Хиймэл оюун ухаан энэ дэлхий дээр огт байдаггүй, оршдоггүй хүмүүсийн дүр төрхийг бүтээжээ

1

Роботуудыг бүтээлч байж чадахгүй гэж хэн хэлээ вэ? Хиймэл оюун ухаан дан ганц шинжлэх ухааны зөгнөлт кинонд гарах биш, яг энэ цаг мөчид дэлхий дээр бодитоор хэрэгжиж эхлээд байна. “NVIDIA” судлаачид эдгээр зургуудыг нийтэлсэн ба тэд боловсорсон хиймэл оюун ухаан (Generated Artificial Intelligence) ашиглаж, хүмүүсийн зургийг гаргаж авсан байна – хачирхалтай нь эдгээр зургуудын эзэд энэ дэлхий дээр амьдардаг хүмүүс биш аж.

Image credits: Tero Karras, Samuli Laine, Timo Aila

“The Verge” эх сурвалжийн мэдээллэж байгаагаар боловсорсон хиймэл оюун ухааныг анх 2014 онд танилцуулж байжээ. Энэ технологийг гаргаж авсан хүмүүсийн зургууд бүрсгэр бас хар цагаан өнгөтэй байсан байна. Түүнчлэн бодит хүмүүсийн царайтай адилхан харагдаж байсан ба эдгээр зургуудыг үзсэн хүмүүс амьд хүний зургаас ялгаж чадахгүй байсан гэнэ.

Судлаачид энэхүү гайхалтай технологийн тусламжтай гаргаж авсан зургуудаа ашиглан, цоо шинэ хүмүүсийг бүтээжээ. Үүнийг хийхийн тулд 8 долоо хоног зарцуулсан байна.

“А загвар дээр суурилсан хүмүүсийн царай”

Энэхүү хувьсал авчирсан технологийг дан ганц хүний нүүр царайн дээр ашиглаагүй ба 2014 онд “IKEA” компани каталогийн зургуудаа уг технологиор боловсруулж байжээ. Бусад технологийн адилаар хиймэл оюун ухаанд ч бас сөрөг үр дагавар бий. Хүмүүсийн царай, тавилга, машин болон үл хөдлөх хөрөнгө гэх мэт зүйлсийн зургийг энэ технологийн тусламжтай авч болох юм бол ирээдүйд гэрэл зурагчид юу хийх вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм.

“Эдгээр өгөгдлийн цогцуудыг 70М – унтлагын өрөө, муур болон 42М – машинуудыг ашиглан авчээ”

Хиймэл оюун ухаан хүний дүр төрхийг хэрхэн бүтээдэг вэ?

12
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tuya Uka

    Tuya Uka

    2018/12/22 at 06:19

    Big lie

  2. Az Jargal Azaa

    Az Jargal Azaa

    2018/12/23 at 16:36

    Zurga dotor manai hajuu hashaanii Baldan egch hvvteige bna ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *