатай адил хүзүү, цээжиндээ түрхэнэ.

 

7. Хөмсгөө засаад шууд нүүрээ будах

Чимхүүрийн хөдөлгөөн болгон – микро бэртэл бөгөөд ил жижиг шархууд үүсэх тул халдвар авах магадлалтай. Үүнийг марталгүй хөмсгөө зулгаасны дараа будгаа түрхэхийг түр хүлээ.

Шилдэг хувилбар – арьсаа халдваргүйжүүлэх бодисоор арчих. Үүнээс гадна: будагны багсаа хоёр долоо хоногтоо нэг удаа цэвэрлэж байх хэрэгтэй. Бохир чимхүүрээс халдварлах магадлалтай учраас тогтмол цэвэрлэж байна.

 

8. Тослог арьсыг пудрээр далдлах

Т-бүс гялалзаад байна уу? Пудр тавих уу? Хэрэггүй гэмээр байна, арьсны нүх бөглөрч батга гарах шалтгаан болно.

Юуны түрүүнд тослогийг будагны тусгай цаасанд шингээж авна, харин дараа нь пудрээ тавина. Пудр тавихаас өмнө нүүрээ цэвэрлэхгүй бол бохир, тос холилдож үрэвсэх шалтгаан болох ажээ.

 

9. Скраб хэрэглэх

Скрабын хэрэглээг гоо сайханч нар төдийлөн сайшаадаггүй. Уг бодисыг хэтрүүлэн хэрэглэхэд арьсны тос илүү ихээр ялгарахад хүргэнэ мөн чийгшлийг алдагдуулдаг.

Скрабыг сүүн суурьтай пиллинг эсвэл гликолийн хүчлээр орлуулахыг зөвлөжээ.

 

10. Бохь зажлах

Бохинд дурлагчдад таагүй мэдээ. Эрүүний ясны байнгын хөдөлгөөний улмаас давхар эрүү үүсэхээс гадна амны захаар үрчлээ сууна.

Амны захаар суусан үрчлээ арилахгүй гэж алдартай гоо сайханч Жоэл Шлессингер үзэж байгаа бөгөөд бохины оронд гаа идэхийг зөвлөжээ. Ам зайлах шингэн, мөсөн чихэр, шүршдэг гаа зэрэг олон хувилбар байх ажээ.

 

11. Халуун шүршүүр, ваннд орох

Хэт халуун шүршүүр, ванн – тайвшруулах шилдэг арга. Гэхдээ байнга халуун усанд ороод байх нь арьсанд төдийлөн сайнаар нөлөөлөхгүй. Яг л нарны туяа шиг нөлөөлнө, өөрөөр хэлбэл арьсны өөрийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг байна. Ингээд л арьс хуурайших, загатнах, үрэвсэж эхэлнэ.

Усны хэмийг багасгахаас гадна орох хугацааг богиносго гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Мөн шүршүүрт орсны дараа чийгшүүлэх тосыг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг санал болгож. Шүршүүрт орохдоо “зөөлөн” бодисоор угаана: үнэргүй, парабен болон хортой бодисын агууламжгүй.

111
ГоёГоё
26
БахархмаарБахархмаар
21
ГайхмаарГайхмаар
21
ХөөрхөнХөөрхөн
11
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *