Амны эвгүй үнэрийг 2-хон минутанд арилгах бэлдмэл

1

Амны эвгүй үнэрийг тэр болгон амархан арилгаж чадахгүй. Дэлгүүрийн лангуун дээр амны үнэр дарах төрөл бүрийн бодис, оо байх хэдий ч үнэтэй эсвэл химийн бодисоор дүүрэн бүтээгдэхүүнүүд л байна.

Энэ удаад амны эвгүй үнэрийг ор мөргүй арилгах энгийн аргыг танилцуулах гэж байна.

Орц:

  • 2 нимбэг
  • 1 стакан бүлээн ус
  • Хагас хоолны халбага цинамон
  • 1 цайны халбага бикарбонат натри буюу амны хужир
  • 1 цайны халбага зөгийн бал

Хийх арга:

Нимбэгийн шүүс,  цинамон, бикарбонат натри болон зөгийн балаа шилэн саванд хийж хутгаад дээрээс нь бүлээн усаа хийж сайтар сэгсрээрэй. Хэдэн минутын турш уг бэлдмэлээр амаа зайлна.

Нэгдүгээрт, цинамон амны эвгүй үнэрийг ялгаруулах нянг устгана. Хоёрдугаарт, зөгийн бал нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, эцэст нь бикарбонат натри нь шүд цайруулна. Нимбэг нь уг бэлдмэлийн тааламжтай амтыг бий болгохоос гадна нян устгах үйлчилгээ үзүүлнэ.

20
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Энхтунгалаг

    2017/08/07 at 13:42

    цинамон гэж юу бэ хаана байдаг юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *