Таны ууц нуруугаар өвддөг үү? Тэгвэл энэ 3 дасгал тус болно!

2

Ууц нуруугаар хүчтэй өвдөх – насанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь мэдэрч үзсэн өвчин. Ялангуяа суугаа ажил хийдэг хүмүүсийн ууц нуруугаар их өвддөг. Нурууны булчин хэт ачаалал авсны улмаас өвчнийг улам ч хүндрүүлж болзошгүй. Зохих анхаарал хандуулахгүй бол нуруу нугасны хүнд хэлбэрийн өвчинтэй болохыг үгүйсгэхгүй.

Илүүц цаг, мөнгө зарахгүйгээр нуруу, нугасны өвчнийг дарж болох уу? Бидний танилцуулж буй цогц дасгал – нурууны булчинг бэхжүүлж нугасны эрүүл мэндийг хангана.

Эмгүйгээр ууц нурууны өвчнийг дарах цогц дасгалыг бид та бүхэндээ танилцуулж байна. Ердөө 3-хан дасгал…

 

Ууц нурууны дасгал

Энэхүү цогц дасгал нь зөвхөн ууц нурууны өвчинг намдаагаад зогсохгүй амьсгалын замын систем, үе мөчинд сайнаар нөлөөлнө. Дасгалыг өглөө эсвэл оройн цагаар хийж болох бөгөөд хамгийн гол нь өдөр болгон хийх ёстой. Бас гэр бүлийнхнийгээ ч татан оролцуул. Дасгалаа эхлүүлэхээс өмнө тасалгааны агаарыг сольж бие халаах дасгал заавал урьдчилж хийнэ.

 

1. Хажуугийн эргэлт

Нуруугаараа дээш харж хэвтээд гараа хоёр тийш алдална. Хөлийг өвдгөөрөө нугалаад цээжиндээ авчирна. Аажим, огцом хөдөлгөөн хийлгүйгээр өвдгөө шал руу буулгана, нэг баруун тийш, аажим өргөөд зүүн тийш. Энэ үеэр нурууны булчингууд бүрэн ажиллах юм. Өвдгөө буулгаад 5 секунд тэр байрлалдаа байлгана. Дасгалыг тал тус бүрээр 10-12 удаа хийнэ.

 

2. Шөрмөс сунгах дасгал

Стресс, ядаргаа болон нуруу, нугасны бэртэл гэмтлээс үүдэлтэй өвчнийг намдаах үйлчилгээ үзүүлэх дасгал. Нуруугаараа хэвтээд баруун хөлөө 90 хэмийн өнцөг гаргаж өргөнө. Алчуураар хөлийн улнаас тат.

Аажим, огцом хөдөлгөөн хийлгүйгээр хөлөө цээж рүүгээ татаж өвдөгний арын шөрмөсийг сунгана. Эсвэл алчуургүйгээр гараараа татсан ч болно. Дасгалыг зүүн хөлөндөө мөн адил хийнэ.

 

3. Сфинкс

Уг дасгал нь нуруу, нугасны булчинг чангалахад нөлөөлнө. Нуруу илүү уян хатан болж бие эрхтэн бүхэлдээ эрүүлжинэ. Тогтмол хийж чадвал бие махбодийн хариу үйлдэл үзүүлэх хурдыг нэмэгдүүлнэ.

Гэдсээрээ доош харж хэвтээд биеийн дээд хэсгийг тохойгоороо тулж өргөнө. Гарын тавилт бие биетэйгээ параллель байх бөгөөд мөрийг сулласан байна. Толгойг өргөж, хөлийн өсгийг сунгана. Энэ байрлалд хэд хэдэн удаа гүнзгий амьсгал авна. Дасгалыг 5-6 удаа хийнэ.

Хүнд ажлын дараа эдгээр дасгалыг хийхэд бие, сэтгэл тайвширдаг… Нуруу, нугасны булчингийн ачааллыг бүрэн тайлна. Цогц дасгал ердөө 3-хан дасгалаас бүрдэж байгаа хэдий ч үр дүн өндөртэй.

Эрүүл мэндэд тустай эдгээр дасгалыг хадгалаад аваарай, бас найз нөхөдтэйгөө ч сошиал сувгаар хуваалцахаа мартаж болохгүй шүү. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

26
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Гэрэлээ Ганхуяг

  2. Ө. Дээгий

    Ө. Дээгий

    2018/01/07 at 16:02

    Badamaa Ariunbileg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *