Ямар ч өр зээл тавилгүй хэрхэн томоохон худалдан авалт хийх вэ? Тооцоотой хүмүүсийн хэрэглэдэг 13 арга

3

Бидний орлого нэмэгдэхийн хэрээр зарлага ч бас нэмэгддэгийг та анзаарсан байж таарна. Ингэснээр цаг үргэлж мөнгө цааш нь хийж хадгалж байх хүсэл маань холын зүйл хэвээр байсаар. Үүний шалтгаан нь бидний мөнгөө зөв зарцуулж чаддаггүйтэй холбоотой юм.

Энэ удаа танд сонирхуулах зөвлөгөө маань эхлээд тэнэг зүйл мэт санагдаж болох ч огт утгагүй зүйл биш юм шүү.

Таныг хэмнэлттэй байхад тань сургах 13 зөвлөмж.

1. Зурагтаа унтраа

Зурагтаа унтраа гэсэн зөвлөгөө маань арай хэтэрхий туйлширсан мэт санагдаж болох ба харин цөөхөн асааж байх нь хэнд ч гай болохгүй билээ. Ингэснээр таны амьдралд нөлөөлөх рекламын тоо эрс багасан түүнийг даган зардал ч багасах болно.Үүнээс гадна танд илүү чөлөөт цаг зав гарч түүнийгээ өөрийн бизнес, гадаад хэл үзэхэд зарцуулах хэрэгтэй ба дээр нь цахилгааны зардал ч багасна гэдгийг санаарай.

 

2. Баярын худалдааг баяр дууссаны дараа хий

Баярын үеийн бужигнааны дараа тухайн баяр наадамтай холбоотой янз бүрийн бэлэг худалдаж авах сайхан боломж гарч ирдэг байна. Жишээ нь шинэ жилийн тоглоом, гоёлыг худалдаж аваад дараагийн шинэ жилээр хэрэглэж болно. Энэ аргаар төрсөн өдрийн бэлгийг ч бэлдэж болох ба учир нь таны хүүхдийн төрсөн өдөр болох яагаа ч үгүй боловч та хямдралтай, хүүхдийн тань дуртай эвлүүлдэг тоглоомыг хямдралтай үнээр худалдаж авснаар та гэр бүлийнхээ төсвийг ихээр хэмнэх болно.

 

3. 30 хоног гэсэн дүрмийг хэрэглэж сур

Энэ дүрмийн ачаар та сэтгэлийн хөөрөл бүхий худалдан авалт хийхээ болино. Та ямар нэг зүйл худалдаж авмаар бол (ялангуяа төлөвлөгөөнд ороогүй том худалдан авалт бол) худалдаж авалгүй өөртөө бодох хугацаа болох 30 хоног гарга. Ихэнх нөхцөлд сарын дараа өнөө худалдаж авах гээд байсан зүйл маань тийм ч чухал зүйл биш сэт санагдах болсон байдаг.

 

4. Хоолны цэсээ долоо хоногоор гарга

Дараа долоо хоногийн хоолны цэсийг гаргахыг хичээх хэрэгтэй ба энэ нь таныг чухам юу худалдаж авах вэ гэдгийг тодорхойлоход тусална. Мөн хоол хүнсээ бэлдэхэд тусалж, хоолны тэнцвэр сайжран, урьдчилж бодоогүй, илүү зардал гаргах худалдан авалт хийхгүй байхад дэмтэй юм.

 

5. Хурд хэтрүүлж хэрэггүй

Хурдан явах дуртай хүмүүс шатахуунд маш их мөнгө төлж байдаг билээ. Мөн хурдан явах нь ихээхэн хэмжээний торгууль хүлээх нөхцөл болно. Тиймээс та хурд хэмжигчээ өөрөөр харах хэрэгтэй ба ингэснээр төсөвт тань хэрэгтэй, таны аюулгүй байдалд ч чухал билээ.

 

6. Жилд нэг удаа төлбөрийн баримтуудаа эргэн харж байх хэрэгтэй

Жилд нэг удаа гар утасны үйлчилгээний төлбөр, интернет, ТВ зэргийн төлбөрийг эргэн харж байх хэрэгтэй. Шинэ хүнд тэдгээрийн үйлчилгээ байнга хямд байдаг учир магадгүй та хамгийн буруу, үнэтэй үйлчилгээ авч байгаа юм биш биз?

 

7. 10 секундын дүрэм баримтал

Та худалдан авах зүйлийн жагсаалтгүй гарсан бол илүү зүйл худалдан авахаас зайлсхийхэд тань 10 секундын дүрэм тус болно. Та ямар нэг хүнс, бараа сагсандаа хийхийн өмнө 10 секундын турш танд энэ үнэхээр хэрэгтэй юу гэдгийг бодох хэрэгтэй. Хэрвээ эргэлзээ байсаар байвал буцаагаад байранд нь юу ч бодолгүй тавьсан нь дээр.

 

8. Цалингаа авсны дараах 3 хоногт худалдан авалт бүү хий

Цалингаа авсны дараах 3 хоногт мөнгө бүү зар. Чухам энэ хугацаанд хүмүүс сэтгэлийн хөөрлөөр их худалдан авалт хийдэг билээ. Өөрт хэрэгтэй зүйлийг урьдчилан авч байх нь дараагийн удаа талх авахаар дэлгүүр яваад төлөвлөөгүй бөөн зардал гаргахаас сэргийлнэ.

 

9. 5 дугтуйны зарчим хэрэглэж сур

Хэрвээ та ямар нэг төсөвт яг таг багтаж байх шаардлагатай бол сарын бүх орлогоо 5 адил хэсэгт хуваан дугтуйнд хийнэ. Нэг долоо хоногт та зөвхөн нэг дугтуй зарах ёстой. 5 дахь дугтуй нь ямар нэг төлөвлөөгүй зайлшгүй зардал гарах хэрэгтэй үед хэрэглэх ба ийм зүйл үгүй бол хадгаламж болно.

Хэрвээ та том худалдан авалт хийхээр бол үүнд зориулсан зардлаа тусад нь ялгасны дараа 5 дугтуйны төсөв хийх хэрэгтэй.

 

10. Карпулинг хэрэглээд үз

Хэрвээ таны ойролцоо цуг ажилладаг, тантай ойрхон ажилладаг таньдаг хүн байдаг бол ээлжлэн машинаар ажилдаа явж байхаар тохиролцох гээд үз. Ингэж чадвал та хоёр машиныхаа элэгдлийг 2 дахин багасгахаас гадна шатахуунд зарцуулах мөнгөө ч хоёр дахин бууруулах билээ.

 

11. Машиныхаа агаар шүүгчийг цэвэрлэн дугуйныхаа хийг нэм

Зөвшөөрсөн хэмжээнээс 0,1 атмосфер бага хэмжээ нь шатахуун зарцуулалтыг 1 %-иар ихэсгэнэ. Дугуйны хийг сайн байлгаснаар та ихээхэн хэмжээний шатахуун хэмнэж чадах билээ. Үүний тулд зөвшөөрсөн хэмжээний дугуйн хийний хэмжээг заавар дээрээс харж хэрэгтэй хэмжээ хүртэл хийгээ нэмж байгаарай.

 

12. Худалдан авалтыг эмэгтэйчүүд л хийг

Судалгаагаар эрчүүд илүү их сэтгэлийн хөөрлөөр худалдан авалт хийх бөгөөд үүндээ харамсах нь ч бага гэнэ. Тиймээс хэрвээ та зээлээ хурдан төлөх эсвэл гэр бүлээрээ аялалд явахыг хүсэж байвал эрчүүдээ ганцааранг нь дэлгүүр явуулах хэрэггүй юм.

 

13. Танилууд харилцан туслалцах

Хүн болгон бусдад хэрэгтэй ямар нэг зүйлийг хийж чаддаг. Тэгвэл үүнийг яагаад хамгийн ашигтайгаар хэрэглэж болохгүй гэж? Жишээ нь та компьютер сайн мэддэг бол найздаа түүнийг нь засаж, шинэ программ суулгаж өгөөд харин тэр хуульч найз тань танд аливаа бичиг цаасны зүйлд чинь тусалж болох юм.

29
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Tsetsegmaa Munkhbat

    Tsetsegmaa Munkhbat

    2018/04/16 at 13:14

    Мөнхбат Отгонбилэг

  2. Tsetsegmaa Munkhbat

    Tsetsegmaa Munkhbat

    2018/04/16 at 13:14

    Мөнхбат Отгонбилэг

  3. Tsetsegmaa Munkhbat

    Tsetsegmaa Munkhbat

    2018/04/16 at 13:14

    Мөнхбат Отгонбилэг

  4. Test comment шүүлтүүр байна уу?

    2018/04/20 at 11:09

    новш nowsh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *