
Сошиал сүлжээ гэгч зүйл бий болсноос хойш бид хүссэн хүсээгүй өөрийн “ажил”-ын талаа тодорхойлж авсан. Алдартнуудын тухай юугаа ярих вэ, тэд камерын дуранд байнга өртөх бөгөөд сошиал сүлжээгээр гоё ганган гэрэл зургаа гайхуулах ёстой улс. Зөвхөн сошиал сүлжээ төдийгүй олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр ч мөн адил. Тэд өөрт тохирох өнцгийг олж аваад үүндээ олон жил үнэнч явдаг байна. Жишээ нь, нүүрээ гонзгой харагдуулахын тулд Моника Беллуччи хүзүүнийхээ булчинг бага зэрэг чангалж толгойгоо гилжийлгэдэг ажээ.
Оддын гэрэл зургийг судалж хэн ямар арга ашигладгийг олж мэдсэн юм.
Шэрон Стоун гаралт болгон дээрээ шахуу Peace тэмдгийг үзүүлдэг байна. Түүний жүжигчний гараагаа эхлүүлсэн цагаас хойш үүнийг харж болох нь ээ

Николь Кидман гараа өргөсхийн даллах байдлаар мэндчилдэг уламжлалтай

Жуд Лоу их даруухан байрлал авах дуртай, тэр гараа халаасандаа хийж зогсох нь элбэг

Сальма Хайек камераар наадах шиг л болно – мөрнийхөө дээгүүр цоо ширтдэг ажээ

Зендея хэд хэдэн удаа загварлаг байрлал үзүүлсэн: нэг хөлөө урд нь тавина, гараа тохойгоор нь нугалаад хоёр гараа гэдэс орчимд холбож барина

Моника Беллуччи хүзүүнийхээ булчинг бага зэрэг чангалаад толгойгоо нэг тийш гилжийлгэдэг

Лупита Нионгийн нэрэмжит байрлал бол гуя орчимдоо гараа хөнгөхөн тавих ажээ

Шарлиз Терон амаараа амьсгалаа гаргаж зургаа даруулдаг: барьсан инээмсэглэл, хөвсгөр уруултай харагдуулдаг арга

Жессика Честейн нэг мөрөө бага зэрэг урагш гаргах бол нэг гараа гоёлынхоо цаана нуудаг

Селена Гомесын гэрэл зургийг сайтар харвал жүжигчин хөлөө солбиж тавьдгийг ажиглаж болно, мөн гараа урдаа нийлүүлж барьдаг ажээ

Рене Зеллвегер нурууны хотгороо гайхуулах гэж камерын өмнө хажуугаараа зогсон мөрөн дээгүүрээ ширтэн зогсдог

Кайли Миноуг – гараа урдаа гэдэс орчим барих дуртай бас нэгэн алдартан. Гарын энэ байрлал, нүүр дүүрэн инээмсэглэл – түүнийг үнэнч чимэг

Миранда Керр даашинзныхаа хормойг барин өөрийнхөө гоёлд өөрийн эрхгүй анхаарал татаж чаддаг

Харин олон бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн Эдриен Броуди их биеэрээ бага зэрэг хажуулдаж нэг гараараа нөгөө гарынхаа хурууг зөөлөн барьж зогсоно

Жейн Фонда маш зальтай аргаар нүүрнийхээ хэлбэрийг тодосгож өгдөг: толгойгоо өргөж хүзүүгээ сунгадаг юм. Өөртөө итгэлтэй харагдахын тулд нэг ташаан дээрээ гараа хөнгөн тавина

Өнгөлөг гоёлдоо бусдын анхаарлыг татахын тулд Жаред Лето пиджакныхаа энгэрээс барих дуртай

Зураг авалтын үеэр ашигладаг амжилттай байрлал танд бий юу? Гэрэл зураг дээр гоё гарахын тулд дасгал сургуулилт хийх ёстой гэж бодож байна уу?







