Хуучин цахилгаан барааны оpшуулгын газар буюу устгалын хэсэгт юу болж өрнөдгийг харуулсан гэрэл зургууд

0

Орчин үед шинэ техник худалдан авахад хуучнаа өгөөд ямар нэгэн хямдрал урамшуулал авдаг болоод байгаа билээ. Танд хэрэггүй болсон тэр хуучин хогийг яадаг бол гэж бодож үзсэн үү? Хуучин техникийг эд анги болгоноор нь жижиглэн салгаад өөр цахилгаан хэрэгсэл эсвэл техник үйлдвэрлэхэд ашигладаг байна. Цахилгаан хэрэгслийг сүүлчийн замд нь хэрхэн үдэж байгааг сонирхохыг урья.

Цахилгаан хэрэгслийн хог хаягдал ялгах Coopermiti агуулахын ажилтан техникийг хүлээн авч ялгана, Сан-Паулу, Бразил

travelask.ru

 

Хуучин утсыг эд ангиар нь салгаж байна

travelask.ru

 

Бордо дахь Ecomicro компанийн агуулахад цугларсан хуучин компьютерын дэлгэц, Франц

travelask.ru

 

Хуучин техникийг дахин боловсруулах үйлдвэр, Буэнос-Айрес, Аргентин

travelask.ru

 

Подвосковье дэх “Экополис” корпорацийн харьяа “Экотехпром” үйлдвэр

travelask.ru

 

Дахин боловсруулахад гологдохооргүй платуудыг ажилтан салгаж авч цэгцэлж байна, Таоюань, Тайвань

travelask.ru

 

Re-Tem Corp корпорацийн агуулахад хуримтлагдсан хуучин утаснууд, Токио, Япон

travelask.ru

 

Хятадын нэгэн үйлдвэрт цугларсан зайнуудыг ялган савлажээ

travelask.ru

 

Энэтхэгийн цахилгаан хог хаягдал боловсруулах нэгэн үйлдвэрт

travelask.ru

 

Дахин боловсруулалтад ороход бэлэн болсон процессорын чипүүд, Токио

travelask.ru

 

Тайванийн хуучин компьютерын эд ангийг дахин боловсруулах бас нэгэн үйлдвэр

travelask.ru

 

Москвагийн ойролцоо байрлах “Экотехпром” үйлдвэрт цугларсан хуучин угаалгын машинууд. Бүгдийг нь эд анги болгоноор нь салгаж дуусжээ

travelask.ru

 

Хятадын нэгэн үйлдвэрийн ажилтан хуучин зурагтуудыг дахин боловсруулалтад оруулахаар бэлдэж байгаа нь

travelask.ru

 

Агуулахын ажилтан хуучин дэлгэцүүдийг дараагийн боловсруулалтад оруулахаар сагслан бэлдэж байна, Сан-Паулу

travelask.ru

Таны амьдарч байгаа газар trade-in аян зохиогддоггүй байж болно, гэхдээ хуучин цахилгаан хэрэгсэл, техник хүлээж авдаг цэг ажиллаж л байх ёстой. Эвдэрхий зурагтаа шууд хогийн саванд хийхээс хавьгүй дээр арга юм шүү. Учир нь аливаа цахилгаан хэрэгсэл ямар нэг хэмжээгээр хорт бодис ялгаруулж байдаг тул байгаль орчинд хор уршиг тарьж болзошгүй. Зориулалтын цэгт тушаасан техникийг үйлдвэрийн аргаар ялгаж дараагийн шинэ техникт ашиглах боломжтой юм.

5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *