Ази хүмүүс яагаад бусдаас илүү удаан хөгширдөг вэ? Үүнийг шинжлэх ухааны зүгээс дараах байдлаар тайлбарлажээ

0

Хүмүүсийн хөгшрөлт хурдан, удаан харилцан адилгүй явагддаг боловч ази гаралтай хүмүүс харьцангуй удаан хөгширдөг мэт харагддаг нь нууц биш билээ. Судалгаагаар ч ази гаралтай бүсгүйчүүд өөрсдийн эрүүл мэнд, урт наслалтандаа сэтгэл хангалуун байдаг нь тогтоогдсон байдаг. Тухайлбал, Япон улсад 1500 хүн тутмын нэг нь 100 буюу түүнээс дээш настай хүн байдаг бол Хятад улс xөхний хорт хавдраар бүсгүйчүүд өвчлөх явдал маш бага байдаг. Энэ нь ямар шалтгаантай тухай манай сайт уншигч танд энэхүү нийтлэлээрээ хүргэхээр бэлдлээ.

Тэдний нүүрний ясний бүтэц удаан хөгшрөхөд нөлөөлдөг

© unsplash.com, © unsplash.com

Нас ахих тусам хүний яс хэврэгшиж болон зөөлөн эд багасч байдаг. Харин ази хүмүүсийн хувьд хацар хэсгийн яс томтой, нүдний алим том байдаг тул үрчлээс суух магадлал бага байдаг аж. Улмаар арьс суларч унжих байдал нь Кавказ төрхтэй хүмүүсийг бодвол эрс өөр харагддаг байна.

 

Ази хүмүүсийн арьс нарны туяанд харьцангуй сайн дасан зохицсон байдаг

© pexels.com, © pexels.com

Арьсны өнгө нь хөгшрөх үйл явцад шууд нөлөөгөө үзүүлж байдаг ажээ. Тухайлбал арьсан дахь меланиний хэмжээ их байх тусам үрчлээс үүсгэж, хөгшрөлтөд хүргэдэг нарны туяаны сөрөг нөлөөнд хүний арьс бага автдаг байна.

Ази гаралтай хүмүүсийн хувьд арьсан дахь меланиний хэмжээ хамгийн их, арьсны үрчлээг бага харагдуулахад туслах зузаан дермис давхаргатай байдаг байна. Түүнчлэн арьсан дахь меланиний хэмжээ нь нэмэгдэж байдаг ажээ.

 

Хөгшрөлт удаан явагддаг нь ази хүмүүсийн гентэй холбоотой

© Oxfam America / Wikimedia Commons, © Mandalorian / Disney+

Метузела гэж нэрлэгддэг ген нь нарны болон бусад хүчин зүйлсээс үүдэлтэй арьсны гэмтлийг нөхөн сэргээх үүрэг хүлээдэг байна. Судалгаагаар энэхүү ген нь Ази болон Латин гаралтай хүмүүст хамгийн их хэмжээтэй байдаг аж. Харин хар арьст бүсгүйчүүдэд Ази болон Латин гаралтай хүмүүст байх генийн тоогоос хоёр дахин бага, цагаан арьст бүсгүйчүүдэд хар арьст бүсгүйчүүдэд байх генийн тооноос хоёр дахин бага хэмжээтэй байдаг нь тогтоогджээ.

 

Ази бүсгүйчүүдийн амьдралын хэв маяг хөгшрөлтөнд нөлөөлдөг

© chiling.lin / Instagram, © Gareth Cattermole / Getty Images Entertainment / Getty Images

Хөгшрөлт нь жам ёсны болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр харилцан адилгүй явагддаг. Авч буй шим тэжээл, арьс арчилгаа, дадал зуршил зэрэг нь хөгшрөлт хэрхэн явагдахад маш том нөлөө үзүүлж байдаг ажээ. Тухайлбал, ази хүмүүсийн хэрэглэдэг хүнсийг барууны хүмүүсийн хэрэглэдэг хүнстэй харьцуулахад илүү их хүнсний ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүн, халуун ногоо зэрэг хавьгүй эрүүл, чанартай байдаг тул хөгшрөлт удаан явагдах энгийн шалтгаан болдог байна.

Түүнчлэн ази гаралтай хүмүүс нарны хэт ягаан туяанаас арьсаа маш сайн хамгаалж чаддаг төдийгүй, тэдний сонгож хэрэглэдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь бохирдол болон хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй байх хандлагатай байдаг ажээ.

 

Бонус: Ази гаралтай хүмүүсийн гадаад төрх хүүхэдтэй ижил байдаг

© unsplash.com, © unsplash.com

Дугуй царай, өндөр хөмсөг, уруулын хэлбэр, том хацар гэх мэт нялх хүүхдэд илэрч харагддаг шинж тэмдгүүд ази гаралтай хүмүүст насанд хүрсэн хойно нь ч хадгалагдан үлддэг. Ийнхүү хүүхдийг тодорхойлдог дээрх шинж тэмдгүүд нь бусдаас илүү залуу мэт сэтгэгдэл төрүүлэх үндэс болдог байна.

Та насандаа харагддаг уу? Хүмүүс таныг наснаасаа хөгшин харагддаг гэдэг үү эсвэл залуухан харагддаг гэдэг үү?

15
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *