Та ч бас энэ алдааг гаргадаг уу? Гэрээ цэвэрлэхдээ бидний анзааралгүй өнгөрөөдөг 7 газар

3

Бүх зүйлийг цэвэрлэж, цэвэр цэмцгэр байх дуртай хүмүүс олон байдаг. Тэд гэрийнхээ тоос татсан бүх булан тохой, нүх сүвийг арчиж, аяга тавгаа гялалзтал нь угаахаас гадна буйдангийн доод хэсгийн тоосыг соруулахаа ч мартдаггүй. Тэгвэл гэр орноо цэвэрлэх дургүй, цэвэрлэх гэхээр залхуурдаг хүмүүс ч бас бий. Та гэрээ цэвэрлэдэг ч бай, үгүй ч бай, бидний анзааралгүй өнгөрөөснөөс болж тоос шороотой, бохир хэвээрээ үлддэг газруудыг мэдээд авахад илүүдэхгүй биз ээ.

Цэвэрлэхээ мартдаг газрууд

1. Гарниз болон хана

Тоос нь зөвхөн хэвтээ гадаргуу дээр төдийгүй босоо шугам дээр ч тогтдог. Ханыг тогтмол соруулж байх хэрэгтэй, мөн гарнизыг чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ – танд түшиж тулах зүйл байх эсэх нь хамаагүй.

f2.8 / Shutterstock.com

 

2. Шүршүүрийн хөшиг

Би угаалтуур, ванн, 00-ын хоолой, плита зэргийг тогтмол угаадаг. Харин шүршүүрийн хөшгийг тэр бүр угаадаггүй. Ариун цэврийн шаардлага хангахгүй байх нь энэ газарт бактери үржихэд хүргэж, аюултай болгоно. Бүлээн, чийглэг газар тоос шороо тогтох нь мөөгөнцөр үүсэх үндэс болдог байна.

Шүршүүрийн даавуун материалтай хөшиг арай аюул багатай байдаг. Дундаж температурт сардаа нэг удаа угааж байхад болно. Угаасны дараа угаалгын өрөөний хаалгыг онгорхой орхих хэрэгтэй ба ингэснээр хөшиг илүү сайн хатна.

aliexpress_girl_power / instagram

 

3. Агааржуулалтын хоолой

Маш цөөхөн хүн л агааржуулалтын хоолойд анхаарал хандуулдаг. Агааржуулалтын хоолой тоос шороогоор дүүрч, бөглөрсөн байдаг тул энэ хэсгийг тогтмол цэвэрлэх байх хэрэгтэй.

 

4. Гэрийн ургамал

Гэр доторх ургамлыг цэвэрлэж байх ёстой гэдгийг та мэдэх үү? Зөвхөн услаад л орхиж болохгүй. Навчийг нь чийгтэй даавуугаар зөөлөн арчих хэрэгтэй. Мөн хатаагчийг сэрүүнээр үлээлгэж, тоос шороог нь авч болно.

masha_magnolia / instagram

 

5. Гэрлийн унтраалга

Магадгүй танай гэрийн гэрлийн унтраалгууд бохир харагдахгүй байж болно, гэхдээ энэ хэсэгт их хэмжээний бактери үржсэн байдаг. Тиймээс тогтмол арчиж, цэвэрлэж байх ёстой.

 

6. 00-ын ард тал

Та 00-ын ард талыг ер нь угаадаг уу? Угаадаг бол тийм ч олон удаа биш байх. Тоос шороо болон бактери ихэвчлэн хүний нүдэнд бага өртдөг газруудад байдаг гэдгийг мартаж болохгүй.

 

7. Угаалгын өрөөний эд зүйл

Шүдний сойз тогтоогч болон савангийн хайрцгийг угаахаа бүү мартаарай. Мөн та шүдний сойзоо хэрэглэхгүй байсан ч гэсэн тогтмол угааж байх хэрэгтэй.

Ихэнх гэрийн эзэгтэй нар дээр дурдсан газруудыг цэвэрлэхээ мартдаг. Аз болоход бид танд энэ талаар сануулж хэллээ. Энэхүү хэрэгтэй мэдээг найзуудтайгаа хуваалцахаа бүү мартаарай.

20
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Далай Алтан

    Далай Алтан

    2018/12/22 at 16:43

    Гэрээ цэвэрлэх Гэрийн даалгавартай сануулсанд баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *