Ордуудын сахиус болох тасалгааны цэцэгс. Одоо надад ямар цэцэг хэрэгтэйг сайн мэдэж авлаа!

3

Саяхан найз бүсгүйнхээ гэрт зочилж очсон юм, тэгсэн аварга том гүйдэг хаалгатай шкаф аваад тавьчихаж. Саяхан л өдрийн хоолоо арайхийж залгуулж байна гэж тэр гомдоллож байсан юм. Тэгээд хаанаас гэнэт ийм их орлоготой болчихов гэж би өөрийн эрхгүй түүнээс асуулаа. Найз маань саяхан мөнгөний мод худалдаж авсан байжээ.

Зурхайн ордуудын сахиусанд зөвхөн чулуу эсвэл мод л байна гэж ойлгож болохгүй юм байна, мөн савтай тасалгааны цэцэг ч байж болох ажээ. Найзын минь авсан тасалгааны цэцэг нь материаллаг эд баялаг нэмэгдүүлэхэд нөлөөлж, хамгийн гол нь – түүний төрсөн ордод тохирчээ.

Тасалгааны цэцэг нь эзнийхээ зан чанарыг өөртөө шингээдэг гэж үздэг, мөн бидний төрсөн ордуудын зан чанарыг ч шингээж эзэндээ ивээлтэй байдаг гэж үздэг байна.

Ордуудад тохирох тасалгааны цэцэг

© DepositPhotos

Таны төрсөн өдөрт тохирох тасалгааны цэцгийг танд танд танилцуулахаар бэлдлээ. Надад хатан бегони тохирно гэж хэзээ ч бодож байсангүй.

 

1. Хонь

Хонины ордыг Улаан нүдэн гариг ивээл доороо авч явдаг. Галт гариг энэ ордод төрсөн хүмүүсийг эр зоригтой байлгах тул тэдэнд өргөстэй бас урт иштэй цэцэг илүү тохирох ажээ.

Хэрвээ та 3 дугаар сарын 21-нээс 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн бол хатан бегон болон гэрэлтэх эхмей цэцэг гэртээ ургуулаарай.

Мөн тасалгаандаа энэтхэг азали эсвэл японыг ч тарьж болно.

 

2. Үхэр

4 дүгээр сарын 21-нээс 5 дугаар сарын 21-ний өдрүүдэд төрсөн хүмүүсийг Сугар гариг ивээл доороо авсан. Гоёмсог, бүдүүн бөгөөд богино иштэй цэцэгс тэдэнд тохиромжтой. Үхрийн ордныхны материаллаг эд баялаг, эрүүл мэндийг персийн цикламен цэцэг тэтгэх ажээ.

Мөн узумбрийн нил цэцэг ч байж болно.

 

3. Ихэр

Энэ ордод тохирох ургамал нь том далбагар навчтай, унжсан хэв маягтай байна – энэ бол 5 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүмүүст бэлэглэх цэцгийн баглаа. Арчилгаа багатай цэцэг илүү тохиромжтой ажээ.

Тилландси – бараг хөрс ч хэрэггүй цэцэг хамгаас илүү тохирно.

Мөн хлорофитум нь эрүүл мэндийг дэмжиж гэрт байгаа сөрөг энергийг арилгаж уур амьсгалыг сайжруулна.

 

4. Мэлхий

6 дугаар сарын 22-ноос 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд төрсөн хүмүүс усны хүчтэй холбоотой, тэднийг Сар ивээлдээ авчээ. Энэ ордынхонд тохирох ургамал нь усалгаа их шаардлагатай цэцэг багтана.

Мэсоны бегони тэдэнд тохирох бэлэг. Уг ургамал сэтгэл санаагаар унасан үед уур амьсгалыг сайжруулах ажээ.

Харин гүнжийн нулимс сэтгэл санааг сэргээж танилын хүрээг тэлэхэд нөлөөлнө.

 

5. Арслан

Хүч бяртай Арсланг Нар удирдан ивээлдээ авсан – тиймээс тод, хурц гоёмсог өнгөтэй цэцэг тэдэнд илүү тохирно. 7 дугаар сарын 21-нээс 8 дугаар сарын 21-ний өдрүүдэд төрсөн хүмүүс хятад сарнай гэртээ байлгахыг зөвлөж байна. Уг цэцэг нь танд амжилт, үнэнч хайр дурлалыг авчирна.

Калла цэцэг ч гэсэн таны гэрт сайхан ургана гэдэгт найдаж болно.

 

6. Охин

Охины ордныхон эрүүл саруул бие махбодиороо бусдаас онцгойрдог, тэдний оюун ухааны чадамж ч өндөр – тэдний сахиус болох цэцэг ч мөн адил. 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 21-ний өдрүүдэд төрсөн хүмүүс цаанаасаа ургамалд маш их хайртай байдаг. Сингониум шинэ нөхцөл байдалд дасан зохицоход тусална, мөн сэтгэл санааг тайвшруулна.

Драцен цэцэг нь зорилгодоо хүрэхэд туслах эрч хүчээр сэлбэж өгөх ажээ.

 

7. Жинлүүр

Тасалгааны цэцэг нь түншийн харилцааг гүнзгийрүүлэх, алиаа зүйлийн нарийн утга учрыг ойлгоход тусална – энэ бол 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүмүүст хамаарна. Энэ ордыхон гоо сайхан Сугар болон чанд хатуу Санчир гаригийн ивээлд багтсан тул декабрист буюу зигокактус цэцэг илүү тохиромжтой.

Фаленопсис цахирмаа хайр дурлалын харилцааны тэнцвэрт байдлыг хангахад тусална.

 

8. Хилэнц

Хилэнцийнхнийг Дэлхий ван болон Ангараг гариг ивээлдээ авчээ. Тийм учраас 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд төрсөн хүмүүст тасалгааны цэцэг зүүдний тайлал хийхэд тусалдаг байна. Хилэнцийнхэнд ихэвчлэн стапели илүү тохирно.

Мөн дурын кактусыг гэртээ эмээх зүйлгүй ургуулж болох ажээ.

 

9. Нум

Нум (11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 22-ны өдрүүд)–ын ордыхон аялах дуртай, алс холын бүх зүйл тэдний сонирхлыг татна, арга ч үгүй дээ яагаад гэвэл тэднийг Бархасбадь гариг ивээлдээ авчээ. Цитрус амт болон үнэр тэднийг өөрийн эрхгүй татдаг, энэ нь Бархасбадь гаригийн дуртай амт юм шүү дээ.

Арчилж байгаа цэцгээрээ дамжуулж өөр бусад улс орнуудын зан заншил, түүхтэй танилцдаг орд бол Нумынхан. Нимбэгийн мод нь амжилт авчрахаас гадна мэдлэгээ өргөжүүлэхэд туслах ажээ.

Бонсай амьдралдаа ухаан сууж, хүмүүсийг илүү сайн танихад нь тусална.

 

10. Матар

Санчир гариг Матрын ордыг удирддаг бөгөөд 12 дугаар сарын 23-наас 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд төрсөн хүмүүсийг тайван зан чанараар шагнажээ. Тиймээс тэдэнд шулуун бөгөөд богино иштэй цэцэг тохирно. Матрын ордынхонд мөнгөний мод илүү тохиромжтой гэж үзнэ.

Харин драцен цэцэг бусдын хэл ам, стресс болон замбараагүй бодлоос хамгаална.

 

11. Бумба

Энэ ордынхон шинэ зүйл бүтээхийг хүсэж явдаг, ямар нэгэн этгээд бөгөөд бусдаас онцгой санаа тэдэнд байнга төрнө.

Тиймээс Бумбынханд тэдний этгээд санаа оноог баяжуулахад туслах цэцэг тохирно. 1 дүгээр сарын 21-нээс 2 дугаар сарын 19-ний өдрүүдэд төрсөн хүмүүс ойм буюу папаротник цэцгийг гэртээ бас ажил дээрээ таривал зохимжтой.

Харин пуанестти гэрийн уур амьсгалыг баяр хөөрөөр цэнэглэхээс гадна нууц авьяасаа илрүүлэхэд нь тусална.

 

12. Загас

2 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 20-ны өдрүүдэд төрсөн Загасны ордынхон сэтгэлийн гэгээрлийн эрэлд гардаг. Сугар гариг энэ ордынхныг ивээлдээ авсан, азали цэцэг дотоод сэтгэлийн тайтгарлыг олоход нь туслах ажээ.

Мөн аквариумын бүхий л төрлийн ургамал Загасны ордныхонд тохирно.

 

Зөвлөгөө

Тасалгааны цэцэг болгон өөрийн гэсэн давуу талтай бөгөөд онцгой арчилгаа шаардана. Эзэндээ ээлтэй байх цэцэг маш их. Тасалгааны цэцэг нь гэр орны уур амьсгалыг сайжруулахаас гадна эрүүл мэндэд тустай, мөн дотоод сэтгэлийн тайвшрал авчирдаг.

Танд нийтлэл таалагдсан уу? Найз нөхөдтэйгөө бидний нийтлэлийг хуваалцаарай, тэдэнд ч гэсэн таалагдана гэж найдаж байна.

32
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tsómi Sansarbaatar

    Tsómi Sansarbaatar

    2019/02/20 at 11:13

    urgelj shineleg goy medeelel oruuldagt bayrlaj yvdag shu??

  2. Dumaa Dulamsvren

    Dumaa Dulamsvren

    2019/02/20 at 13:31

    Оортоо хэрэгтэй цэцэгээ мэдэж авлаа баярлалаа

  3. Seegii Selenge

    Seegii Selenge

    2019/02/20 at 17:08

    БАЯРЛАЛАА

  4. Зочин

    2019/02/20 at 19:55

    num chin 11 22 12 21 hurtel baidiishd

  5. Odonchimeg Tsogtbaatar

    Odonchimeg Tsogtbaatar

    2019/02/20 at 22:07

    Баярлала. Надад Бонсой бгаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *