Засвар хийлгүйгээр гэрээ хэрхэн өөрчлөх талаар алдартай дизайнер нууцаасаа хуваалцлаа

2

Хүндхэн ажлын өдрийн дараа өөрийн орон гэртээ очиж амарч, тайвшрахыг хүн болгон хүсдэг. Сайхан, орчин үеийн, “дулаан” интерьертэй болохын тулд мэргэжлийн хүнд хандаж болох боловч “Гэр, миний гэр хэмээх” номыг бичсэн Дебор Нидлманы зөвлөгөө танд их тус болох болов уу.

Энэ удаа та бүхэнд зориулан таны гэрийг хамгийн таатай газар болгох 10 хэрэгтэй зөвлөгөөг танилцуулъя.

1. Тавилгаа хананаас холдуул

Олон хүн тавилгаа хана дагуулан тавьж алдаа гаргадаг. Хүнд том тавилгаа (буйдан, зөөлөн сандал) өрөөний голд байрлуулах нь харилцах сайхан нөхцөл бүрдүүлэхээс гадна бусад тавилга болох номын тавиур, цэцгийн тавиур, тоглоомын ширээ зэрэгт байрлах зай гаргаж өгдөг байна. Мөн энэ нь зай талбай их харагдуулах нэгэн арга юм.

 

2. Тавилгаа заавал битгий хослуул

Янз бүрийн тавилга нь заавал хоорондоо зохицож байх шаардлагагүй юм. Зөөлөн сандал буйдантай нэг загварынх байх албагүйтэй адил сандал ширээ ч бас ялгаатай байж болно. Туршаад үзэхээс бүү ай, өнгө болон гадаад хэлбэрээр тоглоод үз. Яг таг хосолсон зүйл нь танд индвидуализм дутагдаж байгаагийн нэг илрэл учир ингэх хэрэггүй юм.

 

3. Тавилгын хэт нарийн тэгш хэмийг эвд

Олон тавилга (зөөлөн сандал, гэрэл…) нь хос байж сайхан харагддаг. Жишээ нь сандлыг нэг нэг рүүгээ харж байхаар байрлуулж болох юм. Ингэх нь өрөөнд зохицол, бүрэн бүтэн байдлыг бий болгодог байна. Гэхдээ хэтрүүлж бас болохгүй ба өрөө хэт уйтгартай, хүйтэн болж болзошгүй. Үүнээс зайлсхийхийн тулд өөр хэлбэр, хийц, үйлдвэрлэгчийн ганц ширээ тавихад хангалттай.

 

4. Байрлалаа өөрчлөхөөс бүү ай

Байрлал өөрчлөх нь хуучин эдийг ихээхэн өөр гадаад төрхтэй болоход тусалдаг билээ. Мөн сэтгэл санаанд ч гэсэн байрлал өөрчлөх нь ихээхэн үр нөлөөтэй. Хэрвээ та шинэ тавилга авах гэж байгаа бол дэлгүүр явахынхаа өмнө тавилгын ерөнхий байрлал бүхий зураг гаргах хэрэгтэй. Ийм байдлаар та чухам юу хүсэж байгаагаа мэдэж, тэр нь гэрт тань тохирох үгүйг шууд тодорхойлж болдог билээ.

 

5. Орчноо хөнгөл

Хөнгөн ширээ, сандал, нарийн хөл бүхий зөөлөн сандал зэрэг нь тавилгын зохицлыг ихээхэн хөнгөлж, хэт хөшүүн байдлыг эвдэнэ. Энэ арга нь бас өрөөний зай талбайг нэмэгдүүлж уужим харагдуулдаг сайн талтай юм.

 

6. Гэрэлтүүлэг чухал үүрэгтэй гэдгийг бүү март

Зөв, зөөлөн гэрэл нь ямар ч өрөөг өөрчилж болох бөгөөд өөрийн гэсэн өнгө төрх, стиль бий болгодог байна. Гэрэлтүүлгээ гэрээр нэг тарааж харанхуй булан үлдэхгүй болго. Бүх л төрлийн гэрлийг ашигла. Хамгийн эвтэйхэн хувилбар нь бүрхүүл бүхий жижиг гэрэл, ваар хэлбэртэй ширээний гэрэл эсвэл өөрийн гараар хийсэн гэрэл байх болно.

Зочдын өрөөнд амрах булан, ширээ зэргийг чухам гэрлээр тодотгож өгч болох юм. Мөн гэрэл нь тухайн өрөөний засал чимэглэлийн эхлэх цэг, суурь байж болно. Эхлээд ганц хоёр гэрэл тавиад дараа нь түүндээ тааруулж засвар, загвар төрхөө бий болгоно. Мөн гэрэл хаанаас тусч байгаа нь их чухал ач холбогдолтой: энд бүх зүйл таны өрөөний онцлог, таны өөрийн тань үзэл бодлоос шалтгаалах билээ.

 

7. Үүдний өрөөнд хангалттай зай байх ёстой

Үүдний өрөөнөөс танай гэр эхэлдэг. Энэ нь хамгийн их ажиллагаатай өрөө гэж хэлж болох бөгөөд олон зүйл хадгалагдсан байдаг билээ. Агуулах болгож хувиргахгүйн тулд хадгалах тусгай байр сав бодох хэрэгтэй. Янз бүрийн хайрцаг, сав, сагс, дэгээ, аяган сав гэх мэт. Эдгээр нь түлхүүр, нүдний шилнээс эхлээд гутлын сойз хүртэл зүйлийг хадгалахад сайн тохирно. Мөн үүнтэй зэрэгцэн танай гэр орон, өрөө тань цэвэрхэн дулаахан , сэтгэл шингэсэн харагдах билээ.

 

8. Бүх өрөөнд өнгөний зохицол бий болгох хэрэгтэй

Хэрвээ нэг өрөө тань ногоон туяатай ханын цаастай бол мөн иймэрхүү өнгөтэй тавилга, эд зүйлийг өөр өрөөнд тавь. Энэ нь бүх л өрөөг хооронд нь холбож, нэгэн цогц зүйл болгож харагдуулдаг байна.

 

9. Гоёлын дэр тавь

Гэрийн тохь тухад хамгийн их нөлөөлдөг зүйл бол дэр юм. Дэрийг зөөлөн сандал, буйдан дээр хэмжээнээс нь хамааран тавина. Зөөлөн дэрэн дээр нь хүрч, хэвтэхэд таатай байх ёстой. Хатуу, том дэр худалдаж авах хэрэггүй – ийм дэр нь гэрийн тохь тухыг алдагдуулж харагдана. Хэрвээ гэрт буйдан, зөөлөн сандал байгаа бол дэр заавал байх ёстой гэсэн энгийн дүрмийг баримтал.

Гэртээ тохь тух нэмэх өөр санаа, арга байна уу? Байгаа бол сэтгэгдэл дээр бичээрэй.

19
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *