Таны арьсан цүнх, гутал, хүрмэнд ямар ч сэв зураас байсан гэж мэдэгдэхээргүй болно

4

Хүлээж байсан хавар маань эхэлсэн ч удаан үргэлжилсэн хүйтэн нь хаврын сайн сайхныг мэдрэхэд саад болсоор. Гадаа дулаахан болоогүй энэ үед хувцас хунараа дулаан улиралд бэлдэх нь хамгийн тохиромжтой үе юм.

Энэ одоо юу вэ? Арьсан цувны маань хамгийн ил харагдах хэсэг дээр томоо гэгч сэв зураас гэсэн “гоёо” байж байх юм. Хаях хэрэг үү? Эсвэл шинэ гутал аваад анхны өдрөө хадаасанд зурчихвал… ийм байдлаар бол зүрх хаагдаж болох юм.

Хэрвээ тусгай крем, лак арилгаж чадахгүй бол тусгай арга хэрэглэх болно доо. Өөрөөр хэлбэл өөрийн гараар “шингэн арьс” хийх болно. Айх хэрэггүй, үүнийг хийх нь бодсоноос амархан бөгөөд дараа хэлэх зарим нэг хязгаарлалт бий гэдгийг л санаж байх хэрэгтэй юм.

 

Засвар хийх “шингэн арьс”

Шингэн арьс гэдэг нь орчин үеийн ойлголтоор бол спирт болон усан суурьт полимерийн холимог юм. Бүтцэд нь каучукийн давирхай, будаг орно. Бэлэн бүтээгдэхүүн байж болох ч зарим нэг саад учирч болох юм.

Эхлээд энэ бодисоо олох хэрэгтэй ба магадгүй худалдаанд танд хэрэгтэй өнгө бүхий “шингэн арьс” байхгүй байж болно. Тэгээд ч ганцхан зураас дарахын тулд бүтэн хайрцаг авах хэрэг байна уу?

Таны хэрэгсэлд яг таарах “шингэн арьс” хийх гэж оролдоод үзье. Үйлдвэрийн шингэн арьс бий болохоос өмнө гутал засварууд энэ аргыг их хэрэглэж байсан юм шүү. Нэг ёсондоо гуталчдын мэргэжлийн нууц гэж хэлж болно.

 

“Шингэн арьс”-ыг өөрийн гараар хийх нь

Танд хэрэг болох зүйл:

  • Ацетон суурь бүхий уусгагч (растворитель)
  • Уусгагчаа тараах пипетк
  • Донор буюу адил хэмжээ, чанарын арьс
  • Хурц хутга, болон тэгшлэгч шпатель

Хийх арга:

1. Донор олох

Таарах өнгө, чанартай арьсны жижиг хэсэг хаанаас олох вэ гэж тархиа гашилгаж байна уу? Зовох хэрэггүй, гутал, цүнх, цувныхаа хүнд үл харагдах хэсгээс жаахныг авахад л болно. Цүнхний болон гутлын дотор тал, цувны зах ханцуйн хүнд харагдахгүй хэсэг, буйдангийн нурууны үл харагдах хэсгээс гэх мэт.

Донор олсны дараа энэ хэсэгтээ ацетон бүхий шингэнээ нимгэн түрхэнэ. Хэдэн секунд хүлээх ба болгоомжтой хусах маягаар авна. Хутганы үзүүр дээр багахан хэмжээний уусмалын хальс маягийн зүйл байх ёстой.

 

2. Гэмтэл арилгах

Гэмтсэн хэсэгт донороо шпателийн тусламжтайгаар жигд тараан хатаагаад зөөлөн алчуураар өнгөлнө.

Энэ арга нь зөвхөн жижиг гэмтэлд л үр дүнгээ өгнө гэдгийг шууд хэлэх хэрэгтэй. Хэрвээ гэмтэл том талбай хамарсан бол үйлдвэрийн “шингэн арьс” хэрэглэх хэрэгтэй болно.

 

Том гэмтэл арилгах

Танд хэрэг болох зүйл:

  • Хэрэгтэй өнгө бүхий шингэн арьс
  • Бийр
  • Спирт
  • Илүүдэл авах шингээгч хэрэгсэл
  • Зөөлөн материал бүхий алчуур

Хийх арга:

1. Эхний ээлжинд өрвийж сэрвийх бүх л зүйлийг авна.

2. Болохгүй бүтэхгүй байгаа хэсэгтээ спирт түрхэнэ.

3. Дараа нь шингэн арьсаа бүх л гэмтсэн хэсэгт түрхэх ба энэ нь эхний давхарга юм.

4. Шингэн арьс хатахыг хүлээлгүй шингэн авах хэрэгслээрээ гадаргуу дээрээс илүүдэл шингэнийг авна.

5. 10-15 минутын дараа дахин түрхэж, илүүдлийг авна. Шаардлагатай бол 3 дахь давхаргыг ч тавьж болно.

6. Гүйцэд хаттал нь хүлээнэ.

Одоо та арьсан эдлэл дээрх сэв зураасыг хэрхэн нуух аргыг мэддэг боллоо. Хэрвээ дээрх аргыг нямбай сайн хэрэглэвэл таны цүнх, гутал, цуванд ямар нэг гэмтэл байсан гэдгийг хэн ч олж мэдэхгүй билээ.

Одоо гутлын мастер “шингэн арьс” хийх талаарх нарийн ширийн ойлголт өгөх видео хичээлийг үзээрэй.

Зарим нэг хязгаарлалтын тухай. “Шингэн арьс” нь зөвхөн гадаргуу бүхий арьсан эдлэлд л тохирох билээ. Ийм гадаргуугүй арьсанд шингэн арьс нь тохирохгүй, өнгө болон бүтцээрээ эрс ялгарна.

“Шингэн арьс нь” хугарсан арьс, үрэгдсэн зэрэг механик гэмтэлтэй арьсанд бас тохирохгүй. “Шингэн арьс” цавуулаг чанаргүй бөгөөд том цоорсон арьсыг нөхөж чадахгүй.

5
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Алтан Цэцэг

    Алтан Цэцэг

    2018/04/01 at 14:33

    Хаана байдаг юм бэ?

  2. Chimgee Erka

    Chimgee Erka

    2018/04/01 at 18:04

    bariul hiih u

  3. Tsendee Jamyandagva

    Tsendee Jamyandagva

    2018/04/01 at 19:03

    Tsunhnii tugjee (soronzon) zasah uu

  4. Tsendee Jamyandagva

    Tsendee Jamyandagva

    2018/04/01 at 19:03

    Tsunhnii tugjee (soronzon) zasah uu

  5. Oinbayar Zorigt

    Oinbayar Zorigt

    2018/04/02 at 00:54

    .

  6. Damba Bayarmaa

    Damba Bayarmaa

    2018/04/02 at 09:19

    zusegdsen tsunh zasah uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *